Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын оны хурал болно

2018-04-08 09:11:40
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

4-р сарын 8-11-нд Хятадын Хайнань мужийн Бө-Ао сууринд  2018 оны Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын оны хурал болно. Энэ оны Хятадын  гадаад харилцааны гол үйл ажиллагааны эхлэл нь энэ юм. Өнөөдөр Төрийн зөвлөлийн  гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайд Ван И мэдэгдэхдээ: Хятад улсын дарга Ши  Жиньпин чуулга уулзалтын оны хурлын нээлтэд урилгаар оролцон, чухал үг хэлнэ. Ши  Жиньпин, өөрчлөлтийг дахин гүнзгийрүүлэх асуудлаар тайлбар хийж, Хятадын  өөрчлөлт нээлтийн шинэ ирээдүйг дэлхий дахинд дэлгэн харуулах юм  байна.
3-нд болсон хэвлэлийн бага хуралд Ван И хэлэхдээ: Ши  Жиньпин дарга нээлтийн ёслолд үг хэлэхээс гадна, хуралд оролцох гадаадын  удирдагч, олон улсын байгууллагын албаны хүмүүстэй уулзаж, хамтдаа чуулга  уулзалтын тэргүүнтэй уулзаж, хуралд оролцож буй гадаад дотоодын аж ахуйн нэгжийн  төлөөлөлтэй ярилцана. Онцгой утга агуултай энэ оны хувьд, Ши Жиньпин даргын  гадаад харилцааны эдгээр үйл ажиллагаа маш чухал ач холбогдолтой юм  гэжээ.
Тэрээр хэлэхдээ: "Хятадын өөрчлөлт  нээлтийн 40 жилийн ой энэ онд тохиож байна. Мөн XIX их хурлын үзэл санааг  тууштай хэрэгжүүлэх эхний жил болно. Ийм чухал түүхэн цаг үед, Ши Жиньпин дарга  оны хурлын нээлтэд оролцон, цуврал үйл ажиллагаа зохиосноор, шинэ эриний Хятадын  онцлогтой их гүрний гадаад харилцааг гүнзгийрүүлэн урагшлуулах, Ази тив болон  хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг урагшлуулан бүрдүүлэх, хүн төрөлхөтөний  энх тайван, хөгжлийн үйлсийг ахиулах зэрэгт чухал ач холбогдолтой юм"  гэжээ.

Ван И мэдэгдэхдээ: Ши Жиньпин дарга хуралд оролцох  хугацаандаа, гаднынхны анхаарч буй чухал асуудлуудаар тайлбар хийнэ. Жишээлбэл,  Хятад улс гадаадад нээлттэй байдлаа хэрхэн улам өргөжүүлэх, өөрчлөлтөө хэрхэн  улам гүнзгийрүүлэх зэрэг багтаж байна. Мөн Хятадын өөрчлөлт нээлтийн шинэ арга  барилыг ч танилцуулах болно гэжээ. 

ХКН-ын XIX хурал  Хятадын хөгжил бүтээн байгуулалтын шинэ хэтийн төлөвийг зураглаж, Хятадын  онцлогтой социализм шинэ эринд орсон юм. Хятад улс хөгжлийн шинэ гараан дээр  ирлээ. Хятадын тал энэ удаагийн чуулганы үеэр олон салбарын хүндэт зочдод шинэ  эриний гүн гүнзгий утга агуулгыг тодорхойлон өгүүлж, Хятадын хөгжлийн шинэ үзэл  баримтлалын зорилт, үүргийг танилцуулж, шинэ эриний Хятад улс олон орнууд болон  дэлхий дахинд асар их боломж нээж өгөх талаар танилцуулах болно. Ши Жиньпин  дарга цаг үеийн урсгал, дэлхийн хөгжлийн хандлагыг дагаж, хүн төрөлхтөнд тулгарч  буй бодит хүндрэл бэрхшээлийн тухай өгүүлж, Ази Тив болон хүн төрөлхтний хувь  заяаны хамтын цогц байгуулах, Ази Тив болон дэлхийн сайн сайхан ирээдүйг нээх  талаар Хятадын дуу хоолойг хүргэж, Хятадын байр суурийг тодорхойлон өгүүлэх  болно.

Ван И хэлэхдээ, Бө-Аогийн Азийн чуулга уулзалт байгуулагдсан 17  жилийн турш цар хүрээ, үр нөлөө нь тасралтгүй нэмэгдэж, талуудын нийтлэг  ойлголтыг нягтруулан, бүсчилсэн хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хамтын хөгжлийг  ахиулан, Ази тив болон дэлхийн асуудлыг зохицуулахад өвөрмөц үүрэг гүйцэтгэсээр  ирсэн юм. Чуулга уулзалт нь Хятад улс болон дэлхий дахины холбох чухал гүүр  болж, Ази тивийн онцлог, дэлхийн үр нөлөөг хослуулсан олон улсын  солилцооны индэр болсон юм гэжээ. Ван И хэлэхдээ: "Өдгөө олон улсын байдал,  дэлхийн эдийн засагт гүнзгий өөрчлөлт гарч байна. Нэг талаар нээлттэй хамтын  ажиллагаа, өөрчлөлт шинэчлэл нь цаг үеийн урсгал болж байна. Нөгөө талаар хүн  төрөлхтний дэвшил нь шахалт сөргөлдөөн, хуучнаа баримтлах эрсдэлтэй тулгарч  байна. Цаг үеийн шинэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх, боломжийг ашиглан өрсөлдөөн  сорилтыг зохицуулж чадах эсэх, өөрийн ашиг сонирхлыг хамгаалахын зэрэгцээ хамтын  хөгжил дэвшлийг хэрхэн ахиулах талаар улс орнууд оновчтой хариулт хайж, өөрийн  сонголтоо хийж байна. Энэ оны ээлжит хурал "Нээлттэй шинэ бүтээмжийн Ази, хөгжин  цэцэглэсэн дэлхий ертөнц" хэмээх уриатай байгаа нь бодит эрэлт хэрэгцээнд  нийцэж, талуудын анхаарлыг дээд хэмжээгээр татаж байна. Дэлхийн улс  орнуудын 2000 гаруй төлөөлөл энд хуран цугларч, хөгжил цэцэглэлтийн шинэ арга  замыг эрэлхийлж, Азийн болон дэлхийн улс орнуудад Бө-Аогийн оюун ухаан, хүчин  чадлыг нийлүүлнэ" гэжээ.

Ван И-гийн танилцуулснаар, Австрийн  ерөнхийлөгч Александер Ван Бер Веллех, Филиппиний ерөнхийлөгч Родриго Дутерте,  Монгол улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх, Нидерландын ерөнхий сайд Марк Рүтте,  Пакистаны ерөнхий сайд Шахид Хакан Аббаш, Сингапурын ерөнхий сайд  Лий Сен Лун,  НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гүтерриш, ОУВС-ын ерөнхийлөгч  Кристен Лагард нар хуралд урилгаар оролцох бөгөөд Хятадын удирдагчид айлчилж  ирсэн гадаадын зочидтой уулзалт хэлэлцээ хийж, хоёр талын ажил хэрэгч хамтын  ажиллагаа, мөн дэлхийн засаглал, дэлхийн эдийн засаг худалдааны асуудлаар санал  бодлоо гүнзгий солилцож, шинэ үр дүнд хүрэх  болно.

Их уншсан

холбоотой мэдээ