“Хоёр хүүхдийн бодлого” үр ашигтай хэрэгжиж байна

2017-07-27 08:54:04
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

“Хоёр хүүхдийн бодлого” үр ашигтай хэрэгжиж байна

“Хоёр хүүхдийн бодлого” хэрэгжээд жил гаруй болж байна. Хятадын үндэсний эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлтийн хорооны бүртгэлд харуулснаар, 2016 онд, Хятадад төрсөн хүн ам 17 сая 860 мянгад хүрч байсан бол хоёр хүүхэд төрүүлэх болсноор төрөлтийн хэмжээг ихээр дээшлүүлж, 45 хувиас давжээ. Эдүгээ бодлого тогтвортой хэрэгжихийн зэрэгцээ, холбогдох салбарууд иж бүрэн бодлогуудыг эрчтэй дэмжиж, хоёр хүүхэдтэй гэр бүлийн аз жаргалтай байхыг баталж байна. 

2016 оны эцсээр, Бээжин хотын Жя овогтон хоёрдох хүүхдээ хүлээн авчээ. Тэрээр ярилцлага өгөх үе, нэлээд ядарсан шинжтэй байсан ч зүдэрсэн ч яамай, хүүхэдтэй болно гэж сайхан юм даа гэж ярьж байлаа. Тэрээр: хоёр хүүхэдтэй болно гэдэг чинь том гэр бүлийн жаргал шүү, хоёр хүүхэд ч бие биендээ хань болно, хүүхэдтэй болоод баярлаж байхад хүүхдээ өсгөж хүмүүжүүлэхийн ядраа зүдрээг туулна биз дээ, ядарч зүдрэх нь зөв хэрэг гэж байлаа. 

Одоогоор, Хятадад 60-аас дээш насны хүн ам 200 сая гаруй байж, ерөнхий хүн амын 16.1%-ийг эзлэв. Түүнчлэн төрөлтийн түвшин хэт дор, хүйсийн тэнцвэр алдагдаж, хөдөлмөрийн насны хүн ам буурч байгаа зэрэг асуудал өдөр ирэх тутам ил тод болж байна. Хүн амын тэнцвэртэй хөгжлийг ахиулахын төлөө, Хятад улс хүн амын хөгжлийн стратегиэ тасралтгүй зохицуулан боловсронгуй болгож байна. 2013 онд, 18-р удаагийн 3-р бүгд хурлаас шийдвэр гаргаж, эхнэр нөхөр хоёрын нэг нь айлын ганц хүүхэд бол тус гэр бүль хоёр хүүхэд төрүүлж болох бодлогыг эхлэн хэрэгжүүлсэн байна. 2015 онд, 18-р удаагийн 5-р бүгд хурлаас тодорхой дурдахдаа, эхнэр нөхөр хоёулаа айлын ганц хүүхэд байсан бол хоёр хүүхэд төрүүлж болох бодлогыг бүх талаар хэрэгжүүлнэ гэсэн байна. 2016 оны 1-р сарын 1-нд, "бүх гэр бүл цөм хоёр хүүхэд авч болох" бодлогыг албан ёсоор хэрэгжүүлэв.

Эрүүл хамгаалал, төлөвлөгөөт төрөлтийн үндэсний хорооны төлөвлөгөөт төрөлтийг удирдах газрын дарга Ян Вэньжуан хэлэхдээ, 2014 оноос хойш, хүүхэд төрөлтийн бодлого зохицуулагдан боловсронгуй болохыг дагалдан, шинээр төрж буй хүн ам мэдэгдэм нэмэгдэв, ялангуяа 2016 онд, 17 сая 860 мянгыг давсан нь 2000 оноос хойших хамгийн олон хүүхэд төрсөн он болов. Үүний олонх нь хоёр дахь хүүхдээ төрүүлж байгаа ба энэ нь 45% гаруйг эзлсэн гэжээ.

Тэрээр хэлэхдээ, "2016 онд, гэр бүл бүгд хоёр хүүхэд авч болох бодлого тэнцвэртэй тогтвортой хэрэгжив, Үндэсний статистикийн газраас нийтэлсэн  түүвэр судалгаанаас үзвэл, бүх жилд 17 сая 860 мянган хүүхэд төрсөн байна. Эрүүл хамгаалал, төлөвлөгөөт төрөлтийн бүртгэлийн тоо баримтад тэмдэглэснээр, 2016 онд нийтдээ 18 сая 460 мянган хүүхэд эмнэлэгт төрсөн байна. Төрөх насны эмэгтэйчүүдийн ерөнхий тоо 5 сая орчим буурсан нөхцөлд, улам олон хүүхэд төрөх болж, хоёр дахь хүүхдээ төрүүлж буй хэмжээ ихээр дээшилсэн байна" гэжээ.

Эдгээр эцэс эхчүүдийн санаа тавьж байгаа асуудлыг хэрхэн зохицуулах, иж бүрэн арга хэмжээг хэрхэн шуурхай хэрэгжүүлэх нь хоёр хүүхдийн бодлого хэрэгжүүлсний дараах нийгэм нийтийн анхаарал тавьж байгаа асуудал болж байна. Ян Вэньжуан хэлэхдээ, өдгөө холбогдох салбарууд авах ёстой иж бүрэн арга хэмжээний талаар идэвхтэй судалж байна гэжээ. 

Нэг талаар иж бүрэн бодлогын системийг хэрхэн тогтоох, эм эмнэлэг, хүүхдийн цэцэрлэг, боловсрол, нийгмийн даатгал, татвар хураамж зэрэг эмэгтэйчүүд хүүхдийн үйлчилгээний системийн байгуулалтыг эрчимжүүлж, төрөлтийн үнэ төлбөргүй үйлчилгээний дүрмийг боловсронгуй болгож, хүүхдийн эрүүл мэндийн үйлчилгээний хангамжийг эрчимжүүлэх хэрэгтэй юм. Хүүхдийн цэцэрлэгийн үйлчилгээг идэвхтэй өрнүүлж, сургуулийн насны болон дунд бага сургуулийн албан журмын боловсролыг жигд хөгжүүлж, холбогдох харгалзааны дүрмийг судалж, хүйсийн эрх тэгш байдлыг ахиулах бодлого арга хэмжээг боловсронгуй болгож, эмэгтэйчүүдийг ажлаар хангагдах, амрах зэрэг хууль ёсны эрх ашгийг боловсронгуй болгож, ажил болон гэр бүлийн харилцааг тэнцвэртэй байлгах хэрэгтэй гэжээ. 

БХАТИХ-ын энэ оны ээлжит чуулган дээр сангийн сайд Шяо Же хэлэхдээ, хоёр хүүхэдтэй айлын татварын дарамтыг хөнгөлөх талаар бодолцож байна гэжээ. 

Гэр бүлийн төрөлттэй холбоотой тусгай зардлыг зохих хэмжээгээр хөнгөлөх хэрэгтэй. Жишээлбэл, хоёр хүүхэдтэй айлын боловсролын зардал зэргийг хөнгөлөх талаар бодох хэрэгтэй гэжээ. 

Холбогдох мэргэжилтний төсөөлснөөр, эдгээр иж бүрэн бодлого хэрэгжиснээр, 2017 онд хоёр хүүхдийн бодлогын үр дүн улам тодрох болно. Төрөлт цаашид тодорхой хэмжээгээр нэмэгдэх болно. Эдгээр нь гэр бүлийн бүтцийн өөрчилж, хүйсийн тэнцвэртэй байдлыг батлах, хүн амын хөгшрөлийг намдаахад идэвхтэй үүрэг гүйцэтгэх болно гэжээ. 

Их уншсан

холбоотой мэдээ