​"Хүсэл" "хөдөө" болж, гууль мөнгө болсон нь

2019-06-03 10:15:21
Comment
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

"Хүсэл" "хөдөө" болж, гууль мөнгө болсон нь

Соёлт Баарин хэмээн алдаршсан Баарин нутагт үндэстний өв соёлоо түгээн дэлгэрүүлж яваа залуу уран дархан Хүсэлтэй ярилцлаа.

Баарин баруун хошууны Дабан сууринд байрлах "Хөдөө" алт мөнгөний дархны газрыг зорин очиж, ажил байдалтай нь танилцсан юм.

Дэлгүүрийнхээ нэрийг яагаад “Хөдөө”гэж нэрлэсэн юм бол?

-Миний нэрийг үнэндээ Хүсэл гэдэг. Хүүхэд байхад дүү маань миний нэр хэлж чадахгүй. "Хөдөө" гэж дуудсаар байгаад ойр дотнын хүмүүс бүгд "Хөдөө" гэж дуудах болсон. Дэлгүүрээ ч "Хөдөө" гэж нэрлэсэн хэмээн бидний яриа эхэлсэн юм.

Дабан сууринд алт мөнгөний дархан ажиллуулдаг гучаад хүнээс хамгийн залуу нь 30 настай Хүсэл ажээ.

"Хүсэл" "хөдөө" болж, гууль мөнгө болсон нь

Монгол улсын багш Ж.Бяраатай хамт авуулсан зураг

Тэр хэдийгээр мэргэжлийн сургуульд боловсрол эзэмшээгүй ч гарын ур, авьяас чадвараараа зорьсон ажилдаа амжилт гаргасан байна. Анх 2011 оноос нутгийн ах Наранмандлаагаас гуулиар чимэглэх урлал сурсан бол дараа нь өөрөө мөнгөн эдлэл хийж эхэлсэн, 2013 онд дархны газраа нээсэн байна. Ур чадвараа улам сайжруулахыг хүсэж байсан ч түүнд багш олдохгүй хэсэг хугацаа өнгөрчээ. Харин 2016 онд Хүсэлд нэгэн боломж гарсан байна. Монголын урчуудын эвлэл, Баруун Үзэмчин хошууны өв соёлоо уламжлан дэлгэрүүлэх "Ханихан" ХК-ийн хамтран зохион байгуулсан “Өв эрдэнэ” уран дархны сургалтад сууж ур чадвараа дээшлүүлснээр шинэ санаа төрж, урьд хийж байгаагүй хөөвөр цэцгэн хээтэй мөнгөн эдлэл хийх болсон юм.

Хүсэлийн олон бүтээл Бээжин, Өвөр Монгол зэрэг газраар үзэсгэлэнд оролцож байсан бөгөөд толгойн мөнгөн эдлэл, хэт хутга зэрэг нь соёлын өвд хамрагдсан байна. Угаасаа дуу цөөнтэй ч хийсэн бүтээл арвин, цаашид хийх өрнүүн хүсэл мөрөөдөлтэй уран дархан Хүсэлтэй хийсэн ярилцлагыг та бүхэндээ хүргэе.

Талын дуу хоолой радиогийн сэтгүүлч Б.Хүүдүүт мэдээлэв

Их уншсан

холбоотой мэдээ