​"Нүүдэл соёлын яруу магтуу" үзэсгэлэн нээгдэв

2019-04-10 14:17:37
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

"Нүүдэл соёлын яруу магтуу" үзэсгэлэн нээгдэв

9-нд Хөх хотноо Хятадын нэгдүгээр зэрэглэлийн зураач, Өвөр Монголын нэрт уран бүтээлч Санаабаатарын уран бичлэг, уран зургийн "Нүүдэл соёлын яруу магтуу" үзэсгэлэн нээлтээ хийлээ. БНХАУ байгуулагдсаны70 жилийн ойд зориулж гаргасан энэ үзэсгэлэнд Санаабаатарын 120 гаруй бүтээлийг үзүүлж байна. Хөдөө нутгийн үндэстний сэдэвт бүтээл туурвидаг уран бүтээлчдийн дундаас шалгарсан нэгэн төлөөлөгч Санаабаатар 60 гаруй жилийн турш монгол нутаг, нүүдэлчин ахуй соёлыг олон бүтээлдээ тусган харуулж ирсэн юм. Түүний уран бүтээлүүд патентын эрхтэй, зарим нь Хятадын үндэсний музей, Хятадын үндэстний соёлын ордонд хадгалагддаг. Түүний уран бүтээл Монгол, Япон, Хонконг, Тайван зэрэг олон оронд тавигдаж байсан бөгөөд түүний бүтээлийг сонирхогчид олон байдаг юм. "Нүүдэл соёлын яруу магтуу" үзэсгэлэн Өвөр Монголын уран зургийн музейд энэ сарын 28-ныг хүртэл үргэлжилнэ.

"Нүүдэл соёлын яруу магтуу" үзэсгэлэн нээгдэв

"Нүүдэл соёлын яруу магтуу" үзэсгэлэн нээгдэв

"Нүүдэл соёлын яруу магтуу" үзэсгэлэн нээгдэв

"Нүүдэл соёлын яруу магтуу" үзэсгэлэн нээгдэв

"Нүүдэл соёлын яруу магтуу" үзэсгэлэн нээгдэв

"Нүүдэл соёлын яруу магтуу" үзэсгэлэн нээгдэв

"Нүүдэл соёлын яруу магтуу" үзэсгэлэн нээгдэв

"Нүүдэл соёлын яруу магтуу" үзэсгэлэн нээгдэв

"Нүүдэл соёлын яруу магтуу" үзэсгэлэн нээгдэв

Сэтгүүлч Хасмөчир, Оюунсод нар мэдээлэв

Их уншсан

холбоотой мэдээ