266 төрлийн хүнд өвчнийг орон нутагтаа эмчлүүлэх боломжтой болжээ

2017-09-15 14:11:56
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

266 төрлийн хүнд өвчнийг орон нутагтаа эмчлүүлэх боломжтой  болжээ

Өнгөрсөн 5 жилд Хятадын Төв санхүү болон Түвдөд туслах 17 муж,  хот нь Түвдийн эм эмчилгээний салбарын нөхцөлийг сайжруулахад нийтдээ 11 тэрбум  597 сая юанийн хөрөнгө оруулсан тухай Хятадын Эрүүл мэнд, төлөвлөгөөт төрөлтийн  үндэсний хорооноос 14-нд мэдээллээ.


ТӨЗО-ны орлогч дарга Дээж, “одоо 266 төрлийн хүнд өвчнийг Түвдийн  Өөртөө Засах Орондоо эмчлүүлэх боломжтой болсон” гэжээ.  

266 төрлийн хүнд өвчнийг орон нутагтаа эмчлүүлэх боломжтой  болжээ

ТӨЗО-ны Эрүүл мэнд төлөвлөгөөт төрөлтийн хорооны орлогч дарга Шю  Пэйхай, “урьд хожид 300 гаруй эмчилгээний баг Түвдөд ирж, 3 сая орчим өвчтөнд  эмчилгээ хийн, давхацсан тоогоор 2 сая гаруй хагалгаа, мэс заслыг амжилттай  хийсэн” гэв.


Хятадын Эрүүл мэнд, төлөвлөгөөт төрөлтийн үндэсний хорооны орлогч  дарга Ван Пэй-Ань, “13-р 5 жил” -ийн эцэс гэхэд, Түвдийн эрүүл мэнд, эмчилгээний  нөхцөлийг Хятадын баруун бүсийн дундаж түвшинд хүргэж, оршин суугчдын дундаж  наслалтыг 70-д хүргэхийг зорьж ажиллах болно” гэлээ.  

Болор орчуулав

Их уншсан

холбоотой мэдээ