Бүс ба замын бүтээн байгуулалтын чансаатай хөгжлийг дэмжиж байна

2019-04-27 11:04:21
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 26-нд болсон Бүс ба зам олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний II чуулганы нээлтийн арга хэмжээний үеэр улс орнуудын төрийн тэргүүн, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Гутерриш нар Бүс ба замын бүтээн байгуулалтын 5 жилийн ололт амжилтыг өндрөөр үнэлж, Бүс ба замыг байгуулж, чансаатай хөгжүүлэхийн тулд хамтдаа хичээн зүтгэх ёстой гэж үзэж байгаагаа илэрхийллээ.

ОХУ-ын ерөнхийлөгч Путин: Бүс ба зам санаачилга Оросын "Европ, Азийн түншлэлийн харилцаа" тогтоох уриалгатай уялдан, Евро-Азийн эх газрын эв нэгдэл, тогтвортой хөгжилд ашигтай. Бид хамтдаа хичээн зүтгэвэл тулгамдаад байгаа сорилт асуудлыг даван туулах болно гэжээ.

Казахстаны анхны ерөнхийлөгч Назарбаев: Хятад бол хамтын ажиллагааны найдвартай, хариуцлагатай түнш юм. Бүс ба зам санаачилга анх яригдаж эхлэх үеэс Казахстан улс идэвхтэй оролцож, дэмжсээр ирсэн. Өнөөдөр Бүс ба зам тогтвортой хөгжих замдаа орон, хөгжлийн илүү их боломж нээж, даяаршлын шинэ сонголт болж байна гэлээ.

Гутерриш: Дэлхий нийтэд тогтворгүй, тодорхойгүй байдал мөн лхэвээр байна. Хятад улс олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, олон талт үзлийг хамгаалах гол тулгуур боллоо. Бүс ба зам санаачилга санхүүгийн дутагдлыг багасгаж, экологийг хамгаалах зарчим, ойлголтыг ч чухалчилж байна. НҮБ Бүс ба замын бүтээн байгуулалт, НҮБ-ын 2030 оны тогтвортой хөгжлийн төлөвлөгөө хоорондын хамтын ажиллагааг хүчтэй дэмжинэ гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ