ШХАБ-ын Чиндаогийн дээд уулзалт эхлэх гэж байна

2018-06-08 16:09:31
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ШХАБ-ын Чиндаогийн дээд уулзалт эхлэх гэж байна

Энэ 9, 10-нд Хятадын Шаньдүн мужийн Чиндао хотноо ШХАБ-ын гишүүн орнуудын тэргүүн нарын зөвлөлийн XVIII хурал болно. Тус хурлын тухай дипломатууд: Ноднин жил албан ёсоор ШХАБ-ын их гэр бүлд нэгдсэн Энэтхэг, Пакистан хоёр улс ШХАБ-д шинэ эрч хүч нэмж, тус байгууллагын хөгжилд эергээр нөхөөлсөн хэмээн үзэж байна.

Энэ долоо хоногийн эцсээр хуралдах ШХАБ-ын Чиндаогийн дээд уулзалт бол ШХАБ-ын гишүүнээ өргөтгөсний дараах анхны дээд чуулга уулзалт юм. 2005 онд Энэтхэг, Пакистан ШХАБ-ын ажиглагч орон болж, улмаар 2017 оны 6-р сарын 15-нд ШХАБ-ын их гэр бүлд нэгдэн, ШХАБ-ын албан ёсны гишүүн орон болсон билээ. Энэ нь мөн ШХАБ байгуулагдсаны дараа анх удаа гишүүнээ өргөтгөсөн үйл хэрэг байлаа.

Энэтхэг, Пакистан хоёр ШХАБ-д элсэн орсны дараа, ШХАБ-ын 8 гишүүн орны газар зүйн хүрээ Умард туйлаас Энэтхэгийн далай хүрч, Евро-Азийн эх газрын 3/5 хувийг эзлэн, хүн амын нийт тоо 3 тэрбум 100 сая, ДНБ нь 17 их наяд гаруй ам.доллар хүрч, ШХАБ-ын олон улсын нэр нөлөөг ихэд дээшлүүлж, ШХАБ-ны хөгжлийг хүчирхэг их хөдөлгөх хүчээр сэлбэсэн гэж БНХАУ-аас Энэтхэгт суугаа элчин сайд Лүө Жаохүй ярьж байлаа. Тэрээр хэлэхдээ:

“Гишүүнээ өргөтгөсөн ШХАБ шинэ хөдөлгөгч хүчээр сэлбэгдлээ. Хүн ам олон, газар нутаг өргөн, эх баялаг элбэг, зах зээл уудам учраас ШХАБ-ын хэтийн төлвийг хүмүүс өөдрөгөөр харж, гишүүн орнууд хоорондын хамтын ажиллагааны хүрээ, салбарыг өргөтгөх боломжийг нэмэгдүүлсэн” гэжээ.

Одоогоор Хятад улсын бүрэн итгэлцсэн стратегийн хамтын ажиллагааны цорын ганц түншийн хувьд Пакистан улс ШХАБ гишүүнээ өргөтгөсний дараах Чиндаогийн дээд уулзалтыг хүсэн хүлээж байгаа юм. Пакистанаас БНХАУ-д суугаа элчин сайд Масуд Халид хэлэхдээ: ШХАБ нь бүс нутгийн харилцаа холбоог нягтруулж, худалдааг дэмжин, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх чухал индэр бөгөөд улс төр, эдийн засаг, соёл, аюулгүй байдлын салбарт ихээхэн амжилт гаргалаа. Тус байгууллагын олон улс дахь нөлөө улам нэмэгдэхийн хэрээр, хөгжлийн хэтийн төлөвийг Чиндаогийн дээд уулзалт тодорхойлох юм гэжээ. Тэрээр хэлсэн үгэндээ:

“Пакистан бол ШХАБ-ын шинэ гишүүн, анх удаа гишүүн орны хувиар тус уулзалтад оролцох гэж байна. ШХАБ-ын хэтийн төлөвийг Чиндаогийн тунхаг тодорхойлно хэмээн хүсэн хүлээж байна. Бид сэтгэл санаа нэгдэн, нэгэн зүг хичээн зүтгэвэл тус байгууллагын ирээдүйн нөлөөг тасралтгүй нэмэгдүүлэх нь лавтай юм” гэжээ.

Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд худалдааг ивээх үзэл газар авч буйтай холбогдуулан ШХАБ гишүүдээ өргөтгөх үйл явцдаа, хамтын ажиллагаа, хөгжлийн үзэл баримтлал хамгаас эрхэм болохыг чухалчилсаар ирсэн юм. Энэтхэгийн Үйлдвэр худалдааны холбооны Хятадын бүсийн гүйцэтгэх захирал хэлэхдээ: ШХАБ улс хоорондын дэлхийн хэмжээний хамтын ажиллагааны үлгэр жишээ болж байна гэжээ.

Ойрын жилүүдэд дэлхийн олон газар худалдааг ивээх үзэл газар авлаа. Бид үүнийг өөрчлөх хэрэгтэй. ШХАБ-ын Чиндаогийн дээд уулзалт онцгой чухал юм. Өргөтгөл хийснээс хойших тус байгууллагын хөгжлийн замнал улам саруул дардан болов. ШХАБ үнэн хэрэгтээ бүхэл бүтэн Европ, Азийг хамарсан олон улсын байгууллага болон хөгжиж байна. Ирээдүйд Европ Азийн бүх орон ШХАБ-ын хүрээнд хамтран ажиллаж, дэлхийн засаглалын хөгжил, хоёр талын харилцаагаа гүнзгийрүүлэн, соёлын солилцоогоо ахиулж болох юм гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ