Хөвч цөлжилттэй тэмцэх асуудлаарх олон улсын 6 дахь форум болов

2017-07-31 16:38:19
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хөвч цөлжилттэй тэмцэх  асуудлаарх олон улсын 6 дахь форум болов

Ногоон "Нэг бүс нэг  зам, элсэн бүс дэх эдийн засгийг хуваалцах нь" сэдвийн  хүрээнд болсон Хөвч цөлжилттэй  тэмцэх асуудлаарх олон улсын 6 дахь форум 29-нд Ордос хотод боллоо. Уг форумд  олон улсын засгийн газрын 300 гаруй албаны хүн, эрдэмтэн мэргэжилтэн нар  оролцож, цөлжилт ноцтой газар нутгийн цөлжилтөөс сэргийлэх хамтын ажиллагаа,  экологийн технологийн инноваци, ногоон санхүү зэрэг сэдвийн хүрээнд санал бодлоо  солилцсон бөгөөд Хятадын Хөвч элсэн цөлийг засан сайжруулах загвар хуралд  оролцсон төлөөлөгчдийн үнэлгээг хүлээжээ.   
Эдүгээ, дэлхийд цөлжилт ихтэй газар 3600 хавтгай дөрвөлжин км  байгаа нь дэлхийн нийт нутаг дэвсгэрийн дөрвөний нэг хувийг хамарч, 110 улс орон  цөлжилтийн нөлөөнд өртсөөр байна. Ялангуяа “нэг бүс нэг зам” дагуух улс орон,  бүс нутгийн 2 тэрбум гаруй хүн ам элсэн цөлийн нөлөөнд өртөж байгаагаас Хятад  улс нь цөлжилтийн нөлөөнд хамгийн ноцтой өртөж байгаа орны нэг болжээ.  Гэвч хэдэн арван жилийн уйгагүй хүчин зүтгэлээр, Хятадын цөлжилт ихтэй газар  нутаг улмаар багасаж, цөлжилттэй тэмцэх ажилд ахиц гарсан юм. 29-нд болсон  форумын үеэр, Хятадын цөлжилттэй тэмцэх, цөлжилтөөс сэргийлэх Хөвч загвар  гадаадын эрдэмтэн мэргэжилтэн нарын сайн үнэлгээг хүлээсэн байна. Израилийн  хөдөө аж ахуйн зөвлөгөөний группийн хариуцлагатан Раанан Кацир хэлэхдээ, Энэ газар нутагт асар их  өөрчлөлт гарчээ. Үүнийг үзээд сэтгэл маш өндөр байна. Өнгөрсөн 30-н жилд, Хөвч  элсэнд асар их өөрчлөлт гарч, энэ нь дэлхий дахинд маш сайн үлгэр жишээ болж,  дэлхийн хамгуудад орно гэж хувьдаа бодож байна. Ирээдүйд Хятад улс Хөвч загварыг  үргэлжлэн дэлгэрүүлж, цөлжилтийг сэргийлэн засах талаар илүү амжилтад хүрнэ  гэдэгт эргэлзэхгүй байна гэжээ. 

Хөвч цөлжилттэй тэмцэх  асуудлаарх олон улсын 6 дахь форум болов

Хөвчийн элс нь Хятадын 7 дахь том элсэн цөл, мөн Бээжин хотоос  хамгийн ойр зайн элсэн цөл бөгөөд 18.6 мянган ам дөрвөлжин км талбайтай. Олон  жилийн турш элсэн шуурга шуурч, эвдэгдэж буй экологи байгаль орчин нь тухайн  бүсийн хөгжилд сөргөөр нөлөөлсөөр ирсэн юм. Харин цөлжилттэй олон жил тэмцсэн  арга туршлага нь “хөвч загвар”-ыг бий болгож, энэхүү засгийн газрын жолоодлого  дор, аж ахуйн нэгж болон ардын хүчийг дайчилсан арга хэлбэр нь өргөн хүрээнд,  цөлжилтийн эсрэг системтэй тэмцсэн Хятадын арга туршлага болон хөгжжээ. Элсэн  дундах ногооруулсан бүсийг хараад НҮБ-ын байгаль орчны газрын төлөөлөгч Линн Анн  Ван Дайк хэлэхдээ: “Тэнд маш гоё, маш үзэсгэлэнтэй  байсан. Хятадын засгийн газар алсын бодлоготой байгааг харлаа. Хятадын засгийн  газар ирээдүйн төлөвлөгөө боловсруулахдаа гаргуун, жишээ нь 5 жил, 10 жил, 20  жилийн төлөвлөгөө гэж боловсруулдаг. Ийнхүү зорилт тавьж ажиллах нь цөлжилтийн  эсрэг тэмцэх асуудлаар илүү тодорхой чиглэлтэй болгосон  юм.”

“Хөвч загвар” нь цөлжилттэй  тэмцэхийг эдийн засгийн хөгжил, технологийн шинэчлэлтэй үр ашигтай уялдуулж  чадсан байна. 30 жилийн турш, Элион Ресурс Групп засгийн газрын бодлогын дагуу  цөлжилтийг хөгжлийн боломж болгон ашиглаж, 100 тэрбум юанийн хэмжээ бүхий цөлийн  экологийн орчил эдийн засаг болгон хөгжүүлж, тухайн бүс нутгийн 100 мянга гаруй  малчин тариачдад үр өгөөжөө хүртээж чадсан. Үүний зэрэгцээ “Хөвч загвар” нь мөн  олон улсын хамтын нийгэмлэгийн анхаарлыг татсан байна. 2013 онд “хөвч загвар” нь  Олон улсын цөлжилттэй тэмцэх конвенцын стратегийн зорилтыг биелүүлэх гол арга  туршлага, индэр хэмээн хурлын тайланд оржээ. НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын  хэрэг эрхлэх газрын хэвлэлийн төлөөлөгч Хори Юкки ийн хэллээ: “Хятадын цөлжилттэй тэмцсэн үр дүн нь Япон төдийгүй Монгол улс, БНСУ  зэрэг хөрш орнуудад үр өгөөжөө хүртээж байна. Хөрш орнуудын хувьд авч хэлбэл,  байнга шуурдаг байсан элсэн шуурга нь өмнөхөөсөө ихээхэн буурсан үзүүлэлттэй  байна. Энэ талаар Хятад улс ихээхэн амжилт гаргасан”  гэжээ.

Хөвч цөлжилттэй тэмцэх  асуудлаарх олон улсын 6 дахь форум болов

Форумд оролцсон Грекийн экс ерөнхий сайд Антонис Самарас “хөвч”-ийн  цөлжилттэй тэмцсэн ажилтай танилцсаны дараа сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа, “хөвч  загвар”-ыг хараад элсэн цөлийг ногоон бүрд болгох нь хэрэгжүүлж болох зорилт юм  байна гэдгийг харлаа гэжээ. Тэрээр мөн цааш нь хэлэхдээ, байгаль орчин,  экологийн асуудалд хандахдаа алс хэтийн бодлого барих хэрэгтэй гэдгийг ойлголоо  гэв.



Их уншсан

холбоотой мэдээ