​Хятад улс терроризмын эх үүсвэртэй тэмцэж байна

2019-01-17 14:51:08
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятад улс терроризмын эх үүсвэртэй тэмцэж байна

Хятадын төв радио телевизээс зохион байгуулж буй "Торгоны замын алдартнуудын Хятад дахь аялал 7-р арга хэмжээ" саяхан Шиньжяны өмнөд нутгийн Кашгар хотын Мэргэжлийн боловсрол сургалтын төвд үргэлжилээ. Турк, Египет, Афганистан, Пакистан, Бангладеш , Шри Ланка зэрэг "Нэг бүс нэг зам" дагуу зургаан орны алдартай сэтгүүлчид сургалтын төвийн багш сурагчидтай өргөн хүрээнд солилцоо хийжээ.

Хятад улс терроризмын эх үүсвэртэй тэмцэж байна

Шашны хэт даврагч үзэл нь террорист халдлагын эх үүсвэр болдог тул террорист үйл ажиллагааг устгахад эрхбиш үзэл санааны үндэс суурийг нь таслах хэрэгтэй гэдгийг Хятадын дотоодын терроризмын эсрэг практикаар нотолсон юм.

Хятад улс терроризмын эх үүсвэртэй тэмцэж байна

Шиньжян "Цохилт өгөх ба сэргийлэхийг зэрэг ахиулах"-ыг баримталж, террорист гэмт хэрэгт цохилт өгөх ба хүний эрхийг баталгаажуулахыг нэгтгэн ажиллаж байна. Мэргэжлийн боловсролын сургалтын төвийг ажиллуулж, терроризм, хэт даврах үзлийн нөлөөнд автан, гэмт хэрэг үйлдсэн сэжигтэн, эрүүгийн хэргийн гомдоол гаргаагүй, эсвэл гомдлыг хэрэгсэхгүй болгосон хүмүүсийг мэргэжлийн сургалтад хамруулж, тэдний үзэл санааг өөрчилж байна.

Хятад улс терроризмын эх үүсвэртэй тэмцэж байна

Кашгарын Мэргэжлийн боловсролын сургалтын төв бүх Хятадын үндэсний хэл бичиг, хуулийн мэдлэг, мэргэжил боловсрол эзэмшүүлэх, хэт даврах үзлийг таслан зогсоохоор гол зорилго болгож, тэднийг хоол байраар үнэ төлбөргүй хангаж, шалгалтад тэнцсэн хүмүүсийг ажлын байртай болгож байгаа юм. Сургалтын төвийн багш нар уйгар, хятад хэлээр хичээллэх бөгөөд тэдний ихэнх нь үндэсний хэлээр чөлөөтэй харилцдаг юм байна.

Хятад улс терроризмын эх үүсвэртэй тэмцэж байна

Биеэ даасан сэтгүүлчийн хувиар энэ удаагийн арга хэмжээнд оролцож, Мэргэжлийн боловсролын төвтэй танилцсан нь маш чухал ач холбогдолтой боллоо гэж Туркийн сэтгүүлчдийн Измир холбооны ерөнхийлөгч Диккман хэлсэн юм.

Хятад улс терроризмын эх үүсвэртэй тэмцэж байна

Сургалтын төвийн талаар олон юм мэдэж авлаа. Зарим хүн үндэстнийг хайлуулах гэж байна гэж ярьдаг. Гэвч бид нэлээд том сургуультай танилцлаа. Эндхийн сурагчдын үзэл санаа эрүүлжиж, боловсрол эзэмшиж байна. Эдгээр сурагчид надад: -Бид энэ сургалтын төвд сайн дураараа ирж, ял шийтгэлгүй болох сонголт хийсэн гэж өөрсдөө ярьсан. Тэд боловсрол эзэмшиж, хожим бие дааж амьдрах чадвартай болж байна. Надтай уулзсан сурагчид өнөөгийн амьдрал, сургуулийн сурах орчинд сэтгэл хангалуун байгаагаа хэлсэн юм гэжээ.

Хятад улс терроризмын эх үүсвэртэй тэмцэж байна

Танилцан айлчлагсдад таалагдсан нэг зүйл бол сургалтын төвийн сурагчид эзэмшисэн мэргэжилдээ түшиглэж ажлын байртай болж, амьдралаа өөд татаж байгаа явдал юм. Мэргэжлийн сургалтын төвд сурвалжлагч, хувцас эсгэх цех, загвар зохион бүтээх дамжаа байрласныг үзлээ. Эдгээрийг сурагчдын сонирхол, ажлын байрны хэрэгцээ шаардлагад үндэслэн нээсэн юм.

Хятад улс терроризмын эх үүсвэртэй тэмцэж байна

Бангладешийн Дайлисүн сонины редактор хэлэхдээ: Тэдэнд хууль зүйн мэдлэг, зөв хүмүүжил олгохоос гадна ямар нэгэн мэргэжил эзэмшүүлж, хожим бие дааж амьдрах чадвартай болгохоос гадна тэднийг амьдралдаа, ирээдүйдээ итгэх итгэлтэй болгож байна. Тэд зайлшгүй зөв замд орох болно гэжээ.

Хятад улс терроризмын эх үүсвэртэй тэмцэж байна

Хятад улс терроризмын эх үүсвэртэй тэмцэж байна

Терроризмд цохилт өгөх, хэт даврах үзлийг үндсээр нь таслан зогсоох нь дэлхийн чанартай бэрхшээлтэй асуудал юм. Танилцан айлчлагсад хэлэхдээ: Шиньжяны сургалтын төвийн загвар бол дэлхийд оруулсан Хятадын хувь нэмэр, оюун ухаан юм. Суралцууштай зүйл их байна гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ