Эртний дурсгалт зүйлсийг амилуулан үзүүлж байна

Сарантуяа 2018-11-22 17:35:07
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Эртний дурсгалт зүйлсийг амилуулан үзүүлж байна

Хятадын Хааны ордонд байдаг 1 сая 860 мянган түүхэн дурсгалт зүйлсээс Умард Сүн улсын Жан Зэдуаны “Ханш нээх өдөр голоор аялсан нь” зураг хосгүй байр суурьтай. Дэлхийн уран зургийн түүхэн дэх гайхамшигтай энэ бүтээлийг Хааны ордны музей Ифэн телевизтэй хамтран орчин үеийн технологи ашиглаж, дэлгэцээр гаргажээ. Хятадын үндэсний төв музейд гарч буй “Агуу их өөрчлөлт-Өөрчлөлт нээлтийн 40 жилийн ойг тэмдэглэх” үзэсгэлэнд тус бүтээлийг давхацсан тоогоор өдөрт 2500 орчим хүн үзэж байна.

Эртний дурсгалт зүйлсийг амилуулан үзүүлж байна

Үндэсний төв музейд тавьсан Монгол гэр шиг дугуй 4 D кино театрт үзэгчдийг оронгуут “хана” “тооно” бүхэн нь дэлгэц болж, завинд суусан мэт 6 минут аялуулж, Бяньхэ голын хоёр эргийн үзэмжийг үдэш болтол сонирхуулна. Завиар аялах зуур хоёр эргээр морь унасан хүн, гүүрэн дээгүүр зорчигчид үзэгдэж, галуу шувуу малгай шүргэм нисэж, зургийн ертөнцөд өөрийн эрхгүй уусан орно. Энэ бол зөвхөн үзэсгэлэн биш, харин эртний түүхээр өөрөө аялж, сэтгэлээрээ мэдрэх явдал юм.

Эртний дурсгалт зүйлсийг амилуулан үзүүлж байна

Хааны ордны музейн дэд дарга Ван Яминь: Соёл иргэншил, дурсгалт зүйлс, урлагийн хөгжлийн түүхэнд “Ханш нээх өдөр голоор аялсан нь” зураг маш чухал. Уран зургийг хэрхэн хөдөлгөх тухай судлаачид бүтээл хийсэн. Түүнийгээ ард иргэдийн хүртээл болгон, урлагийн сайхныг хэрхэн танилцуулах асуудал бидэнд тулгарсан юм. Энэ бол Хааны ордны музейн зохицуулах ёстой асуудал гэж би боддог. 2016 онд бид Ифэн телевизтэй хамтарч, энэ зургийг орчин үеийн дижитал аргаар дахин бүтээж, энэ оны 5-р сарын сүүлчээс Хааны ордны Жяньтин талбайд үзүүлсэн юм гэжээ.

Хааны ордонд хийсэн дуу хөгжим, жүжгийн тоглолтод шинэ технологи ашиглан, 1000 шоо метр газар үзэгчдийг завиар 40 минут аялуулж байлаа. Энэ зураг амилан хөдөлсөн тухай Ван Яминь: Үзэсгэлэнгийн гол зорилго “Түүхэн дурсгалт зүйлсийг амилуулж”, үзэгчдийн сэтгэгдлээр гол болгон, шинжлэх ухаан технологийг урлагтай уялдуулж, уламжлалт соёлыг мэдрүүлэх явдал юм. Уран бүтээлчид хүмүүсийн уламжлалт уран зургийг сонирхох чадварыг гүнзгий судалж, MR зэрэг технологи ашиглан, эртний зургийг амилуулан тайлбарлаж, Сүн улсын хүмүүсийн амьдралыг аль болох бүрэн харуулахыг зорьсон гэжээ.

Ван Яминь: Соёлын бүтээлч ажиллагаанд гурван талыг хамруулах ёстой. Нэгд бүтээгдэхүүний инновац, хоёрт орон зайн инновац, гуравт хүмүүсийн амьдрах хэлбэрийн инновац юм. Бүх ард иргэд энэ зургийн орчин үеийн дижитал бүтээлтэй танилцах боломжтой гэсэн юм.

Сүүлийн жилүүдэд ард иргэдийн соёлын хэрэгцээ нэмэгдэн, музейд очиж, үзэсгэлэн үзэх хүн олширчээ. Шинэ технологи ашигласны улмаас түүхэн дурсгалт зүйлстэй танилцах боломж улам өргөн боллоо. Тухайлбал АРР ашиглан, үс бичиг, зураг, аудио, видео бичлэгээр үзэж, гэрээсээ гарахгүй, тасалбар авалгүйгээр музей үзэх боломж бүрдсэн гэж Ван Яминь ярьж байлаа.

Их уншсан

холбоотой мэдээ