Нутгаа сахиж үлдсэнийхээ буян хишгийг хүртжээ

Ренчинсоо 2018-06-12 11:19:34
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Нутгаа сахиж үлдсэнийхээ буян хишгийг хүртжээ

Нямбуу гуай 70 шахаж яваа хүн. Тэднийх урьд нь эзгүй говиос дайжиж, хаашаа нүүхээ мэдэхгүй байсан гэнэ. Харин элсийг ойжуулж эхэлснээр 8 га бэлчээр, 6 га тариан талбай, 2 га усжуулсан талбайтай болж чинээлэг, сэтгэл өндөр, сайхан амьдарч байна.

Нутгаа сахиж үлдсэнийхээ буян хишгийг хүртжээ

Тэднийх урьд нь элсэнд булагдах шахан хүндхэн амьдарч байсан ч нутаг усаа орхиж нүүгээгүй юм. Чухам яг тэр үед “Элион” групп Хөвчийн элсийг ойжуулах ажлаа эхлүүлж, зам засан, мод тарьж харин Нямбуу гуай нутаг усандаа үлдсэн бусад айл өрхтэй хамт тэдний ажилд оролцон, мод тарьж, ойжуулсны үр шимээр хэдэн жилийн дараа шинэ байшинтай болжээ.

Нутгаа сахиж үлдсэнийхээ буян хишгийг хүртжээ

“Элион” групп малчдад газар нутгийн түрээс болгож мөнгө өгсөн төдийгүй нутгийг нь 30 жилийн хугацаатай ойжуулж, ногооруулсны дараа айл өрх бүрд тухайн газар нутгийг үнэ төлбөргүй буцааж өгөх, хугацаа нь дуусвал сунгаж болох нөхцөлтэй гэрээ байгуулжээ.

Нутгаа сахиж үлдсэнийхээ буян хишгийг хүртжээ

Ажилч хичээнгүй Нямбуу гуай мод, тарианы аль алийг тарьж, тарьсан модноосоо жилд 70 гаруй мянган юань, тариалангаасаа 40 гаруй мянган юанийн орлого олж, малынх нь тоо толгой хэдэн арваас хэдэн зуу болон өсжээ. 2013 онд Нямбуу гуай ойжуулаагүй газраа “Элион” группд 600 гаруй мянган юаниар түрээслүүлсэн байна. Тэднийх санаанд багтамгүй үйлсийн буянаар нутаг усаа сахиж, амьдралаа өөд татаж явна.

Нутгаа сахиж үлдсэнийхээ буян хишгийг хүртжээ

Нутгаа сахиж үлдсэнийхээ буян хишгийг хүртжээ

Нутгаа сахиж үлдсэнийхээ буян хишгийг хүртжээ

Нутгаа сахиж үлдсэнийхээ буян хишгийг хүртжээ

Их уншсан

холбоотой мэдээ