Хоёр орны сэтгүүлчид Хөвчийн элсээр аялав

2018-06-12 09:23:53
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хоёр орны сэтгүүлчид Хөвчийн элсээр аялав

Хоёр орны сэтгүүлчид Хөвчийн элсээр аялав

“Өөрчлөлт нээлтийн 40 жил-Хятад дахь аялал” Хятад, Монгол хоёр орны сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилгын “Баруун зам”-ын баг 6-р сарын 10-нд Ордос хотын Хөвчийн элсэнд очжээ.

Хоёр орны сэтгүүлчид Хөвчийн элсээр аялав

Хоёр орны сэтгүүлчид Хөвчийн элсээр аялав

Хөвчийн элс 18 мянга 600 гаруй ам дөрвөлжин км талбайтай юм. Сүүлийн жилүүдэд олон улсад нэртэй “Элион” группийн хүчин чармайлтын үр дүнд Хөвчийн элсний 1 хувийг ойжуулж, экологийн унаган төрхийг нь сэргээжээ. Тус групп даралттай усаар нүхлэх, өрөмдөх, хөрсний шимийг нэмэгдүүлэх зэрэг өвөрмөц аргаар элсэнд тэсвэртэй бургас зэрэг мод ургамал суулгаж, чихэр өвсийг хэвтүүлэн тарьдаг байна.

Хоёр орны сэтгүүлчид Хөвчийн элсээр аялав

Хоёр орны сэтгүүлчид Хөвчийн элсээр аялав

Газрыг уламжлалт хүрз жоотуугаар бус даралттай усаар нүхэлж, модны суулгацаа суулгана. Энэ аргыг байнга хэрэглэдэг бөгөөд 10 секундэд нэг мод суулгах хүчин чадалтай, ургах хэмжээ нь 90 хувьд хүрдэг байна. Усны түвшин бага үед өрөмдөх аргаар суулгана. Энэ аргаар тарьсан модны ургах хэмжээ 60 хувьд хүрдэг байна. Харин хөрсний шимийг нэмэгдүүлэх арга нь заг зэрэг ургамлаар дугуй сав хийж, голд нь модны суулгацаа тарихад өөрөө аяндаа хөрсөнд шингэж, бордоо болдог тул дахин услах шаардлагагүй байдаг гэнэ.

Даралттай усаар нүхэлж, модны суулгацаа суулгаж байгаа нь

Даралттай усаар нүхэлж, модны суулгацаа суулгаж байгаа нь

Өрөмдөх аргаар модны суулгацаа суулгаж байгаа нь

Өрөмдөх аргаар модны суулгацаа суулгаж байгаа нь

Хөрсний шимийг нэмэгдүүлэх аргаар модны суулгацаа суулгаж байгаа нь

Хөрсний шимийг нэмэгдүүлэх аргаар модны суулгацаа суулгаж байгаа нь

Тус компанийн ажилтан, Мөнхбулаг энэ тухай тайлбарласан юм.

“Элион” группийн ажилтан Мөнхбулаг ярилцлага өгч буй нь

“Элион” группийн ажилтан Мөнхбулаг ярилцлага өгч буй нь

“Элион” группийн ажилтан Мөнхбулаг ярилцлага өгч буй нь

“Элион”группийн ажилтан Мөнхбулаг ярилцлага өгч буй нь

Их уншсан

холбоотой мэдээ