​Хүүхдүүдийг үндэстний бахархалтай болгох нь чухал

2019-05-13 16:09:38
Comment
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хүүхдүүдийг  үндэстний бахархалтай болгох нь чухал

Сувданцэцэг бол уламжлалт оёдол үйл судлаач, сурган хүмүүжүүлэгч юм. Сувданцэцэг ардын багш хэмээх алдрыг гуч гаруй жил үүрч, олон сайхан аавын хүүхдийг эрдэм номтой болгосон хүн. Тэрээр тэтгэвэрт гарснаас хойш арав гаруй жилийн турш үндэстний өв соёл, тэр дундаа оёдол үйлийн соёлыг судлах, хойч үедээ өвлөн уламжлах ажилд бие сэтгэлээ зориулж яваа юм. Ах дүү олуулаа, амьдрал хүнд зэрэг шалтгаанаас тэрээр бага дунд сургуульд сурч чадаагүй ч тугалын бэлчээр дээрээ ах эгч нарынхаа хугархай үзэг, хуучин номтой нөхөрлөж, өөрөө бичиг сурсан.

Хүүхдүүдийг  үндэстний бахархалтай болгох нь чухал

1970-аад онд үсэг бичиг таньдаг хөдөөний залуусыг шалгаж багшаар авах үед Сувданцэцэг шалгаран орж, 1970 оны 7-р сарын 1-нээс эхлэн ардын багш болсон юм. Тэр үед тэр арван долоохон настай байсан. Хожим тухайн үеийн Шилийнгол аймгийн монгол багшийн сургууль, Өвөр Монголын багшийн их сургуульд тэнцэж, их сургуулийн оюутан болох мөрөөдлөө биелүүлж, ардын багшаар гуч гаруй жил ажиллажээ. Тэтгэвэртээ гарсны дараа монгол үндэстний оёдол үйлийн соёлыг судалгааныхаа чиглэл болгож, бага дунд сургуулийн зан үйлийн хичээлийн сурах бичиг найруулах ажилд биечлэн оролцож, одоо “монголчуудын оёдол үйлийн соёл” хэмээх номыг туурвих ажилдаа зүтгэж явна.

Одоо та бүхэн сэтгүүлч Хасмөчирийн ахмад ардын багш Сувданцэцэгтэй хийсэн дэлгэрэнгүй ярилцлагад анхаарлаа хандуулна уу.

Хүүхдүүдийг  үндэстний бахархалтай болгох нь чухал

Хүүхдүүдийг  үндэстний бахархалтай болгох нь чухал

Хүүхдүүдийг  үндэстний бахархалтай болгох нь чухал

Хүүхдүүдийг  үндэстний бахархалтай болгох нь чухал

Хүүхдүүдийг  үндэстний бахархалтай болгох нь чухал

Их уншсан

холбоотой мэдээ