“Лянжяхэ” хөрөг нэвтрүүлгийн нэгдүгээр бүлэг

2018-07-01 15:06:29
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

“1960-аад оны сүүлээр би арван хэдхэн насандаа, Бээжин хотоос   Шаанши мужийн Янь-Ань хотын Лянжяхэ хэмээх жижиг тосгонд тариачин болохоор ирсэн   юм. Энд би 7 жил ажилласан.” Энэ бол ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний   залуудаа Лянжяхэ тосгонд ажиллаж байх үеийн тэмдэглэл юм. Ард түмний удирдагчийн   ажил амьдралын гараа болсон Лянжяхэ тосгоны хэдэн арван жилийн үсрэнгүй   хөгжилтэй танилцахад бидэнд бэрхшээлийг даван туулах эрч хүч өгч байна.    “Лянжяхэ” хэмээх хөрөг нэвтрүүлгийн нэгдүгээр ангийг сонсоно уу. 

2015 оны 2-р сарын 13, билгийн тооллын   12-р сарын 25-ны 11 цагийн үед Лянжяхэ тосгонд гурван автобус ирж, түүнээс хэдэн   хүн буухад хүмүүс “Жиньпин хариад ирлээ” хэмээн тосон гүйлдэв. Ши Жиньпин дарга   Шар хөрст өндөрлөгийн уулын жижиг тосгон, олон жил дурсан санасан газраа ирсэн   нь энэ юм. Тэр 7 жил ажиллаж амьдарсан Лянжяхэ тосгондоо 40 жилийн дараа эргэн   ирж, ойр дотнын хүмүүстэйгээ уулзаж учирч байгаа учраас сэтгэл нь догдолж   байлаа.   

“Лянжяхэ” хөрөг нэвтрүүлгийн нэгдүгээр бүлэг

Тосгоны иргэд Ши Жиньпинийг   хүрээлж, халуун дотно яриа өрнүүлнэ. Тухайн үеийн тосгоны намын үүргийн нарийн   бичгийн дарга асан Лян Юймин хүмүүсийн дундуур чихэлдэн байж Ши Жиньпин даргатай   гар барив. Лян Юймин сэтгэлээ барьж ядан: “Та нар хуучилж байгаарай, би харьж   хоол бэлтгэе. Мөдхөн очиж хоолоо идээрэй” гэлээ. Ши Жиньпин тосгоны ард   иргэдтэйгээ хуучилж: “Юунд түшиглэн ашиг орлого олж байна? Ердийн үед ямар хоол   идэж байна? Ахмадууд сайн уу? Хүүхдүүд юу хийж байна? Амьдрал сайн уу? Одоо бүгд   цагаан будаа, мах идэж байгаа биз?” зэрэг олон зүйл асуухад тосгоны ардууд:   “Одоо амьдрал сайжирсан аа. Бүгд л цагаан гурил, цагаан будаа, махтай болсон.   Дуртай цагтаа дуртай юмаа идэж уудаг болсон” гэж хариулна. Үүнийг сонсоод Ши   Жиньпин баярлаж, “За, та бүхний минь амьдрал сайжирсан бол болж доо, би их   баяртай байна” гэжээ. 

“Лянжяхэ” хөрөг нэвтрүүлгийн нэгдүгээр бүлэг

1975 онд Ши   Жиньпин Лянжяхэ тосгоноос явсан юм. Энэ удаа тэрээр хоёр дахь удаагаа эргэн   иржээ. Тэр өмнө нь 1993 онд ирж байсныг нутгийн ардууд тодорхой санаж байлаа.   1993 оны 9-р сарын 27-нд Фүжянь мужийн Намын хорооны байнгын гишүүн, Фүжөү хотын   намын хорооны нарийн бичгийн дарга байсан Ши Жиньпин анх удаа Лянжяхэ тосгонд   буцаж иржээ. Тэр үед Ши Жиньпин айл өрх бүрээр орж, нутгийн ардуудтай уулзан,   “хоол хүнсний асуудал төдийгүй соёлын асуудлыг ч зохицуулах хэрэгтэй” гэж захиж   байлаа. Тэрээр мөн айл бүрд электрон цаг бэлэглэж, хүүхдийнхээ хичээл сургуульд   явахад ашиглаж, хүүхдүүддээ улам сайн боловсрол эзэмшүүлэхийг хүссэн байна. 2015   оны цагаан сараас өмнө энэ удаа Ши Жиньпин ирэхдээ хувиасаа мөнгө гаргаж, айл   өрх бүхэнд цагаан будаа, гурил, тос, мах, хос уянга бэлэглэсэн юм.

“Лянжяхэ” хөрөг нэвтрүүлгийн нэгдүгээр бүлэг

Ши Жиньпин бяцхан горхи дагаж   яваад 5 жил амьдарсан хашаандаа ирэв. 1970 онд үйлдвэрлэлийн бригадаас   сэхээтнүүдэд зориулж тэр хашаанд 6 тасалгаатай нүхэн гэр барьж өгсөн гэнэ. Тэр   нүхэн гэрт Ши Жиньпин 1975 он хүртэл амьдарчээ. Ши Жиньпин тэр хашаан дахь   өөрийнхөө амьдарч байсан гэрт орж: “Тэр үед нэг ногоон өнгөтэй ширээ байсан.   Тэнд шүүгээ байлаа. Бидний ширэн чемодан тэнд тавиатай байдаг байсан” гэжээ.
Сэхээтнүүдийн хашааны гадна намгийн хийн   зоорь байв. Энэ бол тухайн үед Ши Жиньпин тосгоны иргэдийг дайчлан Шааньши мужид   байгуулсан намгийн хийн анхны зоорь юм. Зоорийн хажуугийн хананд гараар урласан   ханын зураг, хоёр талд нь “өөрийнхөө хүчээр хатуужилтай тэмцэх” гэсэн 8 ханзыг   улаанаар бичсэн байлаа. Ши Жиньпин түүнийг үзээд “энэ зураг 40 жилийн нүүр үзэж   байна даа” гэж сэтгэл хөдлөн хэллээ.

“Лянжяхэ” хөрөг нэвтрүүлгийн нэгдүгээр бүлэг

Хэд алхаад нэг зогсох хооронд   хэлсэн үг бүхэн нь сэтгэлд хоногшино. Лянжяхэ тосгоны уул ус, хүн зон, юм бүхэн   Ши Жиньпиний сэтгэлээс гардаггүй. Тэр үеийн бригадын намын үүрийн нарийн бичгийн   дарга Ши Жиньпин нутгийн олныг дайчлан далан барьж байгуулсан тариан талбай   өнөөг хүртэл нутгийн ард олонд үр шимээ өгсөөр байна. Ши Жиньпин догдлон   хэлэхдээ: Тэр үед далан барихдаа бид эрүүл мэндээ бодох завгүй, хормойгоо шууж   зайрмагтсан хүйтэн усан дотор ажилладаг байлаа гэжээ. Түүнээс хойш хэсэг   хугацаанд бүрхэг өдөр болох бүр Ши Жиньпиний хөл өвддөг болжээ. Тэр бол хүйтэн   усанд хөл нүцгэн ажилласнаас болсон хууч өвчин юм. Нутгийн олны сэтгэлд Ши   Жиньпин хал даадаг, ажил хэрэгч, номд дуртай сайн залуу хэвээр үлджээ. Энэ   дурсамж 40 жил өнгөрсөн ч улам зузаарсаар л... 
1969 онд Ши   Жиньпин Лянжяхэ тосгонд илгээлтээр очсоны дараахан Жан Вэйпан, Жан Гүйлиний   охинтой гэрлэж хуримаа хийжээ. Ши Жиньпин тэдэнтэй айл саахалт байсан тул   удалгүй ээнэгшин дасжээ. Жан Вэйпанийн амьдрал хүчиртэй байсан тул Ши Жиньпин   тэдэнд өөрийнхөө хоол хүнснээсээ илүүчлэн өгч, хамт хооллодог байв. Ши Жиньпин   Бээжингийн их сургууль руу явахаасаа өмнө хөнжил дэвсгэр, хөвөнтэй дээл, зүү   утасны уут зэргээ тэдэнд бэлэглэсэн юм.  

“Лянжяхэ” хөрөг нэвтрүүлгийн нэгдүгээр бүлэг

1993 онд Ши   Жиньпин Лянжяхэ тосгонд очиход Жан Вэйпан ууланд гарч буудай тарьж байсан боловч   Ши Жиньпин ирснийг сонсоод уулнаас бууж яваад түүнтэй тааралджээ. Жан Вэйпан   хэлэхдээ: Ши Жиньпин намайг хараад шавар шавхайг минь үл хайхран мэнд ус   мэдэлцэж элэгсэг дотно хандаж билээ. Би баярлаад хэлэх үгээ олохгүй байсан   гэжээ. Ши Жиньпин: Тэр үед нутгийн олон маань надад амьдрал таниулж, ажил   хөдөлмөрт сургасан юм. Би ч их юм сурсан. Тэр үед би 16 настай, юу ч чадахгүй,   хүүхдээрээ байлаа. Хожим гурил элдэх, хоол хийх, ногоо давслах гээд бүх ажлыг   сурсан. Даршилсан байцаагаа идэхгүй удвал их санадаг шүү гэжээ. Лянжяхэгийн   даршилсан ногоог Ши Жиньпин ердөө мартдаггүй гэнэ.
2014 оны   3-р сарын 7-нд, Хятадын жил тутмын “хоёр чуулган”-нд Гүйжөү мужийн төлөөлөгчид   засгийн газрын ажлын тайланг хянан хэлэлцэх үед Ши Жиньпин хэлэхдээ:
“1969 оны 1-р сард би хөдөө очиж   ажиллахад нутгийн иргэд үргэлж хоол унд, эд зүйлээр тусалдаг байлаа. Одоо би   ядуу бүсийн иргэдийг харах бүр их өрөвдөж, шаналдаг. Манай коммунистууд ард   түмнээ дээдэлж, тэдний төлөө бодит ажил хийх ёстой. Эс тэгвэл бид хүний мөсөө   алдана шүү.” 
Лянжяхэ   тосгоноос хол байсан 40 гаруй жилийн турш Ши Жиньпин дарга тэндхийн зон олонд   анхаарал хандуулсаар иржээ. 1994 онд тосгоны иргэн Лүй Хөүшэнгийн баруун хөл   остеомиелит буюу чөмөгний үрэвсэл болж, 2 сар гаруй эмнэлэгт хэвтэн 6000 юань   зарцуулсан боловч тусыг олсонгүй. Тэр үед маш ядуу байсан болохоор аргагүйн   эрхэнд Ши Жиньпин даргад захидал бичжээ. Аравхан хоногийн дараа Ши Жиньпин дарга   түүнд өөрийн ажиллаж байсан Фүжөү хотод эмчлүүлэхийг санал болгож, замын зардал   500 юань илгээжээ. Фүжөүд эмчлүүлж байхад нь томилолтоор яваагүй үедээ Ши   Жиньпин орой болгон түүнийг эргэж, “Хөүшэн, чи минь л эдгэж байвал хичнээн их   зардал гаргасан ч хамаагүй шүү” гэж хэлдэг байжээ.  

“Лянжяхэ” хөрөг нэвтрүүлгийн нэгдүгээр бүлэг

Лүй   Хөүшэн Фүжөүд эмчлүүлж дээрдээд нутаг буцахад Ши Жиньпин дарга түүнд онгоцны   билет авч өгч, 2000 юань бэлэглэжээ. Тэгэхэд Лүй Жөүшэн, “Жиньпин, би энд ирж,   эмчлүүлээд чиний хэдэн арван мянган юанийг гарзадуулчихлаа” гэхэд Ши Жиньпин:   “Хэн чамайг миний найз бол гэсэн юм бэ” гэж хошигносон байна.  
1999 оны 10-р сард, Лүй Хөүшэн Тай-Юань хотын эмнэлэгт   хагалгаанд орж, баруун хөлөө тайруулав. Үүнийг сонссон Ши Жиньпин эмнэлгийн бүх   зардлыг дааж, орон нутгийн удирдах боловсон хүчнүүдээс түүнд туслахыг хүсжээ.   Энэ тухай дурдахад Лүй Хөүшэний аньсага чийгтэж, "Жиньпин надад их сайн, миний   энэ хөлийн төлөө багагүй сэтгэл гаргасан" гэжээ. Ши Жиньпин Лянжяхэ тосгонд   туслан цахилгаан шугам татан, сургууль байгуулж, гүүр ч барьж өгсөн.... Ши   Жиньпиний гүн зузаан нөхөрлөл хайр халамжийг нутгийн ард дурсаж л байлаа. тэд   “Жиньпиний сэтгэл Лянжяхэ тосгоноосоо төө ч холдоогүй” гэж сэтгэл догдлон хэлж   байлаа. 

Их уншсан

холбоотой мэдээ