"Торгоны зам дагуу Хятад орноор аялах" баг олон улсын боомттой танилцав

2017-11-23 09:19:57
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

"Торгоны зам  дагуу Хятад орноор аялах" баг олон улсын боомттой танилцав

"Торгоны зам дагуу Хятад орноор аялах” олон улсын сэтгүүлчдийн аяллын  баг 11-р сарын 22-нд ШУӨЗО-ны төв Өрөмч хотын олон улсын эх газрын боомтод очиж,  Хятад-Европын галт тэрэгний цувааны ачаа тээвэрлэлтийн төвтэй танилцав.  

"Торгоны зам  дагуу Хятад орноор аялах" баг олон улсын боомттой танилцав

Тус төв Хятадын бусад муж хотуудаас ирсэн бараа бүтээгдэхүүнийг төрөл  зүйл, экспортлох улс орноор нь ангилж ачдаг бол гааль, хилийн хорио цээрийн “нэг  цонхны үйлчилгээ” үзүүлдэг болсноор өмнө нь 26 хоногт гүйцэтгэдэг байсан ачаа  тээвэрлэлтийг одоо ердөө зургаан хоногт гүйцэтгэх болж, ачаа тээвэрлэлтийн  өртгийг ихээр буруулж чадсан аж.

"Торгоны зам  дагуу Хятад орноор аялах" баг олон улсын боомттой танилцав

Хятад-Европын галт тэрэгний цуваа гурван маршруттайгаас ШУӨЗО-оор  дамжин өнгөрч буй энэ шугам нийт ачаа тээвэрлэлтийн 56 хувийг гүйцэтгэж байна.  Үүнд Хятадын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг экспортоор гаргадаг бол  буцаж ирэхдээ Европ, Төв Ази зэрэг бүс нутгийн түүхий эд материалыг Өрөмч хотын  олон улсын эх газрын боомтод авчран бэлэн бүтээгдэхүүн болгон боловсруулсны  дараа дахин Хятадын бусад муж хотууд, Зүүн Өмнөд Азийн улс орнуудын зах зээлд  хүргэдэг байна.

"Торгоны зам  дагуу Хятад орноор аялах" баг олон улсын боомттой танилцав

Энэ жил 5 дахь удаагаа болж буй “Торгоны зам  дагуу Хятад орноор аялах” арга хэмжээнд Турк, Йордан, Беларусь, Монгол зэрэг  “нэг бүс нэг зам” дагуу орнуудын 11 зочин төлөөлөгч 11-р сарын 16-наас аяллаа  эхлүүлсэн билээ.

Сурвалжлагч Д.Хүчитбаатар мэдээллээ 

Их уншсан

холбоотой мэдээ