Гар утас ба Хятад улс

2017-09-08 17:21:33
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat


Гар утас ба Хятад улс

Хятад улс урьд нь нэр хүндтэй унадаг дугуйн вант улс байсан юм. Өнөөдөр Хятадын авто машины тоо нэмэгдэж, замын түгжрэл толгойн өвчин болж, засгийн газар болон аз ахуйн нэгжүүд “Эцсийн нэг километр”-ийн асуудлыг зохицуулахын тулд хичээн зүтгэж байна. 2016 оны эцсээр түрээсийн унадаг дугуй гарч ирснээс асуудлыг зохицуулж эхэлжээ. 


Бараг нэг шөнийн хооронд Хятадын олон том хотын зам гудамжаар олон өнгийн, гар утсаар цоожийг нь нээж болдог унадаг дугуй гарч ирсэн. Энэ нь одоо моданд орж байгаа түрээсийн дугуй юм. 


Гар утас ба Хятад улс

Гар утсан дахь АПП-г нээж түрээсийн дугуйн хоёр хэмжээст кодыг уншуулбал цоож нь нээгдэнэ. Хүрэх газраа оцмогц дугуйгаа цоожлоод гар утсаар төлбөрөө хийнэ. Хагас цагийн дотор юаниар 0.5-1 юань орчим байдаг. Бээжин хотын метроны Шанд буудалд метроноос гарч ирсэн хоёр эмэгтэй түрээсийн дугуйн хоёр хэмжээст кодыг уншуулж байлаа. "Эцсийн нэг километр" замын асуудлын тухай тэр хоёр ингэж ярьж байна. 


Би урьд нь ажил руугаа явахад 15-20 минут зарцуулдаг байсан. Одоо түрээсийн дугуйгаар 5-6 минут явдаг болсон"  


"Миний хувьд түрээсийн дугуйгаар 10 минут явдаг. Гэхдээ автобусанд суувал 40 минут явна”

 

Өдгөө, түрээсний дугуй, автобус, метрогоор ажил руугаа явдаг хүмүүс олширчээ. Энэ нь хүмүүст тус болж, цаг хэмнэж чадсан байна. Одоо, олон нийт “Мө Бай”, шар өнгийн OFO, хөх өнгийн түрээсийн дугуйг их хэмжээгээр хэрэглэдэг болсон. "Мө Бай”-г үүсгэн байгуулагч, ерөнхий захирал Шя Ипин хэлэхдээ, 


Түрээсийн дугуй бодит байдалд хотын зам харилцааны чухал судас боллоо. Бид анх 1-3 километрийн зай хамгийн зохистой, 5 километр ч болох байх гэж бодож байсан. Бодит байдалд ихэнх хүн 1-3 километр газар унаж байна.

Гар утас ба Хятад улс

 

OFO компанийн дэд захирал Ма Емин хэлэхдээ, 


"Манай хэрэглэгчдийн тэн хагас нь дугууг ганц л километр унаж байна. Иймээс бидний зохион бүтээх зорилгын үүднээс авч үзвэл, "Эцсийн нэг километр”-ын асуудлыг шийдэхийн төлөө юм” гэжээ.    

 

2017 оны 4-р сард, Мө Бай компани “2017 оны түрээсийн дугуй, хотын хөгжлийн цагаан ном” нийтэлжээ. Цагаан номд: Түрээсийн дугуй гарч ирэхээс өмнө жижиг авто машины замын хөдөлгөөнд оролцох нийт хэмжээ 29.8 хувь, унадаг дугуй 5.5 хувь байсан. Түрээсийн дугуй гарч ирснээс хойш, жижиг авто машины замын хөдөлгөөнд оролцох хэмжээ бураад 2.66 хувь, харин унадаг дугуй 11.6 хувьд хүрч, 2 дахин өссөн. Түрээсийн дугуй нь жижиг авто машин, автобус, метроны дараа ордог болсон.

Гар утас ба Хятад улс

 

Түрээсийн дугуй бий болсон нь хотын менежмент, зам харилцааны төлөвлөгөөний салбарт бодлого тогтоох шинжлэх ухаанч удирдамж болжээ. Интернет, үүлэн тооцоо, Биг Дата зэргийг ашиглаж, аж ахуйн нэгжүүд ухаалаг индрээр дамжуулан, түрээсийн дугуй нэг бүрийн байршил, байдлыг зөв оновчтой тогтоож, замын хөдөлгөөнийг үр ашигтай зохицуулан, цаг хугацаа, байршил, цаг агаар, замын урсгал, онцлог зэрэг зам харилцааны мэдээ мэдээлэлд гүн гүнзгий судалгаа хийх болно гэжээ. 

Гар утас ба Хятад улс


Сайн-Өлзий


Их уншсан

холбоотой мэдээ