"Торгоны зам дагуу Хятад орноор аялах" баг хүнд машин механизмын үйлдвэрт айлчлав

2017-11-24 09:27:13
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat
  

"Торгоны зам дагуу Хятад  орноор аялах" баг хүнд машин механизмын үйлдвэрт айлчлав

"Торгоны зам дагуу Хятад орноор аялах” баг 11-р сарын 22-нд Хятадын  Төмөр замын бүтээн байгуулалтын хүнд машин механикийн группын Өрөмч хот дахь  салбар компанид очиж, ажил байдалтай нь танилцав.

"Торгоны зам дагуу Хятад  орноор аялах" баг хүнд машин механизмын үйлдвэрт айлчлав

Дэлхийн топ 500 аж ахуйн нэгжийн нэг болох Хятадын Төмөр замын бүтээн  байгуулалтын ХХК-ийн харьяа тус компани 2007 онд байгуулагдсан бол голдуу төмөр  зам, уул уурхай зэргийн том төслүүдэд ашиглах машин механик зохион  бүтээж, нийлүүлэх, борлуулалтын дараах үйлчилгээ үзүүлэх зэрэг ажлыг хариуцдаг  байна.

"Торгоны зам дагуу Хятад  орноор аялах" баг хүнд машин механизмын үйлдвэрт айлчлав

МОНЦАМЭ-гийн сэтгүүлч Б.Занданхүү: Уул нүхэлдэг, 1500 тонн жинтэй,  компьютер удирдлагатай асар том техник хэрэгслүүдийг үзээд Хятад улс газрын  татах хүчнээс гараад явчихсанд үнэмшлээ. Уулыг туннель болгоод иж бүрэн бэхэлгээ  хийж, цементлээд гараад ирдэг ийм хувилгаан төхөөрөмжийг Хятадын Төмөр замын  бүтээн байгуулалтын хүнд машин механикийн группын Өрөмч хотын салбар үйлдвэр л  гэхэд өч төчнөөнөөр нь үйлдвэрлэж байна. Алмазаар тоноглож хуягласан энэ машинаа  "Атар" талх шиг л шажигнуулж байна даа манай хөршийнхөн хэмээн  бичжээ. 

"Торгоны зам дагуу Хятад  орноор аялах" баг хүнд машин механизмын үйлдвэрт айлчлав

Энэ жил 5 дахь удаагаа болж буй “Торгоны зам дагуу Хятад орноор  аялах” арга хэмжээнд Турк, Йордан, Беларусь, Монгол зэрэг “нэг бүс нэг зам”  дагуу орны 11 зочин төлөөлөгч 11-р сарын 16-наас аяллаа эхлүүлсэн  билээ.

"Торгоны зам дагуу Хятад  орноор аялах" баг хүнд машин механизмын үйлдвэрт айлчлав

"Торгоны зам дагуу Хятад  орноор аялах" баг хүнд машин механизмын үйлдвэрт айлчлав

"Торгоны зам дагуу Хятад  орноор аялах" баг хүнд машин механизмын үйлдвэрт айлчлав

 

Сурвалжлагч Д.Хүчитбаатар мэдээллээ 

Их уншсан

холбоотой мэдээ