2018 Шанхайн экспогийн олон орны үзэсгэлэн ордон
2018-11-06 19:30:08
11-р сарын 6 буюу Хятадын олон улсын импортын анхдугаар экспо болж буй үеэр, сурвалжлагч тус экспод тавигдсан орон орны үзэсгэлэн талбайтай танилцлаа. Эдгээр олон орны үзэсгэлэн талбайн гадар байдал хийгээд дэлгэн үзүүлж буй бараа бүтээгдэхүүн, урлалын бүтээл, үйлчилгээ соёл гээд цөм өөр өөрийн орны уламжлалт соёлын өвөрмөц онцлогийг хадгалсан байв. Бүгд өөр өөрийн орны бүтээгдэхүүн үйлчилгээгээ биечлэн танилцуулж байгаа болохоор, яг л тэр оронд нь очсон мэт сонин содон байлаа. Тэгэхээр Хятадын олон улсын импортын анхдугаар экспотой танилцсан хүн бүхэн нэг л дороос олон орны хүн ард, соёл уламжлалыг гадарлаж болох боломжтой болох нь ээ.