Хятад, Казахстан хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулах замаар урагшилж байна

2018-06-08 15:13:43
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

7-нд, Бээжин дэх Ардын Их Хурлын Ордонд Ши Жиньпин дарга “хуучин найз” Казахстаны ерөнхийлөгч Назарбаевыг хүлээн авч уулзсан юм. Хоёр орны удирдагч 6 жилийн хугацаанд ийнхүү 17 дахь удаагаа уулзлаа. 2013 оноос хойш, Ши Жиньпин дарга Төв Азийн хөрш орон Казахстанд гурван удаа айлчилсан юм. Нэг оронд ийм олон удаа айлчилсан нь Хятад улсын төрийн тэргүүний хувьд ховор тохиолдол юм. Хятад, Казахстаны төрийн тэргүүн нарын найрсаг айлчлал хоёр орон хоорондын “Сайн хөрш, сайн түнш, сайн найз”-ын харилцааны улам сайхан ирээдүйг нээж буй хэрэг билээ.

Сайн хөрш Хятад, Казахстаны төрийн тэргүүн нар олон удаа уулзав.

Угтах ёслолын үеэр ч тэр, хэлэлцээний танхим руу явахдаа ч тэр, “хуучин найз”-ууд мөр зэрэгцэн алхаж, харилцан ярилцаж байлаа.

Хятад, Казахстан хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулах замаар урагшилж байна

Хэлэлцээ эхэлсэн цагаасаа халуун дулаан уур амьсгалтай байв:

Ши Жиньпин: “Би хуучин найзтайгаа уулзаж байгаадаа их баяртай байна.”

Назарбаев: “Хятад улсад дахин төрийн айлчлал хийж, ирэх бүрдээ тантай уулзаж байгаадаа их баяртай байна. Таны итгэл, хоёр улсын найрамдлыг би маш их эрхэмлэдэг юм” гэжээ.

Ши Жиньпин хэлэхдээ: Хятад улс Казахстантай хамт хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулах замаар урагшилж, хүн төрөлхтөнд улам сайхан ирээдүйг нээж өгөхийн тулд оюун ухаан, хүч чадлаа зориулж, тантай хамт Хятад, Казахстаны найрсаг хамтын ажиллагааг удирдан дагуулахад бэлэн байна” гэжээ.

Назарбаев: Хятадын хөгжил Казахстанд их боломж нээлээ. Казахстаны тал шинэ эриний Хятадын онцлогтой социалист үйлсийг дэмжиж, түүний амжилт Казахстаны ашиг сонирхолд тустай гэдэгт итгэлтэй байна гэжээ.

Удирдагчдын нөхөрсөг харилцаа бол улс орны харилцаа дээд түвшинд хүрсний бэлгэдэл юм. 

2013 оны 9-р сард Ши Жиньпин дарга анх удаагаа Казахстанд айлчилж, Назарбаевын хамт Хятадын талын нисэх онгоцонд өглөөний зоог барин, сэтгэлээ нээж ярилцсан билээ.

2015 оны 5-р сард Ши Жиньпин дарга Казахстанд хоёр дахь удаагаа айлчлав. Тэрхүү айлчлалаас 10 хоногийн өмнө Назарбаев Казахстаны ерөнхийлөгчөөр улиран сонгогдсон байлаа. Улиран сонгогдсон хуучин андынхаа урилгыг Ши Жиньпин дарга хүлээн авч зориуд хагас өдрийн зав гарган Казахстанд айлчилж, түүнийг дэмжсэн юм.

2017 оны 6-р сард Ши Жиньпин дарга гурав дахь удаагаа Казахстанд айлчилж, Назарбаев Ши Жиньпин даргатай хамт Астанагийн экспогийн Хятадын ордонтой танилцсан юм. Назарбаев үзэсгэлэнгийн ордон дахь Хятадын хурдны галт тэрэгний туршилтын бүхээгт Ши Жиньпин даргын урилгаар сууж, хурдны галт тэргийг хэрхэн жолооддогийг сонирхжээ.

Хятад, Казахстан хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулах замаар урагшилж байна

Анд нөхөд уулзах тусмаа дотносдог. Ши Жиньпин Казахстаны сонинд гарын үсэгтэй нийтлүүлсэн өгүүлэлдээ: Бид сэтгэл санаа нэгтэй байвал Хятад, Казахстан мөрөөдлөөр жигүүрлэж, улам сайхан ирээдүйг бүтээх нь дамжиггүй юм гэжээ. Харин өнөөдөр Хятад, Казахстаны төрийн тэргүүн нар улам ойртож, хоёр орон сайн хөрш, сайн түнш, сайн найз болж, улам сайхан ирээдүй өөд тэмүүлж байна. 

Сайн түнш: Нэг бүс нэг замыг хамтдаа байгуулж байна.

Хятад бол дэлхийн хамгийн том хөгжиж буй орон, Казахстан бол дэлхийн хамгийн том далайд гарцгүй орон юм. Хятад, Казахстан хоёр орон хаяа нийлсэн хөрш, иж бүрэн стратегийн түншийн хувьд Нэг бүс нэг замыг хамтдаа бүтээн байгуулж байна.

Долоо хоног үргэлжлэх хэлэлцээний үеэр Ши Жиньпин: Нэг бүс нэг зам санаачилга хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулах чухал практик болж байна. 5 жилийн турш хоёр орны Нэг бүс нэг замын хамтын ажиллагаа гүнзгийрч, харилцан ахиулах шинэ шатанд гарсан юм гэжээ.

Хятад, Казахстан хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулах замаар урагшилж байна

2013 оны 9-р сард Ши Жиньпин дарга Казахстанд айлчлах үедээ анх удаа Торгоны замын эдийн засгийн бүс” хэмээх санаачилга дэвшүүлсэн юм. “Торгоны замын эдийн засгийн бүс” Хятадаас баруун тийш үргэлжилдэг бөгөөд анхны өртөө нь Казахстан юм. Казахстан улс Хятадын дэвшүүлсэн төслийг идэвхтэй хүлээн авч,шинэ эдийн засгийн Гэрэлт зам”бодлогоо ХятадынНэг бүс нэг зам” санаачилгатай уялдуулах үйл явцаа түргэтгэн, хоёр орны ард түмэнд бодит үр ашиг хүртээжээ.

-Хоёр улс аж үйлдвэрийн хамтын ажиллагааны 51 төсөл хэрэгжүүлж, анхан шатны үр ашиг гаргасан бөгөөд гэрээний нийт хэмжээ 27 тэрбум ам.долларт хүрчээ.

-Хятадын Казахстанд хийсэн хөрөнгө оруулалт 42.8 тэрбум ам.долларт хүрч, Казахстан “Нэг бүс нэг зам” дагуу орнууд дунд Хятад улсаас хамгийн их хөрөнгө татсан орон болжээ.

-2016 онд Хятад-Европын 1200 галт тэрэг Казахстанаар дайран өнгөрч, Хятад-Казахстаны төмөр замын тээврийн хэмжээ 2015 оны мөн үеэс 8 сая тонноор нэмэгдсэн байна.

-2017 онд Хятад, Казахстаны нефтийн хоолойгоор Хятад руу 100 сая тонн түүхий нефть дамжуулж, “Торгоны замын нэгдүгээр хоолой” гэгдсэн нефть дамжуулах хоолой жил бүр 100 сая гаруй тонн нефть дамжуулах үе шатандаа оржээ.

-2017 онд, Эйр Чайна компанийн Бээжин-Астанагийн агаарын шугам ашиглалтад орсноор, Хятад-Казахстаны “агаарын торгоны зам” нээгдэв.

Хоёр улс хамтдаа “Нэг бүс нэг зам”-ыг байгуулах тухай Ши Жиньпин дарга хэлэхдээ: Хятад, Казахстан хоёр тал бодлого зохицуулалтын эрч хүчээ нэмэгдүүлж, торгоны замын эдийн засгийн бүс байгуулахыг шинэ эдийн засгийн “Гэрэлт зам” бодлоготой уялдуулан төлөвлөх ажлыг сайтар хийж, аж үйлдвэр, хөрөнгө оруулалт, эдийн засаг, худалдаа, эрчим хүч, банк санхүү, дэд бүтцээ харилцан холбох, хөдөө аж ахуй, инновацын хамтын ажиллагааг ахиулан, хүмүүнлэгийн хамтын ажиллагааны шинэ нөхцөл бүрдүүлэх хэрэгтэй гэжээ. Үүний хариуд Назарбаев: Казахстаны тал шинэ эдийн засгийн “Гэрэлт зам” бодлогыг “Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалттай уялдуулж, Казахстан, Хятадын олон салбар дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд бэлэн байна гэжээ.

Сайн нөхөд: Хамтдаа кино уран бүтээл хийж, нөхөрсөг харилцаагаа улам нэмэгдүүлэв

7-нд хэлэлцээ өндөрлөсний дараа хоёр орны төрийн тэргүүн нар Хятад, Казахстаны анхны хамтын бүтээл “Хөгжмийн мастер” киноны гол дүрийн жүжигчидтэй уулзан тус киноны шторкийг үзлээ. Тус кино ЗХУ-ын эх орны дайны үед Хятадын нэрт хөгжмийн зохиолч Шян Шинхай Казахстанд аж төрж, Казахстаны хөгжмийн зохиолч Бакытжан Байкадамовтай нөхөрлөж байсан тухай түүхийг өгүүлсэн байна. Тус кинонд хоёр улсын алдартай жүжигчид тогложээ. Шян Шинхайгийн дүрийг Хү Жүнь, түүний гэргийн дүрийг Юань Чуань бүтээсэн юм.

Хятад, Казахстан хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулах замаар урагшилж байна

Энэ кино бүтээл Хятад, Казахстан хоёр орны хүмүүнлэгийн солилцооны арга хэлбэрийг баяжуулж, ард иргэд хоорондын нөхөрсөг харилцааг бэхжүүлэх бас нэгэн чухал үйл явдал болсон бол, 6-р сарын 13-нд Шянь Шихай агсан мэндэлсэн өдөр тохиож байнга. Энд зориуд дурдахад:

-2013 оны 9-р сард, Ши Жиньпин дарга Назарбаевын их сургуульд илтгэл тавихдаа ноён Шянь Шихайн Алма-Атад ажиллаж, амьдарч байсан тухай дурдсан юм.

-2017 оны 6-р сард, Ши Жиньпин дарга Казахстанд айлчлахдаа хоёр орон хамтран кино уран бүтээл хийх тухай засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулж, “Хөгжмийн мастер” киноны ажил албан ёсоор эхэлжээ. 

Хятад, Казахстан хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулах замаар урагшилж байна

Казахстанаас БНХАУ-д суугаа элчин зөвлөх Кабакиевийн танилцуулснаар: Ноён Шянь Шинхай Казахстанд байхдаа орон нутгийн ардын урлагийг сонирхон, олон материал цуглуулж, улмаар олны талархлыг хүртсэн маш их уран бүтээл туурвижээ.  

Хятадын аугаа хөгжмийн зохиолчийн хоёр улсын найрамдал, соёлын солилцоонд оруулсан хувь нэмэр, гавьяа зүтгэлийг тэмдэглэх зорилгоор олон жилийн өмнө Алма-Ата хотод Шянь Шинхайгийн дурсгалын хөшөөг босгосон бөгөөд хотын нэг гудамжийг түүний нэрээр нэрлэсэн юм. 

Хамтран кино уран бүтээл туурвихаас гадна, Хятад, Казахстаны иргэдийн найрсаг харилцааны бас нэг “элч” бол өнгөрсөн жил Хятадад нэрд гарсан залуу од Димаш Кудайберген билээ. Тэрээр Хятад улсад ирж, телевизийн дууны тэмцээнд оролцсоны дараа түүнийг Хятадын ард иргэд маш халуун дотноор хүлээн авч “импортын супер од” гэж нэрлэсэн юм. 2017 онд Ши Жиньпин даргыг Казахстанд айлчлах үед ерөнхийлөгч Назарбаев зориуд Махчийг урин авчирч, хүлээн авалт дээр дуулуулж байлаа. 

2016 онд, Хятад, Казахстаны хооронд давхацсан тоогоор 500 мянга хүн зорчиж, Хятадад сурч буй Казахстан оюутны тоо 140 мянгад хүрчээ. Мөн Казахстан улс Күнзийн 5 институт, сургалтын 7 тэнхим байгуулсан бол Хятадын их дээд сургуульд Казахстан судлалын 4 төв байгуулагдсан байна. 

үмүүнлэгийн солилцоог тасралтгүй эрчимжүүлэх замаар ард иргэдийн ойлголцлыг нэмэгдүүлэх нь Хятад, Казахстаны харилцааны хөгжлийг ахиулах, мөн “Нэг бүс нэг зам”-ыг хамтдаа бүтээн байгуулах бат бэх үндэс суурь болсон юм.

Их уншсан

холбоотой мэдээ