“Хятад,Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” 9 дүгээр сарын 26-30-нд Хөххотод болно

2017-08-01 14:30:06
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

“Хятад,Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” 9 дүгээр сарын 26-30-нд Хөххотод болно

“Хятад,Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО”-гийн хэвлэлийн бага хурал өнөөдөр үдээс өмнө буюу 8 дугаар сарын 1-нд Бээжин хотноо боллоо.

Тус хэвлэлийн бага хуралд БНХАУ-ын Худалдааны Яамны дэд сайд Чянь Кэмин, ӨМӨЗО-ны дэд тэргүүлэгч Ай Лихуа, Монгол Улсын Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичиг Л.Баяртулга, Худалдааны Яамны хэвлэлийн төлөөлөгч Гао Фэнь нар оролцож, “Хятад, Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО”-ны тухай танилцуулсан бөгөөд сэтгүүлчдийн асуултад хариулсан байна.

“Хятад,Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” 9 дүгээр сарын 26-30-нд Хөххотод болно

“Хятад, Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” 9 дүгээр сарын 26 - 30-ны өдрүүдэд ӨМӨЗО-ны Хөххотод зохион байгуулагдана. Энэ удаагийн ЭКСПО нь “Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорыг бүтээн байгуулах, дэлхий нийтэд хандсан хамтын ажиллагаа, хамтын ололт амжилт” сэдвийн дор болох бөгөөд үзэсгэлэн яармаг, чуулга уулзалт, худалдаа хөрөнгө оруулалтын зэрэг олон арга хэмжээ зохион байгуулагдан оролцогч талуудад ойлголцол, солилцооны индрийг бий болгоно. Мөн “Хятад, Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО”-г БНХАУ-ын Худалдааны Яам, Монгол Улсын Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн аж үйлдвэрийн Яам болон ӨМӨЗО-ны Ардын Засгийн газраас хамтран зохион байгуулж байна. 


Эх сурвалж: www.solongonews.mn

“Хятад,Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” 9 дүгээр сарын 26-30-нд Хөххотод болно

“Хятад,Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” 9 дүгээр сарын 26-30-нд Хөххотод болно


Их уншсан

холбоотой мэдээ