Шэньжэнь инновацын жишиг хот болжээ

2018-05-22 17:13:17
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

30 жилийн  өмнө Шэньжэнь хот анх байгуулагдах үед их дээд сургууль, шинжлэх ухаан  судалгааны байгууллага бараг байхгүй байсан бол 2017 онд судалгаанд зориулсан  санхүүжилт GDP-ийн 4 хувиас илүү гарч, дэлхийд тэргүүлж буй БНСУ, Израйлийн  хэмжээнд хүрчээ. Үндэсний хэмжээний дэвшилтэт технологийн 10 мянга гаруй аж  ахуйн нэгжтэй, дэвшилтэт технологийн үйлдвэрлэлийн GDP-д эзлэх хэмжээ 30 хувиас  илүү гарсан байна. 

34 настай Хэ Жянькүй Шэньжэний Наньфан  технологийн их сургуулийн дэд профессор бөгөөд нэгэн технологийн компанийн  ТУЗ-ийн дарга юм. Тэрээр 6 жилийн өмнө генийн шинжилгээний төхөөрөмж, туршилтын  эмийн технологийн компани байгуулж, 2017 онд дэлхийн тэргүүний түвшний  генийн шинжилгээний 3 дахь үеийн Азийн анхны аппаратыг зохион бүтээж,  үйлдвэрлэсэн юм. Тус төхөөрөмж бүрмөсөн бие даасан оюуны өмчийн эрхтэй хэмээн Хэ  Жянькүй ярьж байлаа. 

Шэньжэнь инновацын жишиг хот болжээ

"Сургуулийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх  бодлогын дэмжлэгээр бид генийн судалгааны Ханьхай компанийг байгуулж, генийн  шинжилгээний 3 дахь үеийн аппарат зохион бүтээж, үйлдвэрлэсэн юм. 2 долоо  хоногийн өмнө бид 4 дэх ээлжийн хөрөнгө босголт хийж, 6 байгууллага нэгжээс  218 сая юанийн хөрөнгө хуримтлууллаа. Бид Шэньжэнь хотноо Азийн генийн  шинжилгээний 3 дахь үеийн аппаратын иж бүрэн үйлдвэрлэлийн шугамыг бий болгож,  100 хувь дотоодын технологиор үйлдвэрлэсний дараа генийн шинжилгээний өртгийг  1000 ам.доллараас 100 доллар хүртэл бууруулна. Ирээдүйд Хятад төдийгүй дэлхийн  аль ч орны анхан шатны эмнэлгүүд ийм шинжилгээ хийх боломжтой  болох юм. "  

Доктор Чэнь Нинь 2014 онд Шэньжэньд компани байгуулж, хүний дүрсийг  хөдөлгөөнт байдалд таних дэлхийн анхны системийг зохиож, тус систем үй олон  хүний дүрс дундаас хайх хүнийхээ дүрсийг хэдхэн секундэд олж, түүний хөдөлгөөнт  ул мөрийг тодруулах чадвартай юм. Тус систем ашиглалтад орсноос хойш цагдаагийн  байгууллагад туслан 4000 мянга гаруй гэмт хэрэг илрүүлж, сураггүй болсон хүүхэд  хөгшдийг цөөнгүй удаа олсон байсан. Тус компанийг үүсгэн байгуулагч Чэнь Нинь  хэлэхдээ: Өнөөдөр эргээд бодоход Шэньжэньд ирсэн маань аз болсон байна.  Шэньжэньд нээлттэй, багтаамжтай иновацын орчин, зах зээлийн эрхлэлтийн механизм  байгаа тул Юньтянь Лифей компани маань энэ хотод олон шинэ бүтээл хийсэн юм.  Эндхийн тоглоомын дүрэм ил тод, амласандаа хүрдэг. Энэ бол техникийн боловсон  хүчний хамгийн дуртай иновацын орчин гэж бид боддог.

Шэньжэнь инновацын жишиг хот болжээ

ХКН-ын Шэньжэнь хотын хорооны нарийн бичгийн дарга Ван  Вийжүн хэлэхдээ: Одоо Шэньжэнь хот Хятадад эн тэргүүнд аж ахуйгаар гол цогц  болгон, зах зээлээр гол болгож, аж үйлдвэр судалгааг нягт уялдуулсан технологийн  инновац бүтээх систем байгуулан, судалгаа хийх хүн 90 хувь, судалгааны  байгууллага 90 хувь, судалгааны хөрөнгө оруулалт 90 хувь, патентын эрхийг  авах аж ахуйн нэгж 90 хувь гэсэн онцлогийг бүрдүүлсэн гэжээ. Тэрээр  хэлэхдээ: Судалгаанд хөрөнгө оруулалт хийх талаар Шэньжэнь хотын  нийт хөрөнгө оруулалт ДНБ-ний 4.13 хувийг эзэлж, БНСУ, Израйль зэрэг орны  хөрөнгө оруулалтын түвшинд хүрлээ. PCT олон улсын патентын эрх авахаар өргөдөл  өгсөн хэмжээ ноднин 20 мянга 400 ширхэгт хүрч, 14 жил дараалан Хятадын хотуудыг  тэргүүлсэн юм. Шэньжэньд улсын зэрэглэлийн дээд технологийн аж ахуйн нэгж 11  мянга 200 байна гэжээ.  

20 сая хүн амтай  Шэньжэнь хотын хувьд, бүх төрлийн чадварлаг боловсон хүчин нийт хүн амын 1/4  хувийг эзэлж байна. ХКН-ын Шэньжэнь хотын хорооны нарийн бичгийн дарга Ван  Вийжүн хэлэхдээ: Биеэ даан инновац бүтээхийг хотын хөгжлийн гол стратеги болгож,  шинжлэх ухаан, технологийн дэвшлээр цөм болгон эм эмнэлгийг дээд технологийн  тоног төхөөрөмж, шинжлэх ухаан технологийн багаж хэрэгсэл, аж үйлдвэрийн  хяналтын тоног төхөөрөмж, аж үйлдвэрийн суурь машин, гол гол чип, зангилаа эд  анги зэрэг технологийн чухал судалгаа хийж, оюуны өмчийн эрхийг хуулиар хатуу  хамгаалж, шинэ эриний онцлогтой "Шэньжэний дизайн”, “Шэньжэний брэнд" бүтээнэ  гэжээ.

Шэньжэнь инновацын жишиг хот болжээ

 

Их уншсан

холбоотой мэдээ