Татварыг нэгтгэж, аж ахуйн нэгжийн дарамтыг хөнгөлнө

2017-07-18 16:59:30
Comment
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Өнгөрсөн оны 5-р сараас орлогын бүх татварыг нэмүү өртгийн татвар болгон өөрчилсний дараа буюу энэ оны 7-р сараас Хятад улс нэмүү өртгийн татварын хэмжээг нэгтгэх бодлого гаргав. Ардын амьжиргаатай нягтай холбоотой өргөн хэрэглээний бүтээгдэхүүн, аж үйлдвэр, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн материал зэрэг салбар илэрхий үр ашиг хүртсэн байна. Хятадад орлогын татварыг нэмүү өртгийн татвар болгон өөрчилснөөр, татварын хэмжээг зохих хэмжээгээр бууруулж, гүйцэтгэх үүргээ нэмэгдүүлж, аж ахуйн нэгжийн дарамтыг хөнгөлсөн байна.

2016 оны 5-р сараас, бүх Хятадын хэмжээнд татварын өөрчлөлтийг бүх талаар тэнцвэртэй тогтвортой урагшлуулж, барилга, үл хөдлөх хөрөнгө, банк санхүү, үйлчилгээ зэрэг салбарыг хамруулж, бүх аж ахуйн нэгжийн үл хөдлөх хөрөнгөд агуулж буй шинэ нэмүү өртгийн татварыг төлж барагдуулах хүрээнд оруулсан байна. 2016 оны 5-р сараас 2017 оны 4-р сар хүртэл татвар бууруулсан нийт хэмжээ 699 тэрбум 300 сая юаньд хүрчээ. Хятадын Сангийн яамны дэд сайд Ши Яобинь хэлэхдээ: Аж ахуйн нэгжийн татварыг бууруулах нь орлогын татварыг нэмүү өртгийн татвар болгон өөрчилсний хамгийн чухал үр дүн юм гэжээ.

Тэрээр хэлэхдээ: "Аж ахуйн нэгжийн татварын дарамтыг хөнгөлөх нь хамгийн том, хамгийн чухал үр дүн юм. 2012 оны 1-р сарын 1-нээс, орлогын татварыг нэмүү өртгийн татвар болгон өөрчлөхийг шат дараатай хэрэгжүүлсэн. Аж ахуйн нэгжийн татварын дарамт жилээс жилд хөнгөрч, ялангуяа орлогын татварыг нэмүү өртгийн татвар болгон өөрчлөхийг бүх талаар хэрэгжүүлсний дараа буюу ноднингийн 5-р сарын 1-нээс аж ахуйн нэгжийн татварын дарамт буурснаас биш, нэмэгдээгүй юм" гэжээ.

Орлогын татварыг нэмүү өртгийн татвар болгохыг туршин хэрэгжүүлэхээс өмнө, Хятадын нэмүү өртгийн татвар 17 буюу 13 хувь гэсэн хоёр янз байв. Орлогын татварыг нэмүү өртгийн татвар болгон өөрчлөхөөр турших явцад, холбогдох салбарын борлуулалтын орлого, өөрийн өртгийн бүтэц зэрэг байдлын дагуу, туршин хэрэгжүүлсэн салбарын татварын дарамтыг хөнгөлөх үндсэн дээр, 11 буюу 6 хувь гэсэн татварын шинэ хэмжээ тогтоож, татварын хувь хэмжээг нэмэгдүүлээд 4 болгожээ. Орлогын татварыг нэмүү өртгийн татвар болгон өөрчлөхийн төлөө, 2017 оны 7-р сарын 1-нээс 13 хувь бүхий татварын хэмжээг цуцалсан. Өөрчлөлтийн дараа 17, 11, 6 хувь гэсэн татварын гурван төрлийн хэмжээг бүрдүүлж, борлуулалтын буюу импортын бараанд 13 хувийн татвар ноогдуулж байсныг 11 хувь болгож, үүнд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, байгалийн хий, хүнсний давс, ном бичиг зэрэг 23 төрлийн бүтээгдэхүүнийг хамруулсан байна. 

Гуанжөү хотын Хүншюн компани голцуу хүнсний тосны бөөний худалдаа эрхэлдэг. Энэ бодлогын ачаар жил бүр аж ахуйн нэгжийн хэдэн зуун мянган юаний татваар хураамжийг хөнгөлсөн байна. Тус компанийн санхүүгийн захирал Лөү Фүбин танилцуулахдаа, Манай компанийн 2016 оны бүтэн жилийн орлого 25 сая юаньд хүрсэн. Шинэ бодлогын хэрэгжилтээр, жилд бараг 300 мянга гаруй юаний татварын ачааллыг буруулж байна гэжээ. 

Татвар хураамжийн хэмжээг цомхтгосны дараа, 11 хувийн татварын хэмжээг голцуу хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, ном, сонин, сэтгүүл зэрэг ард иргэдийн амьжиргаатай нягт холбоотой хэрэглээний бүтээгдэхүүн, бордоо, шавьжны хор, хөдөө аж ахуйн машин зэрэг хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн материал, байгалийн хий зэрэг аж үйлдвэрлэлийн материалд зарцуулж байна. Хятадын татварын удирдлагын ерөнхий газрын бараа, хөдөлмөр үйлчилгээний татварын хэлтсийн орлогч дарга Линьфэн хэлэхдээ: Энэ нь Хятад улс хөдөө аж ахуй, иргэдийн амьжиргааны салбарын татвар хураамжийн орлогыг дэмжиж буйг харууллаа. Энэ удаа татварын хэмжээг бууруулснаас гадна, аж ахуйн нэгжийн татвар хураамжийн төлбөрийг хөнгөлж, татварын системийг сайжруулах талаар бодолцсон юм гэжээ. 

Тэрээр: Татвар хураамжийг буруулах нь манай энэ удаагийн татварын хэмжээг цомхтгож буйн хамгийн чухал ажил юм. Энэ нь татвар төлөгчдийн дарамтыг буруулахаар барахгүй,  татварын системийг сайжруулах ашигтай. Иймээс татвар хураамжийн тухай илүү ярих нь татвар төлөгчдөд эргэлзээ төрүүлж магадгүй. Татвар хураамжийн хэмжээг цомхтгосны дараа, татвар хураамжийн системийг сайжруулж, хүмүүст улам хялбар, татварын байгууллагын хууль хэрэгжилтэд улам дөхөм болсон зэрэг сайн талтай юм гэжээ. 

Орлогын татварыг нэмүү өртгийн татвар болгон өөрчлөх  ажлын талаар Хятадын Сангийн сайдын орлогч Шы Ёбинь хэлэхдээ. Нэмүү өртгийн татварын өөрчлөлтийг сайжруулах нь нэмүү өртгийн татварын тухай хууль тогтоомжийн ажлыг эхлүүлэхэд маш тохиромжтой юм гэжээ. 

Их уншсан

холбоотой мэдээ