Хөгжил өөрчлөлтийн 40 жилийн хөсөг тэрэг нь Хятадын зам

2018-07-23 16:14:07
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Өөрчлөлт нээлтийн 40 жилд

Хөгжил өөрчлөлтийн 40 жилийн хөсөг тэрэг нь Хятадын зам

Хятад улс далайн түвшнээс дээш 5000 гаруй метрийн өндөрт төмөр зам тавьж чадсан дэлхийн цорын ганц улс бөгөөд зорчигчид нь хүртэл хүчилтөрөгчийн амьсгалууртай аялдаг энэ газарт төмөр зам барих нь зүүдлэх ч боломжгүй зүйл байсан цаг саяхан. Гэтэл Хөхнуур Түвдийн төмөр замаар сүүлийн 10 жилийн хугацаанд 115 сая зорчигч, 448 сая тонн ачаа бараа тээвэрлэжээ. Хятад улсын сүүлийн 20 жилд барьсан хурдны болон өндөр хурдны төмөр замын сүлжээ Япон, Европын төмөр замын сүлжээг нийлүүлснээс ч их болоод байгаа юм. БНХАУ-ын төмөр замын нийт урт 2025 онд 175 мянга орчим км-т хүрнэ хэмээн Хятадын төмөр замын сүлжээний урт хугацааны хөгжлийн тайланд дурдаад байна.

Хөгжил өөрчлөлтийн 40 жилийн хөсөг тэрэг нь Хятадын зам

“Бүх зам Ром хүрдэг” хэмээх алдарт зүйрлэл 21-р зууны босгыг алхахдаа ийнхүү Хятад улсын “Нэг бүс нэг зам”-ын санаачлагад ирж нэгдлээ. Одоо бүх зам Хятад улс руу чиглэжээ. Түүгээр ч зогсохгүй мөнөөх зам дээгүүр давхилдах галт тэрэг, автомашинуудыг ч дэлхий нийт Хятад улсаас импортлон авах болов. Дэлхийн эдийн засгийн тулгуур багана болсон манай өмнөд их хөрш олон улсын ханган нийлүүлэгчдийн тавцанд хэдийнээ өөрийн туг далбаагаа өндөрт өргөчихлөө. Магтаад ч муулаад ч үл зогсох хөгжлийн хурдан хөсөг хэдийнээ хөдөлжээ. Харин Монгол Улс энэхүү илчит тэргэнд эртхэн өөрсдийн суудлыг олж засах л үлдлээ. Түүчээ хөсгөөс үлдэж хоцрох уу, хамт зорчих уу гэдгээ бодолхийлж шийдвэрлэх цаг үед бид амьдарч байна.

Хөгжил өөрчлөлтийн 40 жилийн хөсөг тэрэг нь Хятадын зам

Эдүгээгээс гурван жилийн өмнө буюу 2015 онд Хятадын төмөр замын нийт урт 121 мянган км-т хүрэхэд дэлхийн мэдээллийн агентлагууд дуу дуугаа авалцан мэдээлж уралдан шагширч билээ. Тэгэхэд Хятадын 121 мянган км төмөр замын 19 мянган км нь хурдных бөгөөд тэр нь дэлхийн нийт хурдны төмөр замын 70 хувийг эзэлж байсан юм. Гэтэл өнөөдөр Хятадын төмөр замын энэхүү үсрэнгүй хөгжлийг мэдээлэхэд харьцуулагдах улс орон үлдсэнгүй, бүгд ард хоцорчээ.

Хөгжил өөрчлөлтийн 40 жилийн хөсөг тэрэг нь Хятадын зам

Хятадын Төмөр замын төв компани энэ онд дэд бүтцийнхээ салбарт 800 тэрбум юань буюу 115,2 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийхээ зарласан. Тус компаний ерөнхий захирал Лу Дунфу “Шинэ онд бид улс орны баруун хэсэгт төмөр зам тавих ажилд гол анхаарлаа хандуулах болно” гэж онцолсон билээ. Хэн дэд бүтцийг хянана, тэр улс орчин үеийн ертөнцөд хүчтэй. Хятадууд энэ зарчмыг 20 жилийн өмнө ойлгож төмөр замын сүлжээг хөгжүүлж эхэлсэн. Өнөөдрийн Хятадын төмөр замын мега төслүүдийг харахад Хятадын үндэстнүүд үндсэн зорилгоо бараг биелүүлжээ. Хятад улс өнөөдөр дотооддоо ч, гадаадад ч төмөр зам барихад мөнгө хайрлахгүй байна.

Хөгжил өөрчлөлтийн 40 жилийн хөсөг тэрэг нь Хятадын зам

Сонирхуулахад Хятадын төмөр замын сүлжээ далайн эргийн дагуух зүүн бүсдээ нягтшил ихтэй, эх газрын гүн рүү баруун талдаа сийрэг. 2000 онд баруун бүсийнхээ байгалийн баялгийг зүүн тийш зөөх төлөвлөгөө гарган Шиньжаан, Өвөр Монгол, Төвдийн төмөр замд ихээхэн хөрөнгө хаяснаар арав гаруй жилийн хугацаанд баруун бүсийн төмөр зам 50 хувиар нэмэгдэж, Өвөр Монгол гэхэд л Хятаддаа хамгийн урт төмөр замтай нутаг болжээ.

Хөгжил өөрчлөлтийн 40 жилийн хөсөг тэрэг нь Хятадын зам

Өндөр хурдны төмөр зам барих анхны төслийг 2004 онд боловсруулж байсан тэдний төмөр замын сүлжээ 10 гаруй жилийн дараа 28 муж, өөртөө засах орон, хотуудыг хамарчээ. 2006-2010 онд улсын төслөөр баригдсан өндөр хурдны төмөр замыг “4х4” томъёоллоор барьжээ. Хятадын өмнөөс умард руу дөрөв, баруунаас дорно руу дөрөв, нийтдээ найман том замыг барьж дуусгасан байна. Бээжингээс Умардын Харбин хот хүртэлх төмөр замыг долоон жилийн дотор, Бээжингээс Шанхай хүртэлх 1,5 мянган км замыг дөрөвхөн жилийн дотор барьжээ.

Хөгжил өөрчлөлтийн 40 жилийн хөсөг тэрэг нь Хятадын зам

Төмөр зам барих нэг ажил. харин түүгээр явах галт тэрэг үйлдвэрлэх өөр ажил. Саяхныг хүртэл хятадууд Европ, Хойд Америк, Японы (Bombardier, Alstom, Siemens, Kawasaki) галт тэргийг авдаг байсан бол одоо өөрсдөө үйлдвэрлэдэг болсон байна. Үйлдвэрлээд зогсохгүй гадагш нь нийлүүлдэг болж.

Хятадын Засгийн газрын өөр нэг амбицлаг төсөл бол Шинэ торгоны зам. Энэ төмөр зам манай гаригийн гурван тэрбум хүн амьдардаг Евразийн 18 орныг дайрч өнгөрнө. 2014 онд Хятадын олон арван мужаас Төв Ази, Европын орнууд руу 285 барааны галт тэрэг явжээ. Шинэчилэгдсэн мэдээлэл нь одоо миний гар дээр алга. Мэдээж тооны ардах оронгууд нь тархины хана тэмтрэх биз ээ.

Хөгжил өөрчлөлтийн 40 жилийн хөсөг тэрэг нь Хятадын зам

Дээр нэгэнтээ дурдсан Хөхнуур-Төвдийн төмөр зам нь далайн түвшнээс дээш 5072 метрийн өндөрт орших алдарт Тангугийн даваагаар давдаг бөгөөд бараг тэнгэрт оршдог гэдгээрээ дэлхийд алдартай. Агаарын даралт сийрэг учир хүчилтөрөгч 30-40 хувиар бага байдаг байна. Тиймээс галт тэрэгний зорчигч нарт нэмэлт хүчилтөрөгчийг өгдөг аж. Хөхнуур-Төвдийн төмөр зам нэвтэрсэн эхний таван жилийн турш мэргэжлийн байгууллагууд шинжлэх ухаан технологийн судалгааг тасралтгүй хийснээр хэдэн зуун километр цэвдэг хөлдүү газар дээр байгуулсан төмөр замын үйл ажиллагааг баталгаажуулан, галт тэрэгний хурдыг цагт 100 километрт хүргэсэн нь бас нэгэн дээд амжилт болсон юм. Тэр ч байтугай Төвдийн төмөр замыг сунгаж, хөрш Балба улстай холбох боломжийг судалсны дүнд манай дэлхийн хамгийн өндөр цэгт тооцогддог алдарт Эверестийг нүхлэн зам тавина хэмээн хүн төрөлхтөний чихийг дэндийлгэсэн билээ. Урьдчилсан тооцоогоор дээрх төсөл нь 2020 он гэхэд дуусч Балба улс Азийн томоохон зах зээл болох Энэтхэг, Хятадтай газраар холбогдох боломжтой болох юм.

Хөгжил өөрчлөлтийн 40 жилийн хөсөг тэрэг нь Хятадын зам

Хятадын төмөр замын тухай цухасхан танилцуулахад ийм байна. “Бүх зам Ром ордог” европийн хаанчлалаас хичнээн зууны дараа “Бүх зам Хятад ордог” азийн түүхэн цаг үед амьдрах хувь бидэнд тохиожээ.


Б.Занданхүү /Монгол Улс/

И мэйл: Zandankhuu@montsame.gov.mn

 

 

Их уншсан

холбоотой мэдээ