Хүссэн бүх улсад нээлттэй төсөл гэв

2017-11-20 16:32:44
Comment
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хүссэн бүх улсад нээлттэй төсөл гэв

БНХАУ-ын Засгийн газраас хэрэгжүүлж буй "Нэг бүс нэг зам” төсөл зөвхөн Торгоны замын улс орнуудыг хамраад зогсохгүй, хүсэлт гаргасан аль ч улс оронд нээлттэй гэдгийг ШУӨЗО-ны Нийгмийн шинжлэх ухааны хүрээлэнгийн дарга Гао Жяньлүн онцоллоо.

Тэрээр БНХАУ-ын Торгоны зам дагуу нутгаар аялж буй олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчдөд ШУӨЗО-ны бүтээн байгуулалтын талаар танилцуулах үеэрээ сэтгүүлчдийн асуултад ийнхүү хариулсан юм. Хятадын төрийн зөвлөл, Хятадын олон улсын радио, Шиньжян Уйгарын өөртөө засах орны захиргаанаас хамтран зохион байгуулж буй "БНХАУ-ын Торгоны зам дагуу нутгийн аялал”-ын багийн зочид болох сэтгүүлчид өнөөдөр Шиньжяны Нийгмийн шинжлэх ухааны хүрээлэнд зочилж Хятад улсын санаачлан хэрэгжүүлж буй "Нэг бүс нэг зам" төсөл, ШУӨЗО-ны улс төр, нийгмийн байдал, бусад асуудлаар сонирхсон асуултуудаа асууж нээлттэй ярилцлага өрнүүлсэн билээ. Энэ үеэр хэвлэл мэдээллийн хэрэгслээр өрнөдөг Шиньжяны талаарх мэдээллүүдийн үнэн бодит эсэх, төр засгийн байр суурь, цөөнх үндэстнүүдийн тулгамдсан асуудал зэрэг хурц сэдвүүдийг зоригтой хөндөж албаны хүмүүс ч асуулт бүрт нухацтай, баримттай мэдээллээр хариу барьсан юм. 

Хүссэн бүх улсад нээлттэй төсөл гэв

БНХАУ 2016-2020 он хүртэл "Нэг бүс нэг зам" төслийн зам дагуу орнуудын зөвхөн дэд бүтцэд л гэхэд наанадаж 10 их наяд 600 тэрбум доллараас дээш хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөөд байгаа ажээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг та бүхэн Монголын үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн  www.montsame.mn, Хятадын Олон Улсын радиогийн  mongol.cri.cn сайтаас удахгүй уншаарай.


МОНЦАМЭ-ийн сурвалжлагч: Б.Занданхүү

Их уншсан

холбоотой мэдээ