Орчин үеийн тариалан тариачдад үр өгөөжтэй байна

2017-07-20 10:26:35
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Орчин  үеийн тариалан тариачдад үр өгөөжтэй байнаОрчин  үеийн тариалан тариачдад үр өгөөжтэй байна

Орчин  үеийн тариалан тариачдад үр өгөөжтэй байна


Орчин үеийн онцлог бүхий тариалан Жянжөүгийн тариачдад  үр өгөөжтэй байна. Чүнзүө хотын Жянжөү нутаг Гуаншигийн Жуан үндэстний өөртөө  засах орны баруун өмнө биед байдаг. Энэ нутаг ус, эх газрын зам харилцаа  сайн тул өөртөө засах орны зам тээвэр, бараа гүйлгээний төв болсон юм. Мөн  байгаль орчин ахуй нь тухайн нутагт орчин үеийн онцлог тариаланг хөгжүүлэхэд  таатай нөхцөл бүрдүүлжээ.

Жянжөү нутгийнхан орчин үеийн онцлог тариалангийн чухал  төсөл болох “Хөгжин дэвжиж буй Зүөжян” хэмээх орчин үеийн онцлог тариалангийн  үлгэр жишээ бүсэд “бохирдолгүй, байгаль орчинд ээлтэй, цэвэр эрүүл, экологийг  хамгаалах” бодлого хэрэгжүүлж, орчин үеийн тариалангаар тариачдын амьдрал ахуйг  өөд татаж байна.

Цогзолмаа 


Их уншсан

холбоотой мэдээ