Өвөр Монголын адууны тоо нэмэгдэж байна
2017-07-26 10:43:51
Монгол үндэстнийг морины нуруун дээрх үндэстэн гэдэг. Монгол хэлэнд адууны төрөл ялгасан нэрийдэл 300 гаруй, адууны зүс өнгийг 200 гаруй төрлөөр ялгадаг юм. Харин ХХ зууны эцсээр Өвөр Монголын монголчуудын нүүдэл амьдралын хэлбэрт өөрчлөлт гарч нийтдээ суурьшин амьдардаг болсноор малчид адуугаа их цөөлсөн байна. 1975 онд Өвөр Монголд 2.39 сая адуутай байсан бол 2007 он болоход 700 мянгад ч хүрэхгүй болсон байна. 2011 онд Засгийн газраас 18 сая юанийн хөрөнгө оруулж Өвөр Монголд монгол адууг хамгаалах суурин гурвыг байгуулж, 2000 монгол адуу тэжээсэн юм. Ингээд малчдын адуугаа өсгөх урам зоригийг сэргээснээр 2016 он болоход Өвөр Монгол 877 мянган адуутай болжээ.
Эх сурвалж: www.solongonews.mn