Хөххотын гаалийн газар ӨМӨЗО-ны гадаад нээлтэд үйлчилнэ

2017-07-26 15:03:03
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хөххотын гаалийн газар ӨМӨЗО-ны гадаад нээлтэд үйлчилнэ

Хөххотын Гаалийн газар 7 дугаар сарын 26-ны өдөр хэвлэлийн бага хурал зохион байгуулсан байна. Энэ онд Хөххотын Гаалийн газар нь ажлын өөрчлөлтийг ахиулж, Өвөр Монголын гадаадад нээлттэй байхад үйлчилж ажиллахаа хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.

“Интернэт + Гаалийн газар” төсөл, гаалийн ажлыг төвлөрүүлэн цэгцлэх, төлбөрийг хөнгөлөх ажлыг төвлөрүүлэн хянах, хяналт шалгалт, бүртгэл, эрсдэлийн удирдамжийн ажлыг төвлөрүүлэн өөрчлөлт оруулах ажлыг хийж байгаа юм байна. Ингэснээр компаниудын гаалиар нэвтрэх цагийг богиносгож, зардлыг нь багасгах болно.

Хөххотын Гаалийн газрын дарга Ван Жи гаалийн өөрчлөлтийн ерөнхий байдлын тухай: ӨМӨЗО-ны гадаадад нээлттэй байх бодлогыг чухал ажлын хэсэг болгоно. Хятад, Монгол, Орос ээрэг “Нэг бүс нэг зам” дагасан орон бүсийн гаалийн мэдээлэл, хяналт шалгалт, хууль хэрэгжүүлэх зэрэг ажлыг сайжруулж, худалдаа, хөрөнгө оруулалтын таатай орчинг бүрдүүлнэ. Орчин үеийн логистик, хил дамнасан электрон худалдааг хөгжүүлж, Өвөр Монголын Ази, Европын улс оронд үзүүлэх үр нөлөөг өргөжүүлнэ гэж танилцуулсан юм.

Эх сурвалж: www.solongonews.mn


Их уншсан

холбоотой мэдээ