Хятад улс НҮБ-ын ЮНЕСКО-гийн ажилд улам идэвхтэй оролцоно

2017-10-13 18:11:47
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятад улс НҮБ-ын ЮНЕСКО-гийн ажилд улам идэвхтэй оролцоно

Хятадын гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чүнь-Ин 13-нд Бээжинд болсон хэвлэлийн бага хуралд хэлэхдээ: Хятад улс НҮБ-ын ЮНЕСКО-гийн ажилд улам идэвхтэй оролцоно гэжээ.


АНУ НҮБ-ын ЮНЕСКО-гээс гарна гэж АНУ-ын төрийн департамент 12-нд мэдэгджээ. Холбогдох асуултад хариулах үедээ Хуа Чүнь-Ин: НҮБ-ын ЮНЕСКО-гийн зорилт бол боловсрол, шинжлэх ухаан, соёлын салбарын олон улсын хамтын ажиллагааг ахиулж, соёл боловсролын харилцан ойлголцол, уялдаанд тус дөхөм үзүүлж, дэлхийн энх тайвныг хамгаалан, хамтын хөгжлийг ахиулахын төлөө юм. Холбогдох орнууд энэ талаар хувь нэмэр оруулахыг Хятадын тал хүсэж байна. Хятадын тал НҮБ-ын ЮНЕСКО-гийн ажилд идэвхтэй оролцон НҮБ-ын ЮНЕСКО-гийн ажлыг үргэлжлэн дэмжих болно. Бид энэ талаар бусад оронтой хамтран ажиллахад бэлэн байна гэжээ. 

Их уншсан

холбоотой мэдээ