Орчин үеийн эдийн засгийн тогтолцоо байгуулах шинэ стратеги дэвшүүлэв

2017-10-18 11:59:37
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Орчин үеийн эдийн засгийн тогтолцоо байгуулах шинэ стратеги дэвшүүлэв

ХКН-ын XVIII сонгуулийн Төв хорооны XIX их хуралд өнөөдөр өргөн барьсан илтгэлд: Энэ зууны дунд үеэр баян чинээлэг, ардчилсан, соёл иргэншилтэй, эвсэг зохицонгуй, социалист, үзэсгэлэнт сайхан, орчин үеийн, хүчирхэг орон байгуулах зорилтыг биелүүлэхэд Хятад улс эрхбиш хөгжлийн шинэ үзэл баримтлал хэрэгжүүлж, орчин үеийн эдийн засгийн тогтолцоо байгуулах хэрэгтэй гэжээ.

Ши Жиньпин дарга илтгэлдээ: Хятадын эдийн засаг түргэн нэмэгдэх үе шатнаас чанартай хөгжих үе шатанд орсон учраас эрхбиш хангамжийн талын  бүтэцийн өөрчлөлтийг гүнзгийрүүлж, эдийн засгийн хөгжлийн чанар, үр ашиг, хөдөлгөх хүчний өөрчлөлтийг урагшлуулах хэрэгтэй. Эдийн засгийн хөгжлийн гол талыг заавал бодит эдийн засагт тавьж, үйлвэрлэлийн хүчирхэг орныг түргэвчлэн бүтээн байгуулах хэрэгтэй. Улс орноо иновацын орон болгон бүтээн байгуулах хэрэгтэй. Хөдөө тосгоны хөгжлийн стратеги, бүс нутгийн зохицонгуй хөгжлийн стратеги хэрэгжүүлж, социалист зах зээлийн эдийн засгийн тогтолцоог түргэн боловсронгуй болгож, дэлхийд өрсөлдөх хүчин чадал бүхий дэлхийн шилдэг аж ахуйн нэгжүүдийг бий болгох хэрэгтэй хэмээн онцлов.

Хятад улс Нэг бүс нэг замын бүтээн байгуулалтаар гол болгож, хамтдаа зөвшилцөн, хамтдаа бүтээн байгуулж, хамтдаа эдлэх зарчмыг мөрдөн, бүх талаар нээлттэй байх шинэ байдлыг бий болгоно хэмээн Ши Жиньпин дарга хэлсэн юм.

Их уншсан

холбоотой мэдээ