FAST төслийн технологийн шинэчлэл бол үргэлжийн юм хэмээн чухалчилж үздэг

2017-10-12 18:17:24
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

FAST төслийн технологийн шинэчлэл бол үргэлжийн юм хэмээн чухалчилж үздэг

"Хятадын тэнгэрийн нүд” гэж нэрлэгдсэн 500 метрийн голч бүхий бөмбөлөг хэлбэртэй FAST дуран авай энэ сарын 10-нд шинэ жижиг од илрүүлснээ мэдэгдсэн байна. Энэ бол Хятад улсын радио дуран авай анх удаа жижиг од илрүүлсэн тохиолдол юм. FAST төслийн дэд захирал, Хятадын Шинжлэх ухааны академийн, Одон орон судлалын газрын орлогч дарга Жан Шүшинь, FAST зэрэг шинжлэх ухааны судалгаанд хамгаалагч үйлдэл үзүүлдэг Гүйжөү мужийн ган утасны компанийн ажилчин Жөү Жярун нарын аль аль нь ХКН-ын 19-р их хурлын төлөөлөгч болох юм. Тэд шинжлэх ухааны чухал судалгааг хамгаалахын зэрэгцээ технологийн шинэчлэлт бол үргэлжийн юм гэж чухалчилж үздэг байна.

FAST төслийн технологийн шинэчлэл бол үргэлжийн юм хэмээн чухалчилж үздэг

Хятадын баруун өмнөд нутгийн Гүйжөү мужийн Бу-И, Мяо үндэстний өөртөө засах жөүгийн Пинтан шяний Да Водан бол Карстын газрын байц нь өнөөдрийн “супер төсөл”-ийн үндэс болсон юм. 2009 онд FAST төслийн тамгын газрын дарга болсон Жан Шүшинь хэвлэл мэдээллийнхнийг урьж сурвалжлуулсан юм.


"Би 2009 оны 4-р сард анх Америкийн “Шинжлэх ухаан” сэтгүүлийн сурвалжлагчтай хамт ирж байсан юм. Тэр үед хажуу хяр хэсгийг нь засаж тэгшилж байсан тул зарим газарт жижиг асуудлууд гарч байсан. Тиймээс одоо үүнд улам сайн засвар өөрчлөлт оруулна. Жишээ нь эндхийн ургамал түргэн ургах үед түүнийг хайчилж засах хэрэгтэй болно.”


Дэлхийн хамгийн том диаметр бүхий бөмбөлөг хэлбэртэй радио дуран “FAST” ашиглалтад орсноор Хятад улсын одон орон судлалын салбар дэлхийн тэргүүний тоног төхөөрөмжтэй болсон юм. Жан Шүшинь:

FAST төслийн технологийн шинэчлэл бол үргэлжийн юм хэмээн чухалчилж үздэг

"FAST-ийн төсөл тэр чигээрээ Хятад улсын одон орон судлалын түүхэнд тэмдэглэх ёстой хамгийн чухал зүйл. Яагаад гэвэл энэ төсөл хэрэгжсэнээр Хятад улс урьдын бусдаас хоцорч байсан түүхийг эцэслүүлж, дэлхийн тэргүүний түвшинд хүрсэн юм. Энэ бол Хятад улсын одон орон судлалын салбар, мөн бүхий л улс орны түвшинд хөшөө дурсгалын чанартай үйл хэрэг юм.”


FAST дуранг бүтээх явцад аж үйлдвэрийн маш олон стандарт бус аргыг ашигласан тул эрдэм шинжилгээний ажилтнууд, боловсруулах салбарын олон аж ахуйн нэгжийн хамтын ажиллагаа, инновац шаардсан байна. Зөвхөн тороосоор жишээ татахад бүх тороосонд гэрэл ойх хавтан угсрах хэрэгтэй бөгөөд байнга тохируулах шаардлага гардаг тул маш бөх тороос шаардагддаг. Үүнийг Гүйжөү мужийн тороосны компани зохион бүтээсэн юм байна.


Тус компанийн салбар үйлдвэрийн ган тороосны цехийн тороос томох хэсгийн ахлагч Жөү Жярүн FAST-ын бүтээн байгуулалтад ган тороос хэрэглэхийг судлах, үйлдвэрлэхэд оролцсон байна. Түүний зохион бүтээсэн зүйлийг “Шэньжөү” 8-11 хүртэлх сансрын хөлөг, нисэх онгоц тээгч хөлөг онгоц, хиймэл дагуул зэрэг цэргийн аж үйлдвэрийн салбарт хэрэглэж байгаа төдийгүй олон оронд экспортолж байгаа гэнэ. Жөү Жярүн:


“Жэньжөү сансрын хөлөг сансарт аялаад буцахдаа агаар мандлыг туулан газардаж, сансрын нисгэгчид маань бүхээгээс амар тайван гарч ирэхэд үнэхээр омогшиж байлаа. Тэр бол бидний хамгийн том бахархал юм. Энэ бүх үйл явцад бидний бүтээсэн ган тороос чухал үрэг гүйцэтгэсэн юм” гэжээ.


"Хятадын техник мэргэжлийн дээд шагнал”-ыг хүртэж, “Бүх Хятадын 5 сарын нэгний одон”-гоор шагнуулсан Жөү Жярүн энэ жилийн 4-р сард ХКН-ын 19-р их хурлын төлөөлөгчөөр сонгогдсон юм. Тэрээр шинийг зохион бүтээх судалгаагаа хэзээ ч тасалдуулахгүй гэдгээ бардам хэлж байлаа.

Их уншсан

холбоотой мэдээ