Хятадын цорын ганц орос үндэстний суурин
ӨМӨЗО-ны Эргүүнэ хотын Энх орос үндэстний сууринд 1300 гаруй орос үндэстэн оршин амьдардаг, бие бялдар сайтай Чю Дэшинь бол түүний нэг юм.
Чю Дэшинь
Чю Дэшинийн амьдарч байгаа нутаг бол Оросын Чита мужтай хил залгаа, Хятадын цорын ганц орос үндэстний суурин юм. 2004 онд, Хятадын хил хязгаарыг хөгжүүлэх үйл ажиллагаа, хүн ам цөөнтэй үндэстний цөөнхийг тэтгэх бодлогын дэмжлэгээр, Чю Дэшинь нутгийн ард түмэнтэйгээ хамтаар аялал жуучлалыг хөгжүүлэх замаар амьдралаа чинээлэг түвшинд хүргэсэн билээ.
Чю Дэшиний гэр бүлийнхэн
Сүүлийн өдрүүдэд, сэтгүүлч нутагт нь хүрч түүнтэй ярилцахад, энэ жил 67-тай орос зантай Чю Дэшинь “Василий гэр бүлийн ресторан”-оо танилцуулж байлаа.
Орос хэлбэрийн ресторанд 20 гаруй хүн суух ортой. Оросын олон брэндийн шар айраг эгнүүлэн тавиад, талх, маасал, шөл, нухсан төмс гээд оросын онцлогтой хоол ундыг хангадаг байна.
Эргүүнэ хотын Энх орос үндэстний суурин нь оросын онцлогтой гуанз ресторанаас гадна, зочид буудал, орос талх зэрэг нь ч нутаг орны онцлогтой байдаг юм.
Эргүүнэ хотын Энх орос үндэстний суурингийн нарийн бичгийн даргын орлогч Жао Вэньвэй хэлэхдээ, Хятадын цорын ганц орос үндэстний суурингийн хувьд, энд орос үндэстний зан заншлыг харуулсан жуулчлалыг хөгжүүлэх нь орос үндэстний зан заншлыг цаашид уламжлах төдийгүй илүү олон хүмүүст адил бус жуулчлалын өнөр амтыг мэдрүүлж болох юм гэжээ.