"Инновациар хөдөлгөгч хүч болгосон хөгжлийн стратеги” сэдвийн хүрээнд хамт ярилцлага өгчээ

2017-10-21 10:21:54
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

“Инновациар хөдөлгөгч хүч болгосон хөгжлийн стратеги” сэдвийн хүрээнд хамт ярилцлага өгчээ

20-нд ХКН-ын XIX их хурлын хэвлэлийн төв "Инновациар хөдөлгөгч хүч болгосон хөгжлийн стратеги” сэдвийн хүрээнд хамт ярилцлага өгөх арга хэмжээ зохион байгуулжээ. Шинжлэх ухаан технологийн яамны намын хорооны нарийн бичгийн дарга, дэд сайд Ван Жиган, Хятадын шинжлэх ухааны академийн Удамшил судлалын хүрээлэнгийн ахлах судлаач Ван Шиүже нарын зэрэг 5 төлөөлөгч гадаад дотоодын сэтгүүлчдэд ярилцлага өгсөн байна.

Ван Жиган: ХКН-ын XVIII их хурал шинжлэх ухаан технологийн инновацийг улс орны хөгжлийн гол байранд тавьж, инновациар хөдөлгөгч хүч болгосон хөгжлийн стратеги дэвшүүлсэн байна. Дэлхийн хамгийн том радио дуран, Мөзы квантын шинжлэх ухааны туршилт хиймэл дагуул, супер компьютер …... 5 жилийн турш, Хятад улс бие даан инноваци бүтээх хүчээ эрчимжүүлж, дэлхий дахины анхаарал татсан олон амжилт гаргасан гэжээ.

Инновациар хөдөлгөгч хүч болгосон хөгжлийн стратегийг хэрхэн биелүүлэх тухай тэрээр тайлбарлан хэлэхдээ: Эн тэргүүнд удирдлагын механизмыг сайжруулах хэрэгтэй. Инноваци бүтээхдээ эдийн засаг нийгэм, ардын амьдрал, улс орны аюулгүй байдал зэрэгтэй нягт уялдуулах хэрэгтэй. Хоёрт, инновациар хөдөлгөгч хүч болгосон хөгжил нь хөдөлгөгч хүчинд өөрчлөлт хийх хэрэгтэй. Гуравт, суурь судалгааг ахиулж, суурь судалгааг хэрэглээнд оруулах, технологийн шинэчлэл хийж, түүний үр дүнг ажил хэрэг болгох, дээд технологийг аж үйлдвэржүүлэх, аж үйлдвэрийн өрсөлдөх хүч, эдийн засгийн хөгжлийн цогц хүчийг ихээр дээшлүүлэх хэрэгтэй. Инновациар хөдөлгөгч хүч болгосон хөгжил нь чадварлаг хүмүүсээр хөдөлгөгч хүч болгох гэсэн үг. 2020 онд инноваци бүтээх улс орны эгнээнд ороход цаг хугацаа тулгамдаж байна. Дараагийн шатанд хүмүүсийн идэвхлийг дайчилж, шинжлэх ухааны судалгаа хийх хүмүүст шударга, инноваци бүтээхэд ашигтай эклогийн систем бий болгож өгөх болно гэжээ.

Инновацийн орчны тухай сэтгүүлчийн асуултад хариулах үед Ван Шиүже хэлэхдээ: ХКН-ын XVIII их хурлаас хойш улсаас олон бодлого боловсруулан хэрэгжүүлж, төсөл батлуулах, зардал мөнгө, төслийн зардлын гүйцэтгэл зэргийг хялбаршуулж, шинжлэх ухааны судалгаа хийдэг хүмүүсийн инноваци бүтээх явц дахь нээлтийг дэмжсэн байна. Ирээдүйд судалгааны үнэлгээний талаар улам сайн бодлого боловсруулж судлаачдын хамтын ажиллагаанд тус дөхөм үзүүлэхийг хүсэж байна гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ