Аялал жуулчлалын сайд нарын III хурал болж байна

2018-07-10 15:30:51
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Аялал жуулчлалын сайд нарын III хурал болж байна

Эдийн засгийн хонгил байгуулах тухай БНХАУ, МУ, ОХУ-ын хэлэлцээрийн хүрээнд, Хятад, Монгол, Оросын аялал жуулчлалын сайд нарын III хурал 2018 оны 7-р сарын 8-12-нд Улаанбаатарт болж байна. Хурлын нээлтийн ёслолд БНХАУ-аас Соёл, аялал жуулчлалын дэд сайд Ду Жян, ӨМӨЗО-ны Аялал жуулчлалын хөгжлийн хорооны дарга Жинь Ипинь тэргүүтэй 60 гаруй төлөөлөгч, ОХУ-аас Холбооны Аялал жуулчлалын агентлагийн дэд дарга Королёв Николай Вадимович, БНБУ-ын засгийн газрын 1 дүгээр орлогч дарга Шутенков Игорь Юрьевич тэргүүтэй 20 гаруй төлөөлөгч, НҮБ-ын ДАЖБ-ын Тогтвортой аялал жуулчлалын судалгааны төв, Их түмэн голын санаачилга төсөл, МУ-ын БОАЖЯ, ГХЯ, ЗТХЯ, АЖХТ, НАЖГ, МИАТ ХК, 13 аймгийн засаг дарга, Хөгжлийн бодлогын хэлтсийн төлөөлөгч, МАЖХ, МЗБХ, АЖБХН, тур оператор компаниудын төлөөлөл нийт 150 гаруй хүн оролцжээ.  

Аялал жуулчлалын сайд нарын III хурал болж байна

МУ-д ирдэг жуулчдын тоогоор тэргүүлэгч 2 орон, МУ-ын иргэд хамгийн их аялдаг 2 орны сайд нартай хамтран аялал жуулчлал хөгжүүлэх, жуулчны аюулгүй байдал, тухтай аялах нөхцөл бүрдүүлэх асуудлаар хэлэлцэх тул, Улаанбаатарт болж буй Хятад, Монгол, Оросын аялал жуулчлалын сайд нарын III хуралд нэлээд онцлогтой юм. Хуралд оролцогч талууд Засгийн газар хоорондын аялал жуулчлалын салбар дахь хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, тус салбарын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлэхэд тус дөхөм үзүүлэх зэрэг асуудлаар санал, төсөл хөтөлбөрөө дэвшүүлж, санал бодлоо солилцлоо. 

Аялал жуулчлалын сайд нарын III хурал болж байна

Хятад, Монгол, Оросын аялал жуулчлалын сайд нарын уулзалтын 3 талт механизм 2016 онд БНХАУ-ын санаачилгаар байгуулагдсан, анхдугаар уулзалтыг 2016 онд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод, II уулзалтыг 2017 онд ОХУ-ын Буриад улсын Улаан-Үүд хотод зохион байгуулсан бөгөөд 2016 оны хурлын үр дүнд “Цайны зам олон улсын аялал жуулчлалын холбоо”-г байгуулж, 2017 оны хурлын үр дүнд тус салбарын бүх түвшинд хамтын ажиллагаагаа сайжруулж, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлсэн юм. 

Аялал жуулчлалын сайд нарын III хурал болж байна

МУ-ын засгийн газар тус хурлын үр дүнг бодитоор хэрэгжүүлэх үүднээс Их түмэн голын санаачилга төсөл, НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын БНХАУ дахь Тогтвортой аялал жуулчлалын судалгааны төвийн удирдлагуудтай хамтран ажиллаж, 3 улсын хамтран хэрэгжүүлэх төслүүдийг эрчимжүүлэх талаар тодорхой санаачилга дэвшүүллээ. Тухайлбал, иргэд харилцан жуулчлах нөхцөлийг сайжруулах, хөнгөвчлөх, боомтуудаар нэвтрэх хугацааг багасгах, улс хоорондын агаарын тээврийн маршрутыг нэмэгдүүлэх, МУ-ын хувьд хөрш орнууд руу зөвхөн Улаанбаатараас бус Ховд, Увс, Өмнөговь, Өвөрхангай, Хөвсгөл, Дорнод зэрэг аймгийн олон улсын нисэх буудлаас нислэг хийх боломж бүрдүүлэх, Цайны замын аялал жуулчлал, Их түмэн голын аялал жуулчлал, бусад төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зэрэг болно.  

Хурлаар мөн 3 улсад харилцан жуулчилж буй иргэдийн аюулгүй байдлыг хангах, дөрөвдөгч улсын иргэдэд 3 улсын хамтарсан аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг санал болгох, сурталчлан таниулах маркетингийн хамтарсан үйл ажиллагааг хэрэгжүүлэх талаар авч хэлэлцэх юм. 

МУ-ын БОАЖЯ-ны албаны хүний танилцуулснаар, 2017 онд БНХАУ-аас 144 мянга гаруй жуулчин МУ-д ирсэн нь 2016 оныхоос 8 хувиар өссөн бол, МУ-аас БНХАУ-д жуулчилсан иргэдийн тоо 2017 онд 345 мянгад хүрсэн байна. Харин 2017 онд ОХУ-аас 106 мянга гаруй жуулчин МУ-д ирсэн нь 2016 оныхоос 21 хувиар өссөн бол, МУ-аас ОХУ-д жуулчилсан иргэдийн тоо 2017 онд 217 мянгад хүрчээ.

/Сэтгүүлч О.Дарамбазар мэдээлэв/

Их уншсан

холбоотой мэдээ