​“Докторын өлгий——Хөвөөт шар хошуу” номын нээлт боллоо

2019-07-23 15:27:48
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

21-нд “Докторын өлгий——Хөвөөт шар хошуу” номын нээлт болон “Хайр шингэсэн тал нутаг хамтаар цогцлох гэр орон” гол сэдэвт форум ӨМ-ын Шилийн гол аймгийн Хөвөөт шар хошууны Сурна зусланд боллоо. “Докторын өлгий——Хөвөөт шар хошуу” номд уг хошууны уугуул, доктор цол хамгаалж тал талын салбарт хүчин зүтгэж яваа 54 докторын намтрыг монгол хятад ангил гурван хэлээр танилцуулжээ. Энэ 54 доктороос 46 нь монгол хүн юм. Хөвөөт шар хошууны 31 мянга гаруй хүний дундаас 54 доктор шалгаран гарна гэдэг бол 600 хүнээс 1 нь доктор болж байгаа гэсэн үг. Энэ бүхэн Хөвөөт шар хошууны засгийн газар боловсролын салбарыг түрүүнд тавих бодлогыг хэрэгжүүлж энэ нутгийн хүн ард нь ч соёл боловсролыг маш дээдлэн хүндэтгэж үздэгээс салж болшгүй юм. Уг хошуу дээр зууны наяад онд “бүх Хятадын суурь сурган хүмүүжлийн тэргүүний хошуу шянь”, “ бүх Хятадын соёлын балайг арилгасан тэргүүний хошуу” хэмээх цолыг хүртэж байсан түүхтэй. “хайр шингэсэн тал нутаг хамтаар цогцлох гэр орон” гол сэдэвт форумд химийн ухааны доктор, ӨМ-ын их сургуулийн профессор, ӨМ-ын их сургуулийн монгол эм хийм судлах газар болон ӨМ-ын монгол эм хийм судлах төвийн үүсгэн байгуулагч Боржигин Гэрэлт, хэл шинжлэлийн ухааны доктор, ӨМ-ын их сургуулийн профессор Цэцэнбаатар, эдийн засгийн ухааны доктор, Шилийн гол ажил мэргэжлийн дээд сургуулийн багш Цэцэнт зэрэг докторын төлөөлөл лекц уншжээ. Уг ажиллагаанд бас Хөвөөт шар хошууны засгийн газрын дарга удирдлага, ахмад ардын багш болон сурагчдын төлөөлөл оролцжээ.

Сэтгүүлч Хасмөчир мэдээлэв

Их уншсан

холбоотой мэдээ