Ерөнхий нарийн бичгийн дарга хэдэн зуун сая тариачдын төлөө санааширч байна

2018-03-09 15:10:32
Comment
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Ерөнхий нарийн бичгийн дарга хэдэн зуун сая тариачдын төлөө санааширч байна

Хөдөө тосгоныг сэргээн мандуулах  стратеги бол том ажил гэж 8-нд ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга,  Хятад улсын дарга, цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жинпин Шаньдүн мужийн  төлөөлөгчдийн хянан хэлэлцүүлэгт оролцохдоо хэлсэн юм. Хятадын хөдөө аж ахуйн  том муж болох Шаньдүн мужийн төлөөлөгчидтэй уулзахдаа Хятадын төрийн тэргүүн  тариачдынхаа тухай удаан ярилцлаа.  

Хөдөө аж ахуйг үр ашигтай ажил үйлс  болгоё.

Чинээлэг болсон эсэхийг тариачид  маань чинээлэг байгаа эсэхээр тогтооно. Хятадын улс хүчирхэг байя гэвэл хөдөө аж  ахуй нь хүчирхэг байх ёстой. Хятад улс үзэсгэлэнтэй байя гэвэл хөдөө тосгон  маань үзэсгэлэнтэй байх ёстой. Хятад улс баян байя гэвэл тариачид маань баяжсан  байх ёстой. Хятадын хөдөө аж ахуй, хөдөө тосгон, тариачдын талаар ерөнхий нарийн  бичгийн дарга ахин дахин ярьж байлаа. Тэрээр: Намын XIX их хурлын тайланд хөдөө  тосгоныг сэргээн мандуулах стратеги хэрэгжүүлэх санал дэвшүүлсэн нь Хятадын  хөдөө тосгоны агуу их, сайн сайхан хэтийн төлөвийг зурагласан явдал болсон юм  гэжээ. 

Ерөнхий нарийн бичгийн дарга хэдэн зуун сая тариачдын төлөө санааширч байна

8-нд Шаньдүн мужийн төлөөлөгчдийн хэсгийн хянан  хэлэлцүүлэгт Шаньдүн мужийн Цао сяны У Лидүнь тосгоны намын үүрийн нарийн  бичгийн дарга Ван Иншян ерөнхий нарийн бичгийн даргатай тариачдыг дагуулан  амьдралтай болгох талаар ярилцсан юм.

Ерөнхий нарийн  бичгийн дарга хэлэхдээ: Нутгийнхаа чадварлаг боловсон хүчний үүргийг сайн  биелүүлэх хэрэгтэй. Тэд маань урт хугацаанд хөдөө тосгонд амьдарч, ялангуяа  өөрчлөлт нээлтийн эхний үед үлэмж хэмжээний чадварлаг боловсон хүчнүүд анхан  шатны намын зохион байгуулалтыг толгойлон хичээн ажиллаж, нутаг орныхоо хөгжилд  асар их хувь нэмэр оруулсан юм гэжээ. 

Тэрээр хэлэхдээ: Анхан шатны намын зохион  байгуулалтын үндэс суурийг бэхжүүлж, нэгдүгээр нарийн бичгийн дарга, их сургууль  төгссөн тосгоны дарга нар, хөдөө тосгоны ажлын баг зэргээр анхан шатны намын  зохион байгуулалтыг бэхжүүлэх хэрэгтэй. Хойшид мэргэжлийн тариачин урьж  ажиллуулах хэрэгтэй. Их сургууль төгсөгчид, цаашлаад гадаадаас буцаж ирсэн өндөр  зэрэглэлийн чадварлаг боловсон хүчнийг хөдөө нутагт урьж ажиллуулж, хөдөө аж  ахуйг үр шимтэй ажил үйлс болгох хэрэгтэй  гэжээ. 

Ерөнхий нарийн бичгийн дарга хэдэн зуун сая тариачдын төлөө санааширч байна

Ерөнхий нарийн  бичгийн дарга хөдөө тосгоны хөгжүүлэх стратегийг ахиулахын төлөө төлөвлөлт  хийсэн байна: Хөдөө аж ахуй хүчирхэг эсэх нь, хөдөө тосгон үзэсгэлэнтэй эсэх нь,  тариачид баян эсэх нь дунд чинээлэг нийгмийн чанар, социалист орчин үеийн бүтээн  байгуулалтын чанартай холбоотой. Хөдөө тосгоныг хөгжүүлэх стратегийн чухал  чанар, зайлшгүй чанарыг гүнзгий ойлгож, сайтар хэрэгжүүлэх хэрэгтэй гэжээ.

  • Аж үйлдвэрийн хөгжил: Орчин үеийн  хөдөө аж ахуйг бий болгож, хөдөө тосгоны нэг, хоёр, гуравдугаар аж үйлдвэрийг  уялдуулан хөгжүүлж, хөдөө тосгоны аж үйлдвэрийн системийг бий болгон, тариачдын  орлогыг нэмэгдүүлэх хэрэгтэй.

  • Орчин үеийн хөдөө аж ахуйг  хөгжүүлэх: Үндэсний үр тарианы аюулгүй байдлыг баталгаажуулж, хөдөө аж ахуйн  бүтцийг сайжруулан, орчин үеийн хөдөө аж ахуйн аж үйлдвэр, боловсруулах,  эрхлэлтийн системийг түргэн байгуулж, хөдөө аж ахуйн өсөлтийг шаардаж байсан бол  одоо чансаатай хөгжлийг шаардах  болсон.

  • Чадварлаг  боловсон хүчин бэлтгэх: Хөдөө аж ахуйн шинэ хэлбэрийн цогцыг боловсруулж, хөдөө  тосгонд ажиллаж, нутаг орноо бүтээн байгуулах зорилготой хүмүүсийг сэтгэл амар,  итгэл дүүрэн байлгах хэрэгтэй.

  • Соёлыг  хөгжүүлэх: хөдөө тосгоны боловсны хэмжээг сайжруулж, хөдөө тосгоны нийгмийн  боловсны хэжмээг дээшлүүлнэ.

  • Экологийг  хөгжүүлэх: Хөдөө тосгоны байгаль орчны асуудлыг зохицуулж, тариачдын амар  амгалан, аз жаргалтай амьдрах үзэсгэлэнт сайхан нутаг усыг нь бүтээн  байгуулах.

Бүх Хятадын ардын төлөөлөгч Жан  Шиньвэн

Бүх Хятадын ардын төлөөлөгч Жан  Шиньвэн

Бүх Хятадын ардын төлөөлөгч Жан  Шиньвэн хэлэхдээ: Ерөнхий нарийн бичгийн дарга  Шаньдүн мужийн бодит байдлаас үндэслэн хөдөө тосгоныг хөгжүүлэх стратегийг  Шаньдүн мужид хэрэгжүүлэх талаар тодорхой шаардлага дэвшүүлжээ. Жишээлбэл, аж  үйлдвийг хөгжүүлэх, чадварлаг боловсон хүчин бэлтгэх, соёлыг хөгжүүлэх зэрэг  талаар дурдсан байна. Энэ нь бидэнд маш чухал удирдах ач холбогдолтой учир бид  бодит үйл ажиллагаандаа сайтар хэрэгжүүлэх болно.

Ил тод үр дүн гаргаж, хөгжлийн нөөцийг хадгалах  болно.

Шаньдүн муж хоцронгуй байдлаа сая л  ухамсарлалаа гэж ХКН-ын Шаньдүн мужийн хорооны нарийн бичгийн дарга Лю Жя-И  хурал дээр хэлсэн үг нь хүмүүсийн анхаарлыг ихэд татсан байна.  

8-нд Ерөнхий нарийн бичгийн  даргатай хамт засгийн газрын ажлын тайланг хянан хэлэлцэх үед ХКН-ын Шаньдүн  мужийн хорооны нарийн бичгийн дарга Лю Жя-И, Шаньдүн мужийн дарга Гүн Жэндү нар,  Шаньдүн муж шинэ хөдөлгөх хүчийг сольж, чансаатай хөгжлийг ахиулах үедээ явж  байна. Хөгжлийн асуудалд зөвөөр хандахыг чухалчилж, амжилтад хүрэх нь заавал  миний үед байх шаардлагагүй хэмээн дурдаж, ард олны хамгийн тулгамдсан, хамгийн  хүсэн хүлээж буй асуудлыг зохицуулах хэрэгтэй  гэжээ.

Ерөнхий нарийн бичгийн дарга хэдэн зуун сая тариачдын төлөө санааширч байна

Үүнд ерөнхий  нарийн бичгийн дарга хэлэхдээ: "Амжилт надаас болсон биш." Зөв оновчтой амжилт  гаргах байр суурьтай байх хэрэгтэй. Ард иргэдэд үнэн бодит үр ашиг хүртээж,  хожмын хүмүүст үндэс тавьж, сайн үйлийг урт удаан хугацаанд  хийх хэрэгтэй.  “Үүрэгт ажлаа сайн биелүүлж, хувийн ашиг хөөцөлдөхгүй байж, ард иргэдийн сайшаал  магтаалыг олж, түүхэнд үлдэж, зөвөөр үнэлүүлэх хэрэгтэй. ”  

"Жижиг салбарыг том  салбар болгох”

"Нэг хүнийг ажилд авч, хоёр гэр  бүлийн амьдралыг сайжруулах”. Энэ бол Жүө Чанрэнь төлөөлөгчийн хийж байгаа  “Наран эгч ” хэмээх үйлчилгээний багийн зорилго юм.  Жүө Чанрэнь төлөөлөгч үг хэлэх явцдаа аж ахуйн  нэгжүүд ажилгүй хүмүүсийг ажилд авч, хот орж ажиллаж байгаа тариачдыг бэлтгэл  сургалтад хамруулж, дараа нь гэр бүлийн үйлчилгээний ажилд оруулсан тухай  танилцуулжээ. Тэрээр хэлэхдээ: "Бидний 50 мянган гэр бүлийн үйлчилгээний  хүмүүсийн 80 хувь нь хөдөө тосгоноос ирсэн юм. Тэдгээрийн олонх нь амьдрал нь  маш ядуу байсан. Гэр бүлийн үйлчилгээний ажилд орсны дараа, орлого нь нэмэгдэж,  амьдралдаа улам итгэлтэй болсон" гэжээ.  

Ерөнхий нарийн бичгийн дарга хэдэн зуун сая тариачдын төлөө санааширч байна

Ерөнхий нарийн бичгийн дарга сонсоод маш их баяртай  байлаа. “Манай орны өнөөгийн нөхцөлд гэр бүлийн үйлчилгээ зэрэг аж ахуйн нэгжүүд  үүсэн хөгжиж байна. Энэ нь хөдөө тосгоноос хот орж ажиллаж байгаа тариачдыг  ажлын байраар хангаснаар барахгүй бас хотын гэр бүлийн хүүхэд хөгшдийг асрах  эрэлт хэрэгцээг хангасан байна. Энэ ажлыг сайн хийж, сайн хөгжүүлэх хэрэгтэй”  гэжээ.

Ерөнхий нарийн бичгийн дарга хэдэн зуун сая тариачдын төлөө санааширч байна

БХАТИХ-ын төлөөлөгч Жүө Чанрэнь:  "Цагаар ажиллах, нялх хүүхэд асрах,  өндөр настныг асрах тухай сая ерөнхий нарийн бичгийн дарга ярилаа. Тэр бидний  гэр бүлийн үйлчилгээний жижиг салбарын тухай маш сайн ойлгож байна. Ерөнхий  нарийн бичгийн дарга ард иргэдийн байдлыг сайн ойлгож байна. Ерөнхий нарийн  бичгийн дарга бидний гэр бүлийн үйлчилгээний ажил үйлсийг сайн хийгээрэй гэж  урамшуулсан юм. Би ерөнхий нарийн бичгийн даргын энэ хүсэл найдлагыг бүх Хятадын  гэр бүлийн үйлчилгээний үйлчлэгчдэд уламжилж, улмаар мянга мянган гэр бүлд ач  тусыг нь хүртээх болно” гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ