"Өөрчлөлт нээлттэй бодлого хэрэгжүүлсний 40 жилийн ойг тэмдэглэх" уулзалт болов

2018-05-21 16:52:58
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

"Өөрчлөлт нээлттэй  бодлого хэрэгжүүлсний 40 жилийн ойг тэмдэглэх" уулзалт болов

Орон нутгийн цагаар 20-нд Базельд Швейцарь дахь Хятадын энх  тайван, нэгдлийг дэмжих нийгэмлэг "Өөрчлөлт нээлттэй бодлого хэрэгжүүлсний 40  жилийн ойг тэмдэглэх" уулзалт зохиов. Уулзалтад БНХАУ-аас Швейцарьт суугаа  элчин сайдын яамны консулын газрын дарга Ли Лин, Швейцарь дахь Хятадын энх  тайван, нэгдлийг дэмжих нийгэмлэгийн дарга Дүн Баодэ нарын 20 гаруй хүн  оролцлоо. 

Уулзалтын үеэр БНХАУ-аас Швейцарьт суугаа элчин сайдын  яамны консулын газрын дарга Ли Лин: Өөрчлөлт нээлттэй бодлого хэрэгжүүлсэн 40  жилийн турш Хятад улсын олон салбарт гаргасан хөгжил дэвшлийг эргэн санаж,  өөрчлөлт нээлттэй бодлого хэрэгжүүлснээр Хятадын эдийн засаг, нийгмийн хөгжилд  түүхэн амжилт гарсан төдийгүй дэлхийн эдийн засагт гүнзгий нөлөөлсөн юм.  Өнгөрсөн 40 жилийн турших Хятадын эдийн засгийн хөгжил нь өөрчлөлт нээлттэй  бодлого хэрэгжүүлсний үр дүн билээ. Ирээдүйд Хятадын эдийн засгийн чансаатай  хөгжил мөн ийм нөхцөлд үргэлжлүүлэх ёстой гэжээ. 

Хятадын өөрчлөлт  нээлттэй бодлого хэрэгжүүлсний 40 жилийн ойг тохиолдуулж тус бодлогыг цаашид  хэлбэрэлтгүй хэрэгжүүлнэ.  Швейцарь дахь Хятадын энх тайван, нэгдлийг дэмжих  нийгэмлэг эх оронч үзэл баримтлалын дагуу гадаад дотоодын ахан дүүстэйгээ эв  найртай байж, эх орныхоо энх тайван нэгдлийн үйлс, хөгжил дэвшилд өөрийн хувь  нэмрээ оруулна гэж хурлын төлөөлөгчид илэрхийлжээ. 


Урьхан

Их уншсан

холбоотой мэдээ