Түүхэн чухал үүрэг бүхий 19-р бүгд хурал

2017-10-12 15:59:23
Comment
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын замнал гэж юу вэ? Хаашаа, яаж явах юм бэ? Энэ бол ХКН-ын бүгд  хурал болгоноор авч хэлэлцэж, хариулт өгдөг асуудал юм. 10-р сарын 18-нд, олны  анхаарлыг татсан ХКН-ын 19-р их хурал Бээжинд чуулна. Энэхүү чухал хуралдаанаар  мөн дээрх асуултад хариу өгөх бөгөөд “ХКН байгуулагдсан 100 жилийн ойн үеэр  чинээлэг нийгмийг бүх талаар байгуулж, БНХАУ байгуулагдсан 100 жилийн ойн үеэр  баян хүчирхэг, ардчилсан, соёлч, эвтэй орчин үеийн социалист улс орныг бүтээн  байгуулах” зорилтыг биелүүлэх, мөн Хятад улс цаг эриний тэргүүний эгнээнд даян  дэлхийн хөгжилд хүч сэлбэх чухал гараанд таарч буйгаараа онцлог юм.  

ХКН бол байнга идэвхтэй өөрчлөлт шинэчлэл хийдэг улс төрийн  нам бөгөөд таван жил тутамд чуулдаг их хурал нь энэхүү өөрчлөлт, шинэчлэлийн  тогтолцооны чухал тохируулга хийж, түүхэн чанартай асуулт дэвшүүлж, хариу өгдөг  юм.

-------19-р их хурал түүхэн үүрэг хариуцлагаа хэрхэн биелүүлэх  вэ?

30 жилийн өмнөх ХКН-ын 13-р их хуралд, Хятад улс орчин үеийн бүтээн  байгуулалтыг “гурван шатаар биелүүлэх” стратегийг Дэн Шяопин дурдаж байсан бол,  өдгөө эхний хоёр шат нь биеллээ олсон байна. Харин 3-р шат бол энэ зууны дунд үе  гэхэд ДНБ-ний хүн нэг бүрийн дундаж хэмжээг дунд зэргийн хөгжингүй орны түвшинд  хүргэж, орчин үеийн бүтээн байгуулалтыг үндсэнд нь биелүүлсэн нөхцөлд үргэлжлэн  урагшлах явдал юм. 18-р их  хурлаар түүхэн үүргээ биелүүлсэн үндсэн дээр “ХКН  байгуулагдсаны 100 жилийн ойн үеэр чинээлэг нийгмийг бүх талаар байгуулж, БНХАУ  байгуулагдсан 100 жилийн ойн үеэр баян хүчирхэг, ардчилсан, соёлч, эвтэй орчин  үеийн социалист улс орныг бүтээн байгуулах” зорилт тавьж, Хятадын үндэстнүүдийн  аугаа их сэргэн мандалтын хэтийн төлөвийг гаргасан юм.

ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин хэлэхдээ:  Удалгүй болох 19-р их хурал бол чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах  шийдвэрлэх цаг мөч, Хятадын онцлогтой социализмын хөгжлийн зангилаа үе шатанд  чуулах маш чухал ач холбогдолтой хурал юм. Цаг хугацааны хувьд, 30 жилийн  өмнөхтэй харьцуулбал, Хятад улсын хөгжлийн хэтийн төлөвийг улам тодорхой, улам  нарийвчилсан байдалтай төлөвлөх хэрэгтэй болж байна гэжээ.

Мөн 19-р их хурлаар ирэх 5 жилийн ажлыг төлөвлөж, улс байгуулагдсаны  100 жилийн ойн дараах хөгжлийн хэтийн төлөвийг судлах болно.  

-------19-р их хурал Хятадын замналыг хэрхэн шинэчлэх вэ?  

18-р их хурлаас хойш Хятад улсад  түүхэн өөрчлөлт гарсан юм. Намын байгуулалтын судалгааны эрдэмтэд хэлэхдээ: 19-р  их хурал нь Хятадыг хөл дээр нь зогсоохоос баян чинээлэг болгох, хүчирхэг болгох  түүхэн өөрчлөлт гаргах болно. Хятадын онцлогтой социализмын замналын өөртөө  итгэх итгэл урьд байгаагүй эрчимжиж, ХКН-ын засаглал ч практикийн явцад туршлага  хуримтлуулдаг байсан бол онолын шинэчлэл хийж, системжсэн засаглалын онолоор  практик ажиллагааг удирдуулах шинэ шатанд гарна. Ийм учраас Хятадын онцлогтой  социализмын замналыг нотолж шинэчлэх нь 19-р их хурлын чухал сэдэв болж байна  гэжээ.

Албаны талын мэдээгээр, 19-р их  хурал намын дүрэмд зохих өөрчлөлт хийх болно. 19-р их хурлын тайланд тогтоосон  онолын чухал үзэл баримтлал, стратегийн үзэл санааг намын дүрэмд оруулна. Энэ нь  ирээдүйн хөгжлийн практик үйл ажиллагаанд онолын тулгуур, баталгаа болоход  ашигтай гэж эрдэмтэд үзэж байна.

ХКН өөрийнхөө туршлагад  санаачлагатайгаар онолын дүгнэлт хийж, дэлхий яаж байна, бид яаж байна зэрэг цаг  үеийн асуултад хариулт өгч, хөгжиж буй орнуудын орчин үеийн хөгжлийн замыг  өргөтгөж, хүн төрөлхтний асуудлыг зохицуулахад Хятадын оюун ухааныг дэвшүүлж  байгааг анхаарууштай юм. Ийм учраас 19-р их хурал Хятад улсыг дотроосоо гаднаа  хүртэл цаг үеийн урсгалыг дагуулж, дэлхийд нөлөөлөх чухал бэлэг тэмдэг болж  байгаа юм.

-------ХКН-ын 19-р их хурал эхний 100 жилийн зорилтыг  хэрхэн биелүүлэх бэ?

Ши Жиньпин  хэлэхдээ: 2020 оноос өмнө дунд чинээлэг нийгмийг бүх талаар биелүүлж, эхний 100  жилийн тэмцлийн зорилтыг биелүүлэх нь ХКН, ард түмэн, түүхэнд өгсөн бат ноттой  амлалт мөн. Энэ амлалтаа биелүүлэхэд 40 сая ядуу хүн ам зэрэг 1 тэрбум 300 сая  хүн ардыг удирдан 3 жилийн хугацаанд дунд чинээлэг нийгэмд хамт орно  гэжээ.

Энэ тухай  гадаадын судлаачид, дэлхийд аль нэг засгийн эрх баригч улс төрийн намд ХКН шиг  ийм их хүч, зориг байхгүй хэмээн дуун алдаж байлаа. 3 жилийн замнал тийм ч  дардан биш, шийдвэрт цаг үеийн өрсөлдөөн сорилт хатуу байх болно. ХКН энэ тухай  16, 17, 18-р их хурлын дэвшүүлсэн дунд чинээлэг нийгмийг байгуулах шаардлагын  дагуу гол талаа товойлгон, дутуугаа нөхөж, буурай байгаагаа хүчирхэгжүүлж, том  эрсдэлийг бууруулах, ядуурлыг бууруулах, бохирдлоос сэргийлэх зэрэг зангилаа  ажлыг сайн хийх хэрэгтэй. Хангамжийн талын бүтцийн өөрчлөлтийг гүнзгийрүүлж,  эдийн засаг, нийгмийн тогтвортой эрүүл хөгжлийг ахиулж, хүмүүсийн хүлээн  зөвшөөрсөн, түүхэн шалгалтыг даван туулж чадах дунд чинээлэг нийгмийг товлосон  хугацаанд нь байгуулахаар дэвшүүлсэн байна.

ХКН-ын 19-р  их хурал амлалтынхаа дагуу, бодит байршуулалт хийж, удирдамж гаргах болно. Ардын  амьдралд холбоотой зүйлс бол эдгээрийг биелүүлэхийн үндэс юм.

-------ХКН-ын 19-р их хурал намаа  бүтээн байгуулах төслийг хэрхэн дэвшүүлэх вэ?

Ши Жиньпин: Намын бүтээн  байгуулалтын ажлыг улам эрчимжүүлж байж манай намын амьжиргааны хүч, стратегийг  баталгаажуулж, манай нам ард түмнийг удирдаж, том өрсөлдөөнийг зохицуулж, чухал  эрсдэлийг эсэргүүцэж, том саадыг ялан давж, том  зөрчлийг арилгаж чадна.  Өнгөрсөн 5 жилд олсон аугаа их амжилт бол ХКН-ын 18-р их хурлаас хойш намд бүх  талаар цэгцлэлт хийсэнтэй холбоотой юм. 19-р их хурал нь намын бүтээн  байгуулалтыг чухал байранд тавьж, намыг бүх талаар цэгцлэх ажлыг эрс шуурхай  үргэлжлэн хийх болно гэжээ.  

Ши Жиньпин хэлэхдээ: “Намыг бүх  талаар цэгцлэх ажлыг үргэлж хийх болно” гэсэн бөгөөд “намыг бүх талаар цэгцлэх  санаачилгыг улам шинжлэх ухаанч, улам нарийн нягт, улам үр ашигтай хийх  хэрэгтэй” гэжээ. Иймээс боловсон хүчнээс гадна, 19-р их хурал нь холбогдох  дүрмийн байгуулалтыг ахиулах болно.

Дараа нь 19-р их хурлын  хугацаанд, их хурал түүхэн зангилаа үе шатанд түүхэн улс төрийн үүргээ хэрхэн  биелүүлэх нь Хятадын ирээдүйн хөгжлийн хэтийн төлөвт шууд нөлөөлөх бөгөөд үүний  хариу нь ч дэлхий дахинтай гүнзгий уялдах болно. Эцэст нь энэ удаагийн их хурлын  түүх, цаг үе, дэлхий, ирээдүйд өгөх хариу нь бүх талын, стратегийн үйл  ажиллагааны хөтөлбөр юм. Энэ хариу Хятадын дараачийн шатны хөгжлийн хөдөлгөх хүч  болж чадах эсэх, өөрчлөлт ихтэй байгаа дэлхийд Хятадын зүгээс эерэг хүч өгч  чадах эсэх, ХКН-ын мөрөөдлөөр дэлхийг өөрчилж чадах эсэх, энэ бүгдэд дэлхий нийт  анхаарлаа хандуулж, хүсэн хүлээж  байна.

Их уншсан

холбоотой мэдээ