Яармагийн шинэ гүүрний зорчих хэсгийг нээлээ

2018-07-10 15:39:39
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Яармагийн шинэ гүүрний зорчих хэсгийг нээж, ашиглалтад оруулав

БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн 30 сая ам.доллараар Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн IV хорооны нутагт хэрэгжиж буй “Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг сэргээн засварлах” төслийн шинэ гүүрний зорчих хэсгийг 2018 оны 7-р сарын 9-нд нээж, тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд орууллаа.  

Яармагийн шинэ гүүрний зорчих хэсгийг нээж, ашиглалтад оруулав

Нээлтийн арга хэмжээнд Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Хятадын Төмөр замын ХХ товчооны группын Улаанбаатарын хот тохижуулах давхар гүүрний төслийн ерөнхий инженер Лю Жиже, МУ-ын хамтран ажиллагч компанийн удирдлага, хятад, монгол ажилчид зэрэг нийт 100 гаруй хүн оролцжээ. 

Яармагийн шинэ гүүрний зорчих хэсгийг нээж, ашиглалтад оруулав

2019 оны 11-р сарын 31-нд хүлээлгэж өгөхөөр гэрээнд заасан боловч, барилгын ажил 70 хувьтай явж байгаа тул, Монгол улсын үндэсний их баяр наадмын өмнө шинэ гүүрийг нээж тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оруулсан юм. Гэхдээ гүүрийн засвар, тохижилтын ажил бүрэн дуусаагүй, энэ оны 11-р сард 100 хувь ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. 

Яармагийн шинэ гүүрний зорчих хэсгийг нээж, ашиглалтад оруулав

С.Батболд: Би бүрэн эрхийнхээ хугацаанд Улаанбаатар хотын гүүрүүдийг шинэчлэхээр төлөвлөсөн юм. 1960-аад оноос хойш шинэчлээгүй байсан нийслэлийн 4 гүүрийг шинэчлэх ажил эрчтэй үргэлжилж байна. Хамгийн түрүүнд Яармагийн гүүр ашиглалтад орно. Бид өнөөдөр гүүрийн ажлын явцтай танилцлаа. Энэ бол Улаанбаатарын анхны давхар гүүр гэдгээрээ онцлог. Энэ гүүр Улаанбаатар хотод шинэ өнгө төрх нэмнэ гэдэгт итгэлтэй байна. Өнөөдөр хөдөлгөөнийг нээлээ, харин бүрэн ашиглалтад ороогүй. Баянзүрхийн гүүр, Сонсголонгийн гүүрний ажил ч мөн эхэлсэн гэжээ.

Яармагийн шинэ гүүрний зорчих хэсгийг нээж, ашиглалтад оруулав

Төслийн барилгын ажлыг 2017 оны 4-р сараас хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг сэргээн засах, налуу гүүрэн гарц барих, хойд хэсэгт жаазан гүүр, тулгуур хана барих зэрэг ажил өрнөж байна. Эдгээрийг барьж байгуулснаар, Хөшигтийн хөндий, Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал, тус бүсэд шинээр баригдаж буй орон сууцны хорооллуудын замыг холбож, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах юм. 

Төслийн захиалагчаар Монгол улсын Нийслэлийн засаг даргын тамгын газар, Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Авто замын хөгжлийн газар, төслийн гүйцэтгэгчээр БНХАУ-ын Төмөр замын ХХ товчоо групп, хяналтын зөвлөхөөр Монгол, Германы  хамтарсан “Эс Ар Пи Инженер Консалтинг Монголиа” ХХК тус тус ажиллаж байна.

Яармагийн шинэ гүүрний зорчих хэсгийг нээж, ашиглалтад оруулав

Шинэ гүүр 250.2 метр урт, 20.5 метр өргөн, 4 эгнээтэй, хуучин гүүртэйгээ нийлээд 6 эгнээтэй байна.  Шинэ гүүрийн доогуур гарах A рамп зам дээрх гүүр 2-10 метрийн жаазан гүүр байх бөгөөд B.C рамп зам нь асфалт бетон хучилттай, урд эрэгт шинээр барих D рамп-д 9×30 метрийн хүчитгэсэн бетон угсармал дам нурууг ашиглах болно. 

Яармагийн шинэ гүүрний зорчих хэсгийг нээж, ашиглалтад оруулав

Хуучин гүүрийг сэргээн засах ажлын хүрээнд гүүрийн ховхорсон ригель, бетон хучилтыг засаж нөхөх, завсрын тулгуур, даацын тулгуур баганыг засварлах, хүчтэй элэгдсэн даацын тулгууруудыг бэхжүүлэх, явган хүний зам, хашлага, гэрэлтүүлгийг солих, голын даланг бэхжүүлэх зэрэг ажлыг хийж гүйцэтгэх юм. 

/Сэтгүүлч О.Дарамбазар мэдээлэв/

Их уншсан

холбоотой мэдээ