Хятад, Германы харилцаа Хятад, Европын харилцаанд үлгэр жишээ үүрэг гүйцэтгэж байна

Хятадын Олон Улсын Радио 2017-06-30 11:11:14
Comment
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Олон улсын онлайн мэдээ: Хятад улсын дарга Ши Жиньпин 7-р сарын 4-6-нд ХБНГУ-д төрийн айлчлал хийх гэж байна. Дараа нь 7-р сарын 7-8-нд Хамбургт болох Их хорийн удирдагчдын дээд хэмжээний 12-р чуулга уулзалтад оролцох болно. Орон нутгийн цагаар 6-р сарын 29-нд Берлин хотноо БНХАУ-аас ХБНГУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ши Миндэ ХОУР-д тусгай сурвалжилга өгөхдөө: Хятад, Германы харилцаа Хятад, Европын харилцаанд үлгэр жишээ үүрэг гүйцэтгэж байна. Германы тал Хамбургт болох Их хорийн удирдагчдын дээд хэмжээний 12-р чуулга уулзалтыг амжилттай зохион байгуулахыг Хятадын тал бүх талаар дэмжиж, Хятад, Германы Их хорийн үйл хэрэг дэх зохицуулалт, хамтын ажиллагааг бүх талаар эрчимжүүлнэ гэжээ.

Ши Миндэ: Дээд давхаргын харилцан айлчлал нь Хятад, Германы харилцааны хөгжлийг ахиулахад чухал үүрэг гүйцэтгэж байна. Удирдагч хоорондын сайн сайхан ажил, хувийн харилцаа нь ховор нандин итгэлцэл, хоёр орны харилцааны хөгжлийн чухал баталгаа болсон гэжээ.

Ши Миндэ: Энэ удаагийн Хамбургийн дээд хэмжээний чуулга уулзалт эерэг, чухал дохио өгөхийг Хятадын тал хүсэж байна гэжээ.

Элчин сайд Ши Миндэ дүгнэж хэлэхдээ: Энэ онд Герман Их хорийн дээд хэмжээний чуулга уулзалтыг зохион байгуулж байгаа нь олон улсын улс төр, эдийн засгийн байдалд өөрчлөлт гарч байгаатай тохиож, талуудын анхаарлыг татаж, үүрэг хүнд байна. Хятад улс бол Их хорийн өнгөрөгч сонгуулийн дарга орон бөгөөд Германы иж бүрэн стратегийн түнш юм. Германы тал Хамбургын дээд хэмжээний чуулга уулзалтыг амжилттай зохион байгуулахыг Хятадын тал бүх талаар дэмжих бөгөөд Хятад, Германы Их хорийн үйл хэрэг дэх зохицуулалт, хамтын ажиллагааг бүх талаар эрчимжүүлэх болно гэжээ. Сайн-Өлзий

Их уншсан

холбоотой мэдээ