Монгол улсын үндэсний их баяр наадам эхлэв

2018-07-11 17:06:44
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Монгол улсын үндэсний их баяр наадам эхлэв

Тулгар төрийн 2227, Их Монгол улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойн үндэсний их баяр наадам нийслэл Улаанбаатар хотын Төв цэнгэлдэх хүрээлэнд 2018 оны 7-р сарын 11-нд ёслол төгөлдөр эхэлж, наадмын нээлтэд Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд, ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүтэй төрийн түшээд, хүндэт зочид төлөөлөгчид болон өргөн олон наадамчид оролцлоо. 

Монгол улсын үндэсний их баяр наадам эхлэв

Ерөнхийлөгч Х.Баттулга их баяр наадмын ажиллагааг нээж хэлсэн үгэндээ: "Наадамчин олон та бүхэн монгол соёлоо хадгалж, өвлүүлж, бахархаж, биширч ирсний ачаар Монгол наадам өнөөдөр олон ардаа баясган, гадны жуулчдыг татсаар байгаа гэдэгт би итгэдэг. Наадамчин олондоо, өв соёлоо олон мянган жил тээж яваа ард түмэндээ баярлалаа. Монгол улсыг зорин ирсэн гадаадын жуулчид, анд нөхдөдөө Монгол наадмын мэндийг тусгайлан дэвшүүлье. Та бүхэн Монголын сайхан оронд минь тав тухтай саатаж ихийг үзэж хараарай. Ахин дахин зочлон ирээрэй. Бид та бүхнийг хэзээд найрсгаар угтан авах болно" хэмээн тэмдэглэж, есөн хөлт их цагаан туганд мэхийн ёсолж, хүндэтгэл үзүүлснээр Монгол төрийн их наадам ёслол төгөлдөр эхэллээ.

Монгол улсын үндэсний их баяр наадам эхлэв

Монгол улсын үндэсний их баяр наадам эхлэв

Энэ жилийн их баяр наадмын нээлтийг УДЭТ-ын ерөнхий найруулагч, МУ-ын төрийн соёрхолт Н.Наранбаатар найруулж, хөгжмийг МУГЖ Б.Отгонбаяр бичсэн юм. Хүрээ цамын Цагаан өвгөн зэрэг дүрүүд наадамчин олонтой ёслон мэндэлж, Алдарт эхийн одонт ээжүүд үр хүүхдүүдийнхээ хамт оролцлоо. Мөн 12 жилийн бэлгэдлийг Монголын түүхэнд болсон үйл явдалтай холбон дүрсэлжээ. Баяр наадмын нээлтийн төгсгөлд Монголын рок поп хамтлаг, дуучдын төлөөлөл ая дуугаа өргөсөн юм. 

Монгол улсын үндэсний их баяр наадам эхлэв

Монгол улсын үндэсний их баяр наадам эхлэв

Энэ жил хүчит 512 бөх зодоглож, хурдан морины уралдаан, сурын харваа зэрэг эрийн гурван наадам уламжлал ёсоор зохиогдох болно.    

Монгол улсын үндэсний их баяр наадам эхлэв

Монгол улсын үндэсний их баяр наадам эхлэв

Өнөөдөр 21 цагаас Сүхбаатарын талбайд "Улаанбаатарын үдэш" цэнгүүн, 7-р сарын 12-ны 21 цагаас МУГЖ, дуурийн дуучин Г.Ариунбаатарын "Монгол сонгодог" тоглолт болно. 

Монголын үндэсний их баяр наадам 2 хоног үргэлжилж 12-ны орой өндөрлөнө. 

/Сэтгүүлч О.Дарамбазар, Э.Саруулчимэг, Б.Ганболд нар мэдээлэв/

Их уншсан

холбоотой мэдээ