Урлаг уу, солиорол уу?

2019-01-18 10:05:51
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Эрин үеийн шаардлагаар уран барилга аль хэдийн урлагийн гол төрлийн нэг болон хөгжжээ. Дэлхийн хотуудад сонин хачин шийдэлтэй барилгууд маш олноор баригдсан. Эдгээр барилгын зарим нь жинхэнэ урлагийн бүтээл бол зарим нь зүгээр л солиорол юм. Та бүхэнд Хятадын сонин хачин шийдэлтэй зарим барилгыг танилцуулъя. Урлаг уу, солиорол уу? Энэ бол таны л шийдэх асуудал...

Хэбэй мужийн Тяньзи зочид буудал

Урлаг уу, солиорол уу?

Тэнгэрийн хөвгүүн хэмээх утгатай “Тяньзи” зочид буудал Бээжин хотын Яньжяо шинэ дүүрэгт байдаг. Энэ бол Хятадын бомбын шашны “Фү, Лү, Шөү” буюу Аз жаргал, Эд мөнгө, Насан хутаг хайрлагч гурван бурхны дүрээр бүтээсэн барилга юм. 41.6 метр өндөр энэ барилга 2001 онд дэлхийн хамгийн том хөрөг баримал хэмээн нэрлэгджээ.

Лонхон хэлбэрт барилга

Урлаг уу, солиорол уу?

Үлян-Е бол Хятадын цагаан архины нэртэй брэнд юм. Архины лонх хэлбэртэй энэ барилга Сычуань мужийн Ибин хотод байдаг бөгөөд Хятадын хамгийн үзэмжгүй барилгын жагсаалтад орж байлаа.

Мүгдэн хотын Фан-Юань барилга

Урлаг уу, солиорол уу?

Фан гэдэг дөрвөлжин, Юань гэдэг бөөрөнхий гэсэн утгатай. Энэ барилгаХятадын эртний зоосон мөнгийг дүрсэлжээ. 24 давхар энэ барилга 99.75 метр өндөр. 2011 онд CNN агентлаг энэ барилгыг дэлхийн хамгийн үзэмжгүй 10 барилгын нэгээр нэрлэсэн юм.

Бэлэн гоймон шиг барилга

Урлаг уу, солиорол уу?

Энэ барилга бэлэн гоймонгийн савны овоолго мэт харагддаг тул хүмүүс “Бэлэн гоймон шиг барилга” хэмээн нэрийджээ. Хүмүүс "Гурван бэлэн гоймон бол нэг өдрийн хоол” хэмээн егөөддөг билээ.

Күньмин хотын гар утасны дэлгүүр

Урлаг уу, солиорол уу?

Барилга тэр чигтээ“Гар утас”. Утасны товч нь цонх, дэлгэц нь зарын самбар. Харин ухаалаг гар утас гарснаас хойш энэ барилга “хоцрогдсон” юм.

Аньхүй мужийн Ширээний теннисний цохиур хэлбэртэй барилга

Урлаг уу, солиорол уу?

Хятад улс ширээний теннисээр дэлхийд ноёрхдог. Тийм ч учраас Олимпын парктаа ийм барилга барих нь зайлшгүй хэрэг юм. Гэлээ ч зарим хүн дэлхийн хамгийн том цохиур гэгдсэн энэ барилгыг архины лонх шигхэмээн шүүмжилдэг билээ.

Их уншсан

холбоотой мэдээ