Төвийн шууд харьяа аж ахуйн нэгжүүдийн ашгийн хэмжээ нэмэгджээ

Д.Хүчитбаатар 2017-10-13 18:03:04
Comment
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын Төрийн зөвлөлийн дэргэдэх Төрийн өмчийн хяналт удирдлагын  хорооноос 12-нд нийтэлсэн тоо баримтаас үзвэл, энэ оны эхний 3 улиралд Хятад  улсын Төвөөс шууд удирдаж буй аж ахуйн нэгжүүдийн эрхлэлтийн байдал тогтвортой,  бүтэц нь улам сайжран, ашиг орлого нь шинэ рекорд тогтоосон  байна.

Албаны талын хамгийн сүүлийн үеийн тоо баримтаас үзвэл, оны эхний 3  улиралд Хятад улсын төвөөс шууд удирдлагатай 98 аж ахуйн нэгжийн ажил төрөл  эрхлэх байдал улам сайжирч, нийт 19 их наяд 100 тэрбум юанийн орлого олсон нь  2016 оны мөн үеэс 15.4 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Үүнд цэвэр ашиг нь 1 их  наяд 110 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 18.4 хувиар нэмэгдэж, 4 улирал  дараалан тогтвортой өсөж, шинэ рекорд тогтоосон байна.

Хятадын Төрийн зөвлөлийн дэргэдэх Төрийн өмчийн хяналт удирдлагын  хорооны ерөнхий нягтлан бодогч Шэнь Ин: Өөрчлөлт шинэчлэлийн үр өгөөж улам  нэмэгдсээр байгаа бөгөөд Төвөөс шууд удирдлагатай аж ахуйн нэгжүүдийн ашиг  орлого нэмэгдэхэд бат бэх үндэс суурь тавьж өгсөн гэжээ.

"Нэг  талаар гол чухал салбарын үйлдвэрлэл, борлуулалтыг тогтвортой байлгаж, нүүрс,  цахилгаан, нефть, ачаа тээвэр зэрэг салбарын үйлдвэрлэл эрхлэлт бүгд тогтвортой  нэмэгдсэн. Нөгөө талаар үйлдвэрлэл эрхлэлтийн гол гол тоо баримт, үзүүлэлтүүд  тогтвортой дээшилсэн байна. Төвөөс шууд удирддаг 98 аж ахуйн нэгжийн 56-гийнх нь  ашиг орлого оны эхний гурван улиралд 10 гаруй хувиар өсөж, 31 аж ахуйн нэгжийн  ашиг орлого 20 хувьд хүрсэн. Ялангуяа аж үйлдвэрүүдийн ашиг орлогын өсөлтөд  гүйцэтгэсэн үүрэг 64 хувьд хүрсэн байна.”

Хангамжид тулгуурласан бүтцийн өөрчлөлт тасралтгүй гүнзгийрэхийн  хэрээр энэ оны эхний хагаст төвөөс шууд удирдлагатай 81 аж ахуйн нэгжийн 20141  салбар компани ашгийн алдагдалтай байсан бол ашгийн алдагдлыг 2015 оны мөн  үеийнхээс 88 тэрбум 500 сая юаниар багасгасан байна. Мөн эдгээр аж ахуйн нэгжийн  тоог 6395-аар буюу 12.3 хувиар цөөлж, ажил төрөл эрхлэх өртгийг 27 тэрбум 400  сая юаниар хэмнэсэн байна. 

Үүнээс гадна, төвөөс шууд  удирддаг аж ахуйн нэгжүүдийн хөрөнгийн өрийн харьцаа тогтворжжээ. 9-р сарын  эцсийн байдлаар, төвийн аж ахуйн нэгжүүдийн хөрөнгийн өрийн дундаж харьцаа 66.5  хувьтай байгаа нь оны эхнийхээс 0.2 нэгжээр багасаж, нефть, хими, төмөрлөг  боловсруулах, агаарын тээвэр, бизнес худалдаа, цэргийн үйлдвэр зэрэг салбарын  хүүтэй өр зээлийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхээс  багасжээ. 

Хөрөнгө оруулалтын хувьд, оны эхний 3 улиралд төвийн шууд  удирдлагатай аж ахуйн нэгжид нийт 1 их наяд 400 тэрбум юанийн хөрөнгө оруулсан  нь өнгөрсөн оны мөн үеэс 1.5 хувиар нэмэгдсэн аж. Шэнь Ин танилцуулахдаа,  “Төвийн шууд удирдлагатай аж ахуйн нэгжүүдэд оруулах хөрөнгийн хэмжээ тогтвортой  нэмэгдэж, хөрөнгө оруулалтын бүтэц үргэлжлэн сайжирч байна”  гэжээ. 

"Хөрөнгө оруулалтын бүтцийн  хувьд, оны эхний гурван улиралд цахилгаан дамжуулах сүлжээ, тоног төхөөрөмжийн  үйлдвэрлэл, мэдээлэл холбоо, зам тээвэр зэрэг стратегийн чанартай юм уу гол  тулгар салбар дахь хөрөнгө оруулалт  өнгөрсөн оны мөн үеэс 4.3 хувиар өссөн.  Харин нүүрс, ган, илчний цахилгаан зэрэг үйлдвэрлэлийн хүчний илүүдэлтэй аж  ахуйн нэгжүүд дэх хөрөнгө оруулалт 33.5, 19.3, 21 хувиар тус тус буурсан  байна.”

Эх сурвалжийн дагуу, Хятадын төвөөс шууд удирддаг аж ахуйн нэгжүүд  “нэг бүс нэг зам” дагуу улс орнуудад ажил төрлөө түлхүү өргөжүүлж байгаа юм  байна. Сүүлийн гурван жилд төвөөс шууд удирддаг 47 аж ахуйн нэгж “нэг бүс нэг  зам” дагуу улс орнуудтай нийт 1676 төслийн гэрээ хэлэлцээр байгуулсан бол эдгээр  төсөлд дэд бүтцээр холбогдох, нөөц баялаг, эрчим хүч, үйлдвэрлэлийн хүчний  хамтын ажиллагаа, аж үйлдвэрийн парк зэрэг хамрагдсан  байна.

Их уншсан

холбоотой мэдээ