Нүүрсний гүйлгээний хурал Ордос хотод зохиогдлоо

2017-07-21 17:12:37
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat


Нүүрсний гүйлгээний хурал Ордос хотод зохиогдлоо

2017 оны зуны улирлын Хятадын нүүрсний гүйлгээний хурал 7 дугаар сарын 20-ны өдөр Ордос хотод боллоо.

“Шинийг санаачлах, хамтран ажиллах, хамтран ашиглах” сэдвийн хүрээнд зохиогдож байгаа тус хуралд Шэнь Хуа групп, Хятадын нүүрсний эрчим хүчний групп, Шаньси мужийн Жао Мэй групп, Шаанси мужийн нүүрс химийн үйлдвэрийн групп, Ян Чюань нүүрсний групп, Өвөр Монголын И Тай групп зэрэг том оврын нүүрсний аж ахуйн нэгжийн хариуцлагатай албаны хүмүүс оролцсон ба нийт 300 гаруй аж ахуйн нэгж цугларсан байна.

Тус хурлыг Хятадын нүүрсний үйлдвэрийн нийгэмлэг зохион байгуулж, Хятадын нүүрс ачиж борлуулах нийгэмлэг, Ордос хотын нүүрс борлуулан худалдаалах нийгэмлэг, Өвөр Монголын нүүрс гүйлгээний төв хариуцан зохион байгуулсан юм. 


Эх сурвалж: www.solongonews.mn

Их уншсан

холбоотой мэдээ