“Лянжяхэ”хөрөг нэвтрүүлэг, тавдугаар бүлэг

2018-07-05 16:47:09
Comment
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Нүхэн гэрийн гадаа ноорхой хувцастай, туранхай хүү зогсож байв. Тэр бол Лянжяхэ тосгоны дунд сургуулийн сурагч 14 настай Ү Хүй юм. Тэр Ши Жиньпинээс ганц дүү. Хахир өвөл нүхэн гэр маш хүйтэн байлаа. Сэхээтэн залуус гадаа зогсож байсан Ү Хүйгээс гал түлж, гэр дулаалж чадах эсэхийг асуухад тэр “чадна” гэжээ. Ийнхүү тэр нүхэн гэрийн байнгын зочин боллоо. Залуус орон нутгийн Яньчуань аялгыг ойлгохгүй тул Ү Хүй мөн “орчуулагч”-ийн үүрэг гүйцэтгэнэ. Ү Хүй сэхээтнүүдтэй ярилцах дуртай, түүний сонирхлыг хамгийн их татсан зүйл нь эднийд байгаа ном байлаа.

“Лянжяхэ”хөрөг нэвтрүүлэг, тавдугаар бүлэг

Ү Хүйгийн уншсан анхны ном бол Ши Жиньпинээс зээлж авсан “10 мянган асуулт” юм. Энэ ном түүний мэдлэгийн цонх болжээ. Тэр олдсон номоо түргэн уншина. “10 мянган асуулт”-ыг уншсаны дараа Ши Жиньпинээс “Гурван улсын үлгэр”, “Дун мөрөн” зэрэг номыг зээлж уншив. Тэрээр Ван Яньсэн, Лэй Пинсэн, Ши Жиньпин зэрэг залуусын үнэнч шударга, хичээнгүй, ажилч хэрэгч зангаас суралцаж байлаа. Мөн Ши Жиньпиний нөлөөгөөр их сургуульд шалгалт өгөхөөр зориг шулууджээ. 

“Лянжяхэ”хөрөг нэвтрүүлэг, тавдугаар бүлэг

1973 онд, Ү Хүй, Ши Жиньпин хоёр хамтдаа их сургуульд шалгалт өгч, Ү Хүй Янь-Аньний Багшийн их сургуульд элсэн оров. Ү Хүй их сургуульд явахад Ши Жиньпин түүнд 15 килограмм үр тарианы талон, Ван Яньсэний Лянжяхэгээс явахдаа үлдээсэн пальтог өгч, “Үүнийг аваад яв, өмсөхөөс гадна хөнжил болгож болно” гэжээ. Их сургуулиа дүүргээд Ү-Хүй Яньчуань сяний сургалтын тасаг, Ижюй дунд сургууль, Юнпин суурины сурган хүмүүжүүлэх комисс, Юнпин дунд сургууль зэрэг байгууллагад ажиллаж, түүний хүчин чармайлтаар Ижюй дунд сургууль Яньчуань сяний шилдэг дунд сургууль болжээ. Тэр нийгмийн хүчнийг ашиглаж, сургуулийн нөхцөл байдлыг сайжруулан, улмаар Юнпин дунд сургуулийг үндсэнд нь өөрчилж чаджээ. Ү Хүй үг дуу цөөтэй, ажилч хэрэгч хүн болжээ.  

2014 онд, Ү Хүй тэтгэвэрт гарахын өмнө ганцаараа сургууль дээрээ очин, удаан суун баахан ажиглаж “Хүний амьдрал ингэж өнгөрөх ёстой юм даа. Өнгөрснөө эргэн санахад, энэ насандаа эмзэглэж харамсаад байх юм алга, ичих ч юм алга ...” хэмээн бодож зогсов. Тэрээр амьдралаа дэмий өнгөрүүлээгүй. Ши Жиньпин тэр жил Ү Хүйтэй хамт их сургуульд шалгалт өгсөн ч, гэр бүлийн гарлаас болж Чинхуа их сургуулиас татгалзсан хариу авчээ. Хоёр жилийн дараа 1975 онд, Чинхуа их сургууль Янь-Аньд хоёр орон тоо өгснийг аль алийг нь Яньчуаньд хувиарлажээ. Ийнхүү Ши Жиньпинд дахин бүртгүүлж шалгалт өгөх боломж гарлаа. Ши Жинпиний аав Ши Жүншүний тэр үед ажиллаж байсан Лүө-Яны галт тэсвэртэй материал үйлдвэрлэдэг үйлдвэрийн гаргасан тодорхойлолтод: “Ши Жүншүнь нөхрийн асуудал ард түмний дотоодын зөрчилд харьяалагдана. Хүүхэд нь сургуулийн мөр хөөхөд нөлөөлөхгүй” гэжээ. Ийнхүү улс төрийн шалгалтыг даван маргаангүй болж Ши Жиньпин Чинхуа их сургуульд элсэн орлоо. 

Хичээл эхлэх дөхөв. Ши Жиньпин бригадын ажлаа хийж, өөрийгөө орлох бригадын намын үүрийн нарийн бичгийн даргыг сонгох асуудлыг бодсоор байв. Сүйва бол Ши Чүнь-Яний багын нэр, тэр шударга хүн. Ши Жиньпин намын үүрийн нарийн бичгийн дарга болсны дараа, Ши Чүнь-Яныг бригадын дарга, намын үүрийн гишүүн болсон юм. Ши Жиньпиний бодлоор хамгийн тохиромжтой хүн бол Ши Чүнь-Ян юм. Хэд хоногийн дараа, Ши Жиньпин намын гишүүдийн хурал хийж, өндөрлөх үеэр, “Би явах боллоо. Миний үүрэгт ажлыг хэн орлох вэ? Та нар сонгоорой. Би Сүйваг нэр дэвшүүлж байна” гэжээ. Хүмүүс бүгд Сүйвагийн нэрийг бичсэн байлаа. 

“Лянжяхэ”хөрөг нэвтрүүлэг, тавдугаар бүлэг

Ши Чүнь-Ян: “Үнэндээ миний сайнд биш. Манай тосгоныхон Ши Жиньпинд итгэдэг учраас, тэр миний нэрийг дэвшүүлсэн болохоор хүмүүс намайг сонголоо” гэжээ. Ши Чүнь-Яний санаанаас нэг явдал гардаггүй юм. Ши Жиньпин бригадын намын үүрийн нарийн бичгийн дарга болоод удаагүй байхад тусламжийн хүнс хүлээн авчээ. Түүнийг хуваарилах асуудал гишүүдийн дунд маргаан дэгдээв. Ши Жиньпин иргэдийн амьдрал ямар хэцүү байгааг сайн мэднэ. Тэр: “Айлуудаар очиж үзье. Тэгвэл хэнд нь илүү, хэнд нь бага өгөх нь тодорхой болно” гээд 22 цагаас өглөөний 05 цаг хүртэл, Ши Жиньпин олныг дагуулан айлуудаар очиж, нөөцөлсөн хүнснийг нь үзжээ. Тэгээд аль өрхөд илүү, алинд нь бага өгөх нь тодорхой болсон тул хэн ч хэл ам гаргасангүй. 

Энэ явдал Ши Чүнь-Яний сэтгэлд хоногшин үлджээ. Тэрээр: Ийм шударга арга хэнд ч эсэргүүцэх боломж олгоогүй. Хүн бүр хувиа боддог. Харин шударга байж түмний итгэлийг олно. Эрх тэгш, шударга байх төдийгүй асуудлыг шийдэх арга ухаантай байх хэрэгтэй. Ингэж байж л ард түмний итгэлийг хүлээдэг юм даа гэжээ.  

1975 оны 10-р сарын 7-нд Ши Жиньпин Лянжяхэ тосгоноос явсан юм. Тэр өглөө босож гэрээс гарахад тосгоны ард иргэд хөгшин залуугүй түүнийг үдэхээр ирсэн байлаа. Хүмүүс гартаа чавга, шар будаатай сав барьсныг хараад Ши Жиньпин өөрийн эрхгүй нулимс унагав. Тэр өдөр хүмүүс бүгд ажилдаа гаралгүй Ши Жиньпинийг 5 км газар үдсэн юм. Олон жилийн дараа, Ши Жиньпин эргэж санаж хэлэхдээ: “Лянжяхэ бол миний амьдралын гараа. Шар хөрст өндөрлөгт ард олныхоо дунд байхад сэтгэл тэнүүн, эрч хүчтэй байдаг. Шар хөрст өндөрлөг бол миний өлгий нутаг, миний амьдралын үзэл баримтлал энд тогтож, ард түмнийхээ төлөө бодит ажил хийх итгэл зориг төрсөн юм. Хэдийгээр тэр үед би эндээс явсан ч сэтгэл минь огтхон ч холдоогүй” гэжээ. Түүнийг явсны дараа, “Ард олныг алаг үзэхгүй шударга байх” тухай Ши Чүнь-Ян үргэлж боддог болжээ. Юм ховор тэр жилүүдэд “Ард олныг алах үзэхгүй шударга байх”-д хамгийн чухал нь шударга байх хэрэгтэй. Гэвч эдийн засгийн хөгжил тааруу байсан үед ард олонд өгөх бялуугаа томруулах хэрэгтэй. Бялуугаа яаж томруулах вэ гэж олон дахин бодсоны эцэст түүнд Лянжяхэ тосгонд алимны мод тарих санаа төржээ. 

 

2015 оны 2-р сарын 13-нд, Ши Жиньпин Лянжяхэ тосгонд очихдоо ууланд гарч тариачдын тарьсан алимны модны хүрээлэнтэй танилцжээ. “Хүний хүч хөдөлмөрийг эс тооцвол, нэг мү буюу 0.07 га орчим талбайд тарьсан алимны модыг арчлах бордоо, шавжны хор зэрэгт ердөө 1000 гаруй юань зарцуулна. 5 жилийн дараа алим ургахаар жилд хэдэн мянган юаний ашиг олно. Алим сайн ургасан жил 20 гаруй мянган юаний ашиг олдог” гэж Ши Чүнь-Ян танилцуулахыг сонсоод Ши Жиньпин баяртайгаар “Сүйва минь тосгоны иргэдээ дайчлан ажил төрөл эрхэлж, “Ард олныг алаг үзэхгүй шударга байх” ухааныг сайн ойлгож дээ” гэжээ. 

 

2014 оноос хойш Лянжяхэ тосгонд ирэх жуулчдын тоо олширсноор орон нутгийнхан аялал жуулчлалыг дорвитой хөгжүүлжээ. 2015 оны 5-р сарын 1-нд, Лянжяхэ тосгонд тосгоны соёл, аялал жуулчлал хөгжүүлэх компани байгуулж, Ши Чүнь-Ян мэргэжлийн боловсон хүчин урьж компанийнхаа дүрмийг боловруулан, менежментийн боловсронгуй систем бүрдүүлж, ард иргэдээ компанийн ажилтан болгон тосгоны хүн амын 60 гаруй хувийг ажлаар хангажээ. Цаг үе улиран өөрчлөгдсөөр байгаа боловч “Ард олны алаг үзэхгүй шударга байх” “түүх” үргэлжилсээр л...

Их уншсан

холбоотой мэдээ