Хөдөө тосгоны шинэ сонголт-Аялал жуулчлал

2019-05-14 10:23:59
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хөдөө тосгоны шинэ сонголт-Аялал жуулчлал

Баян-Овоо гацаа олон жилийн турш мал аж ахуй, газар тариалангаар голлож байсан ч хүн ам олон, газар нутаг хүрэлцэхгүйгээс болж гацааны хөгжилд саад болсоор иржээ. 1998 онд Хуулин гол үерлэж, гол дагасан тариан талбай хайрга чулуунд дарагдан, зарим газар намаг шавар тогтож, газар тариалан эрхлэх аргагүй болсон нь гацааны байдлыг хүндрүүлжээ. Уламжлалт мал аж ахуй, газар тариаланг хөгжүүлэх боломжгүй болсон учраас гацааны зөвлөл хөгжлийн шинэ гарц хайв. Тэд аялал жуулчлалыг тосгоны хөгжлийн шинэ гарц гэж үзсэн байна.

Хөдөө тосгоны шинэ сонголт-Аялал жуулчлал

Аялал жуучлалыг хөгжүүлэх болсон тухай Баян-Овоо гацааны нарийн бичиг Дан Ванхай: -Үерт автсан газрыг яаж ашиглавал тосгоны ардад ашигтай байх вэ гэж бодож байгаад гол дагасан ус намаг газрыг цөөрөм болгон өөрчилж загас үржүүлж эхэлсэн. Энэ нь ихээхэн үр ашигтай, ойр тойрны хүмүүс ирж загас агнах боллоо. Бид тэдэнд зориулж цөөрмийн хөвөөнд монгол гэр барьж, гуанз ресторан ажиллуулсан. Манай ресторанд ирж хоол идэх хүн олширч, хүнсний шинэ ногооны хэрэгцээ нэмэгдсэн учраас бид ногооны хүлэмж байгууллаа. Ингээд л аялал жуулчлалын тосгоны бүтээн байгуулалт эхэлсэн юм даа хэмээн ярьж байлаа.

Хөдөө тосгоны шинэ сонголт-Аялал жуулчлал

Баян-Овоо гацаа 2013 оноос эхлэн тосгоны ардуудаа хувьцаагаа арилжаалан, хөдөө орон нутгийн бүтээн байгуулалтын зээл авах, холбогдох байгууллагаас туслалцаа дэмжлэг авах зэрэг олон арга замаар нийт 30 сая юанийн хөрөнгө оруулж, амралт, зугаацлын хотхон байгуулжээ. Усан бассейн, хүүхдийн тоглоомын талбай зэргийг байгуулж, урьд эрдэнэ шиш, буудай тарьдаг байсан тариалангийн газраа цэцгийн хүрээлэн, жимсний модны хүрээлэн болгон өөрчлөв. 2017 онд аялал жуулчлалын хотхон албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлж, эхний жилдээ 1.8 сая юанийн ашиг олсон бол 2018 онд 3 сая юанийн цэвэр ашигтай ажиллажээ. Ноднин өвлөөс аялал жуучлалын хотхон өвлийн улирлын аялал жуулчлалыг туршиж цанын бааз зэргийг байгуулан, үр ашигтай ажиллаж байна.

Хөдөө тосгоны шинэ сонголт-Аялал жуулчлал

Хошууны төвөөс хүүхдүүдээ дагуулан амрахаар ирсэн Ян Жү-Ин хэлэхдээ: Манай энэ хавьд аялал жуулчлалын газар өөр байхгүй. Бид өнөөдөр энд амрахаар ирээд байна. Гоё байна, орчин нь их сайхан юм. Хүүхдүүд их баяртай байна. Би хоёр дахь удаагаа ирж байна. Эндхийнхэн чадварлаг юм. Их сайхан бүтээн байгуулсан байна гэжээ.

Аялал жуулчлалын компани тосгоны нийтийн аж ахуй болон хөгжиж, гацааны ардууд хөрөнгө мөнгө, газар нутаг, хөдөлмөрөөрөө хувь оруулж, хамтран хөдөлмөрлөж ашгаа хамтдаа хүртэх болжээ.

Хөдөө тосгоны шинэ сонголт-Аялал жуулчлал

Аялал жуулчлалын хотхондоо туслах тогоочоор ажиллаж буй Цэцэнгоо: Аялал жуулчлалын газар байгуулахаас өмнө манай нөхөр тариа тарьж, би гэртээ хүүхдээ хардаг байсан. Манайх ам бүр тавуул, гурван охинтой, одоо бага маань ч цэцэрлэгт орсон учраас нөхөр бид хоёр хоёулаа аялал жуулчлалын газар ажилладаг болсон. Тариа тарихаа больж газар нутгаа нийтэд түрээслүүлж, урьдынх шигээ ядрахгүй болсон, ашиг орлого ч нэмэгдсэн. Аялал жуулчлал хөгжүүлснээр тосгонд ихээхэн өөрчлөлт гарч байна. Маш сайн байна гэжээ.

Хөдөө тосгоны шинэ сонголт-Аялал жуулчлал

Аялал жуучлалын хотхоныхоо цаашдын хөгжлийн талаар гацааны намын үүрийн нарийн бичгийн дарга, аялал жуулчлалын компанийн ерөнхий захирал Жан Жүнь

Өнөөгийн байдлаар тосгоны ихэнх айл газар нутгаа нийтэд түрээслүүлэн газар нутгаасаа цалин авдаг болсон бөгөөд аялал жуулчлал нь уг гацаанд 100 гаруй ажлын байр гаргасан байна.

Аялал жуучлалын хотхоныхоо цаашдын хөгжлийн талаар гацааны намын үүрийн нарийн бичгийн дарга, аялал жуулчлалын компанийн ерөнхий захирал Жан Жүнь: -Бид 2018 оны ашгаасаа зохих хэсгийг гаргаж энэ жил дэд бүтцийн байрлуулалт хийж байна. Цаашид үйлчилгээ, дэд бүтцээ улам боловсронгуй болгож, цар хүрээгээ өргөтгөн, жуулчдад илүү сайн үйлчилгээ үзүүлэх болно гэжээ.

Хөдөө тосгоны шинэ сонголт-Аялал жуулчлал

Хөдөө тосгоны шинэ сонголт-Аялал жуулчлал

ХОУР-гийн сэтгүүлч Б.Дүүрэнжаргал мэдээлэв.

Их уншсан

холбоотой мэдээ