ХОУР-гийн бичгийн үнэт дурсгалтай танилцав - Mongol

ХОУР-гийн бичгийн үнэт дурсгалтай танилцав

2017-11-19 16:41:24
Comment
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ХОУР-гийн бичгийн үнэт дурсгалтай танилцав

Хятадын олон улсын радиогийн Зочид хүлээн авах танхим дахь асар том дэлхийн бөмбөрцгөн доторх захидлуудаас үзмэр болгон онцгойлсон дугтуйны нэг нь 1995 онд Монгол сонсогчоос ирсэн, Чингис хааны хөрөг бүхий дугтуйтай захидал байна.

ХОУР-гийн бичгийн үнэт дурсгалтай танилцав

Олон нийт цахим сүлжээ ашиглаж эхлэхээс өмнө тус радиод дэлхийн өнцөг булан бүрээс жилд гурван сая гаруй захидал шуудангаар дамжин ирдэг байжээ. Тэд энэхүү бичгийн дурсгалуудаа нандигнан архивлах үүднээс улс орон, муж, хот бүрийн захидлыг түүвэрлэн дэлхийн бөмбөрцөг хэлбэртэй дээрх хоргон дотор хадгалсан аж. Энэ нь Хятадад төдийгүй дэлхий дахинд ховорт тооцогдох орчин цагийн бичгийн дурсгалын цуглуулга юм. Хятадын төрийн зөвлөл, Хятадын олон улсын радио, Шинжаан Уйгарын өөртөө засах орны захиргаанаас хамтран зохион байгуулж буй “БНХАУ-ын Торгоны зам дагуух нутгийн аялал”-д оролцогсод өнөөдөр тус радиод зочилсон юм. 1949 онд БНХАУ байгуулагдсаныг дэлхий дахинд хамгийн анх мэдээлсэн Хятадын олон улсын радио нь өдгөө дэлхийн хамгийн олон буюу 65 улсын хэлээр мэдээ мэдээллээ түгээн цацдаг томоохон байгууллага болж өргөжсөн байна. 

ХОУР-гийн бичгийн үнэт дурсгалтай танилцав

ХОУР-гийн бичгийн үнэт дурсгалтай танилцав

ХОУР-гийн бичгийн үнэт дурсгалтай танилцав


Их уншсан

холбоотой мэдээ