Хятад улс ногоон хот байгуулалтыг эрчимжүүлж байна

2017-10-13 18:07:50
Comment
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятад улс ногоон хот байгуулалтыг эрчимжүүлж байна

Хотын оршин суугчид амралтын өдрөөр хөдөө гарч уул усаар зугаацаж, цэвэр агаар амьсгалах дуртай байдаг. Одоо улам олон хятад хүн гэрийнхээ ойролцоо ойн цэвэр агаар амьсгалах боложмтой болжээ. Төлөвлөгөөний дагуу, 2020 онд Хятад улс үндэсний 200 ногоон хот, 1000 ногоон тосгон байгуулж, хот хөдөөгийн экологийн байдлыг сайжруулж, хүмүүсийн оршин амьдрах орчны чанарыг дээшлүүлэхээр болсон байна.


Экологийн сайн сайхан орчин нь хүмүүст аз жаргал авчирдаг. Хятад улс 2004 оноос шаардлага хангасан хотыг "Үндэсний ногоон хот" хэмээн нэрлэж ирсэн. Хянан шалгах стандартад ойн бүрхэвч, олон нийтийн амралтын газар, экологийн соёл, ногоон бүсийн байгууламж зэрэг 38 төрлийн үзүүлэлтээр үнэлдэг байна. Одоо Хэбэй мужийн Чэндэ хот, Гирин мужийн Түнхуа хот зэрэг 137 хот “үндэсний ногоон хот”-оор нэрлэгдээд байна.


Ногоон хотыг байгуулах нь хотын эрүүл, тогтвортой хөгжлийг ахиулахад тустай юм. Хятадын баруун өмнөд нутгийн Сычуань мужийн Гуан-Юань хот хөгжлөөр тааруу байсан боловч “үндэсний ногоон хот” болсны дараа томоохон аж ахуйн нэгжүүд ирж, тухайн газар хөрөнгө оруулан хөгжихийг хүссэн байна.


Хятад улс ногоон хот байгуулахыг үндэсний хөгжлийн стратеги болгосон юм. 2016-2020 онд "13-р 5 жилийн төлөвлөгөө"-ний хөгжлийн төлөвлөгөөнд хамрагдсан 165 том төсөлд ногоон хот байгуулах төсөл багтсан юм. Холбогдох салбарын жил бүр ногоон хот байгуулж буй үйл явцад хийсэн шалгалтаас үзвэл, хотын иргэдийн ногоон хот байгуулах тухай ойлголт сэтгэл ханамжтай хэмжээ бүгд 90 хувиас дээш байгаа юм байна.

Хятад улс ногоон хот байгуулалтыг эрчимжүүлж байна

Их уншсан

холбоотой мэдээ