Ли Кэчян Путинтэй уулзав

Д.Хүчитбаатар 2018-06-08 19:01:34
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Ли Кэчян Путинтэй уулзав

Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 8-ны өдөр Бээжин хотноо ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзлаа.

Ли Кэчян: “Нэг бүс нэг зам” санаачилгыг Евразийн эдийн засгийн холбоотой уялдуулж, Хятад Оросын худалдааны цар хүрээг цааш нь тэлж, нефть хий зэргийг оролцуулсан эрчим хүчний хамтын ажиллагааны төслийг тогтвортой ахиулан, хамтын ажиллагааны салбарыг улам тэлж, технологи, сансар болон агаар аялал, банк санхүү зэрэг салбарын хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хамтдаа судлахаар дамжин Хятад Оросын иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцааг шинэ өндөрлөгт гаргахад Хятадын тал бэлэн гэв.

Путин: Хятад улстай хөгжлийн стратегиа улам сайн холбож, олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хөгжүүлж, хүмүүнлэгийн солилцоог нягтруулахын зэрэгцээ, ШХАБ болон бусад олон талт механизмын хүрээн дэх зохицуулалтаа эрчимжүүлж, хоёр орны харилцааг улам их амжилтад хүргэхэд Оросын тал бэлэн гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ