ӨМ-ын иргэдийн гэр бүлийн амьдралын байдлыг шалгах систем холбогдов

2017-07-12 20:50:08
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ӨМӨЗО-ны Иргэний засаг захиргааны танхимаас саяхан сэтгүүлчийн мэдээлснээр, ӨМ-ын иргэдийн гэр бүлийн эдийн засгийн байдлыг шалгах систем болон нийт Хятадын иргэдийн гэр бүлийн эдийн засгийн байдлыг шалгах системийн тоо баримтыг саяхан амжилттай туршин холбожээ.


2012 оноос эхлэн ӨМ иргэдийн гэр бүлийн эдийн засгийн байдлыг шалгах механизмыг байгуулж, одоод хүртэл бүх аймаг хот, хошуу сяньд нийгмийн тусламжийн гэр бүлийн эдийн засгийн байдлыг шалгах индрийг ажиллуулсан бөгөөд ӨМ-ын боловсрол, иргэний засаг захиргааны байгууллага, хууль зүй, ядуурлыг бууруулах зэрэг 15 танхим товчооны хэмжээний байгууллагын 27 зүйлийн мэдээллийг хуваалцсан "биг дата" -г бүрдүүлсэн байна.


Тус индрээр нийгмийн тэтгэлэг авах өргөдөл дэвшүүлсэн гэр бүлийн үйлдвэр худалдаа, гэр бүл, нийгмийн даатгал төлсөн, машин унаа, үл хөдлөх хөрөнгө зэргийн мэдээллийг шалгаж болох бөгөөд шалгах байгууллага тогтсон хугацаанд нийгмийн тэтгэлгийн байгууллагад тайлагнан, нийгмийн тэтгэлгийн бодлогыг эрх тэгш шударгаар хэрэгүүлэхийг баталгаажуулна гэж ӨМ-ын Иргэний засаг захиргааны танхимын холбогдох хариуцлагатан хэллээ.


Их уншсан

холбоотой мэдээ