Хятад улс рентген одон орны анхны хиймэл дагуулыг амжилттай хөөргөв

2017-07-18 16:09:06
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятад улс рентген одон орны анхны хиймэл дагуулыг амжилттай хөөргөв

6-р сарын 15-ны 11 цагт Хятад улс хатуу рентген модуляцт дурангийн хиймэл дагуул "Хуй-Янь"-ийг Жюуаний хиймэл дагуул хөөргөх төвөөс амжилттай хөөргөжээ. Хятадын бие даан зохион бүтээсэн шинжлэх ухаан технологийн чухал төслийн хувьд хатуу рентген модуляцт дурангийн хиймэл дагуул нь Хятад улсын эрхсийг судлах өндөр чадавхтай дагуулын судалгааны хоосон орон зайг нөхөж, Хятадын өндөр энергийн одон орны физик судалгааг дэлхийд тэргүүлэх түвшинд хүргэх болно. Үүнээс гадна энэ удаа гадаад дотоодын 3 жижиг дагуулыг хамт хөөргөсөн байна.

Сансрын шинжлэх ухаан технологийн корпорац, хатуу рентген модуляцт дурангийн хиймэл дагуулын системийн ерөнхий дизайнерын орлогч Ни Рүнли хэлэхдээ: Хатуу рентген модуляцт дурангийн хиймэл дагуул 2496 кг жинтэй, 981 кг бараа тээвэрлэж болно, 550 км-ын тойрог замаар 45 градус хэжин аялж, 4 жил ажиллана гэжээ.

Ни Рүнли хэлэхдээ: Технологи, техникийн үзүүлэлтээс үзвэл, хатуу рентген модуляцт дурангийн хиймэл дагуул хүчин чадал ихтэй, хайгуул хийх долгион нь өргөн, ажлын хэлбэр нь олон зэрэг давуу талтай. Тогтмол цэгээс шинжилгээ хийж болох бөгөөд одон орныг дурандан зураг болгоно. Мөн задгай сансрын өндөр энерги үүсэх эх үүсвэрийг шинжлэн олж болох юм байна.

Хятад улс рентген одон орны анхны хиймэл дагуулыг амжилттай хөөргөв

"Хиймэл дагуул дараах хэдэн онцлогтой: Нэгд, өөрийн орны мэргэжилтнүүдийн шинэхэн бүтээсэн, шууд зураг дүрсийг нь буулгаж аваад шинжлэн судлах, өргөн хэмжээнд олон хэлбэрээр үр ашигтай ачаалах чадавхтай, дээд, дунд, энгийн гурван төрлийн нарийвчлалтай X-туяны дурантай, мөн сансрын орчинд шинжилгээ хийх аппараттай юм. Хоёрт, олон төрлийн хайгуул шинжилгээ, нарны аймгийн оддод шинжилгээ хийх чадавхтай, эдэлгээний хугацаандаа сансрын олон объектод шинжилгээ хийх юм".

Хатуу X-туяны тохируулалттай дурангийн дагуулын системийн ерөнхий командлагч Фань Тэн: "X-туяа тэр бүр агаар мандлын давхаргыг нэвтлэн дэлхийн бөмбөрцөг дээр тусаж чаддаггүй. Анхандаа уулын оройд станц байгуулаад шинжин судаг байснаа хожим нь бөмбөлөг хөөргөж, 20-30 км өндөрт шинжилгээ хийдэг байлаа. Ингэж судлахад барьж чаддаг цаг маш богино юм. Бид дэлхийн бөмбөрцгийн агаар мандлын давхарга X-туяаг хааж, бууруулдгийг даван туулахын тулд шинжилгээний аппаратыг сансрын тойрог замдд тавьсан. Энэ нь 24 цагаар, бүтэн жилээр шинжилгээ хийх боломжтой тул үр ашгийг ихээхэн дээшлүүлсэн юм" гэжээ.

Хятад улс рентген одон орны анхны хиймэл дагуулыг амжилттай хөөргөв

Эх сурвалжаас үзвэл, өндөр энергитэй Х цацрагийн дурантай хиймэл дагуул үлэмж хэмжээний өндөр энергитэй гариг од, түүний цацрагийг илрүүлэхэд тустай бөгөөд хар нүх, нейтрон од зэрэгт тандалт хийх, туйлын онцгой нөхцөл дэх өндөр энергитэй од гарагийн физик хөдөлгөх хүч, хагас бөөмийн хурдасгуур, цацрагийн явцыг танихад ашигтай юм. Хятадын Сансрын шинжлэх ухаан техникийн корпорацын 5-р хүрээлэнгийн Х цацрагийн дурантай хиймэл дагуулын төслийн ерөнхий инженер Ма Шижүнь хэлэхдээ, Энэ хиймэл дагуул Хятадын сансар судлалын нээлт болсон. Манай сансар судлалд туршлага хуримтлуулж, суурь тавьж өгсөн. Хүн төрөлхтөн зөвхөн эх дэлхийд үйл ажиллагаа явуулж байгаа биш, бид сансрын орон зайг ойлгох шаардлагатай байна. Сансрын гүн чухам ямар байгаа вэ гэдгийг улам тодорхой ойлгох хэрэгтэй байна гэжээ.

Мэргэжилтнүүд хэлэхдээ: Өндөр энергитэй Х цацрагийн дурантай хиймэл дагуул ашиглалтад орсноор сансар судлалын бүрэн бүтэн тавцантай болж, өндөр энергитэй од гарагийн физик судалгааны салбар газраас ажигладаг байснаа газар тэнгэрийг хослуулан ажиглах үсрэлт хийж, Хятадын энэ салбарын судлалыг дэлхийд тэргүүлэх түвшинд хүргэж байгаа юм гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ